Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Ховд” голд гурван иргэн осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид Өлгий сумын харьяат 70 настай, эрэгтэй А, 33 настай, эрэгтэй Е, 18 настай, эрэгтэй М нарын цогцсыг “Ховд” голын уснаас гаргасан байна. Тиймээс хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй.
 
 
 
Гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин