ТЕГ-ын дарга асан Б.Хурц эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж гурван жилийн хорих ялаар шийтгүүллээ. Тэгвэл “Эрүү шүүлтээр хилс хэрэг хүлээж хэлмэгдэж хохирсон” хэмээн мэдүүлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах уу. Хорих 461 дүгээр ангид жил гаруй хоригдож, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон Б.Булганд нөхөн төлбөр олгох уу гэдэг асуулт гарна. Одоогоор нэр бүхий есөн хүний хэрэг шүүхээр шийдэгдсэн ч хохирогчдыг үргэлжлүүлэн хорьж байна. Тэдний ар гэрийнхэн хүлээлтийн байдалтай байна уу гэлтэй чимээгүй. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцсон С.Зориг агсны эхнэр Б.Булган ам нээсэнгүй. Хүний эрхийн асуудлаар тухайн үед байр сууриа илэрхийлж байсан хүний эрхийн хуульчид ч таг чиг. Энэ сэдвээр хамгийн их ярьж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар хаана явааг бүү мэд.
УЕПГ-аас лавлахад “Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн урд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй байгаа тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.
Ажлаа аваад удаагүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ асуудлаар сэтгүүлчийн асуултад мөн хариулсан. Гэхдээ сайдын үг салаа утгатай байгаа нь анхаарал татаж байна.
Тэрээр “Энэ хэрэгт Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар яригдана. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө, шийдсэнээс хойш нөлөөлөл үзүүлсэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг авч үздэг. Тиймээс Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал үүслээ гэж Улсын ерөнхий прокуророос Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулах учиртай, шүүхийн шийдвэр албажсаны хойно. Энэ дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэж өөрөөр хэлбэл, гурван шатны эцэслэн шийдсэн шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэх, эсэхийг шийдэх дараагийн хуулийн процесс эхэлнэ” гэв.
Х.Нямбаатар сайдын “түдгэлзүүлэх, эсэх” гэж тодотгож хэлснээр бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьсон гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тул тэднийг суллахгүй. Харин гурван шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэн хэргийг дахин шийдвэрлэх, эсэх үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн үг юм. Бас хэрэг, маргаан хаашаа ч яаж эргэж мэдэхээр.
Б.Хурцын хувьд “Би эрүүдэн шүүх тушаал өгөөгүй” гэж мэдүүлсэн. Түүнтэй хамт шийтгүүлсэн Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбат хэлэхдээ “2013 оны дундуур энэ ажлын хэсгийг ахлах тушаал гарсан. Олон жилийн, ноцтой гэмт хэрэг дээр зөвхөн хуулийн хүрээнд, яг хуулийн процедураар ажилласан. Хуулийн зөрчилдөөнтэй асуудлыг тухайн үед Ц.Нямдорж сайд бид хоёр хоёулаа тавьж байсан. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж. Би хуулийг алхам ч зөрчөөгүй. Мөрдлөгийг мөрдөгч нар хийдэг. Нэг ийм хэргийн сэжүүр байна. Америк, Францад гэх мэтээр танилцуулж байсан. Тэгээд наад асуудлаа шалгаад үз сэжүүр гарч магад гэж хэлдэг байсан. Энэ хэргийн талаар олон талын, олон баримтыг шалгах явцад хорих ангиас Ц.Амгаланбаатар гэх хүн мэдээлэл ирүүлснээр шалгаж эхэлсэн. Прокурор гүйцэтгэх ажил явуулах, техник хэрэгслээр хянах зөвшөөрлийг өгдөг. Өгсөн. Энэ гүйцэтгэх ажил яаж явдагийг би мэдэхгүй. Хуулиараа мэдэх ч боломж байхгүй. Тухайн байгууллагын нууц. Гүйцэтгэх ажил гэдэг нь өөрөө их төвөгтэй зүйл. Гүйцэтгэх ажил гээд бохир юм явдаг юм байна.
Үүнийг болъё гэсэн чинь тэр үед нь Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын хуульчид эсэргүүцэж хүчингүй болгосон байдаг” хэмээн хэвлэлд ярьсан нь бий.
Ямартай ч эрүүдэн шүүсэн бичлэг ил болж, Б.Хурц нарыг мөрдөн шалгаж яллах шийдвэр гарснаар С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын хэрэг задрах нь нэгэнт тодорхой боллоо. Тэгвэл “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр “Хэрэг хүлээлгэсэн арга нь буруу байсан болохоос алуурчид нь бол мөн байх магадлалтай” гэж хэлэх хүн ч бий.
Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбатын хэлснээс бас нэг зүйлийг эргэж үзвэл тэрээр ”С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа. Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна. Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой” хэмээн хэлсэн нь цагаан дээр хараар бичээстэй байна.
Түүний хэлснээс үзвэл захиалагчийг илрүүлэх гэтэл саад үүсчээ гэж ойлгогдож байгаа юм.
Шинээр үүссэн нөхцөл байдлаар С.Зоригийн аллагын гүйцэтгэгч нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар биш бол тэднээр бамбай хийсэн хэн нэгнийг цагдаагийнхан олох л учиртай. Хэрэв тэд гүйцэтгэгч мөн юм бол захиалагчийг мөрдөх шатанд явж байгаад тасалдуулсан үйл явцыг цагдаа, тагнуулынхан хамтраад үргэлжлүүлэх учиртай.
Ер нь бол ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аймшигт хэргийг манай улс илрүүлж чадалгүй 17 жил болсон. 2015 оны намар гэнэт аллагын гүйцэтгэгч нарыг баривчилж, талийгаачийн эхнэр Б.Булганыг хорих 461 дүгээр ангид саатууллаа хэмээн шуугиснаар эхэлсэн дуулиант хэрэг үнэхээр захиалгат жүжиг эсвэл мөрдөгчдийн андуу ташаа үйлдэл байсан бол эрэл 22 дахь жилдээ дахиад л үргэлжлэх нь. С.Зоригийн аллагыг илрүүлчих эр зориг Монголын төрд байхгүй гэж үү.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
АН-н дэлүү ИЗНН-н үүсгэн байгуулагч ахынхаа үхлээр Монголчуудыг алж тамалж ирсэн Орос Оюунаас асуу! Сонин шүү.Содномдаржаа Чимгээ нарын тухай Нямка дуугарч байхад Оюун таг дуугүй л байсан.
хурц эрдэнэбат нарын тэр хүн тамлан тарчилгаж яргалж ХҮЧЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА БОЛ АЙШИГТАЙ. ТЭДНИЙ ТЭГЖ ДУРААРАА АВИРЛАЖ ХҮНИЙ ЁСНООС ГАДУУР АВИРЛАЖ БАЙХАД ХУУЛЬ ЁС, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАДАГ ЁС ДҮРЭМ ГУТЛЫН УЛАНД ГИШГЭГДСЭН. ШОРОНГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР Ч МЭДЭЛГҮЙ, ТЭД Л БҮХНИЙГ ХҮЧЭЭР ХИЙЖ, МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХҮМҮҮС ДЭЭР ГЯНДАНД БАЙХ ХОРИГДЛУУДЫГ ДУРААР ОРУУЛЖ ТАМЛУУЛЖ БАЙСАН БАЙДАГ. ХЭН ТЭГЖ ДУРААРАА ДУРГИХ ВЭ, ЭЛБЭГДОРЖООР ТҮРИЙ БАРЬСАН ХУУЛИЙН АЛУУРЧИД БОЛОХ ХУРЦ, ЭРДЭНЭБАТ Л ЧАДАХ БАЙСАН. ТЭР Ч ЁСООР БОЛСОН, ОДОО МЭДЭН БУДЛИЛГҮЙ ТАМЛАЖ ЯРГАЛСАН ХҮМҮҮСЭЭ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД СУЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ГАРГАСАН ХОЙНООЧ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭЛБЭГДОРЖ, ХУРЦ НАРЫН ГАР ХӨЛ ОДОО Ч ХАА САЙГҮЙ БАЙГАА, ТЭД ГЭРЧ БОЛОХ ХӨӨРХИЙСИЙГ АРАЙ ГЭЖ ШОРОНГООС ГАРАХААР НЬ ЯАЖ Ч МЭДНЭ.
Хүчээр албадан хэрэг хүлээлгэснийг ямар хэрэг гэх билээ. Дээр нь Булган гэрч биш гээд байхад шүүх тасалчихсан шүү дээ. Хүчний байгуулгад тушаал дээрээс ээ доош бууж үйлчилдэг. Дахиад л мянгуужины үлгэр ээ яриад эхлэв үү ? Х.Баттулга олон улсын парламентийн холбоонд очкоов авах гээд Б.Хурцыг суулгачихаж л дээ. Эсвэл Б.Хурцыг шоронд нухуулах гээд явуулчихсан юм уу Ц.Элбэгдорж оо ? Гурван шатны шүүгчдийг мөглөнд ачаад 461 -р ангид суулга Нямбаатар сайд аа. Тун удахгүй наад хэргийн чинь үнэний үзүүр цухуйна. Зохиомол хэрэг сэдсэн улсууд өөрсд өө алуурчид нь гээд ОУПХ мэдэгдэл хийчихсэн юм гэсэн.
Зоригийг хөнөөсөн алуурчдыг зөөсөн Батбаяр гэдэг хүн Америкт зугтаж гарчихаад байна. Шалтгаан нь Элбэгдорж хорлож алах гэж оролдсон учраас.
Tiishd
Кинон дээр хүний наймаачид өөрийн бүлэглэлийн хүнээ амиа бодож алдаг
энэ хэргийг хааж амар ,жимэр байцгаа.цаг цөвтөх учир олон,олон хүний ами насыг авч одно.захиалагч этгээд ни гарч ,илэрхгүйг мэдсээр байж олон хүнийг егүүтгэж али ч үгүй болно гэж харагдаж бна.захиалагч этгээдүүд үхсний дараа илэрхий болох юм бна.цаг хугацаа явсаар л..........50 гаруй жилийн дараа ..........
Xaa
Hvn slaan hvn uuriigee olohgvi,ilchlehgvi !
лалар батүүл тарвага элбэгдорж булган гурав 22 жил нууж булган саяхнаас хэргээ хүлээж эхэлсэн гээ биздээ
Захиалагч нар нь МАН болчихоод зарлахгүй байгаа нь ойлгомжтой биш байна уу Өмхий малууд аа
Huuk nar MAN-haa gemt heregt unasan humuust uls turiin demjleg ogt uzuulehgui,hamgaalj umuurehgui, nileed shiidemgii ,hatuu bair suurindaa baigaag ard tumen bid bayarlaj bgaa shuu.Ingeed l niigmiin,namiin tseverlegee yavaad baival uchirtai shoo.
Хэн нэгэнд хүчээр хилсээр тохоод өнгөрөх ажлыг хэн зохион байгуулсан нь ил тод юм биш үү? Тэр хүн хэргийн эзэн хэнгэргийн дохиур. Өөрөө өөрийгөө илчиллээ. "Хэрэг хуучирч хэрээ цайхгүй" гэдэг эрүүгийн практик байдаг Одоо гутлаа тослож зангиагаа зүүгээд ч нэмэргүй болж дээ тэр новш
Элбэгдорж захиалж Батүүл гүйцэтгэж Хурц баахан адил явдал зохиож,Нямдорж заихаруулсан ш дээ .Дэндүү ойлгомжтой оролцсон хүмүүс нь баатар ,генериал ,сайд шагнал нь : Тэгээд хүн амины хэрэг маш нууцын зэрэгтэй. Маш нууц маш нууц
Нямдорж сайд асан хэргийг ямар ч хамааралгуй хуед тохож бна гэдгийг зарлачихсан. Одоо хурдан илчилж узээ, хэтэрхий юм!!!
УБ хотын цагдаагийн газрын дарга байсан Ганболд Бат-үүл хоёрыг дахин сайн шалгах хэрэгтэй гол гогцоо энэ 2 оос л гарна даа.!!!
1998 оны налгар намрын орой тэр үеийн засгын газрын зарим гишүүд ардчилалын алтан хараацайнууд бааранд тааралдаж маргацгааж байгаад сүүлдээ эвлэрцгээж шил юм ууцгааж байтал Зориг халчихсан гэхдээ та нар ардчилалыг буруу замаар эхлүүлсэн шүү гэж хэлж байхад Элбэгээ өөдөөс санамсаргүй андуурч хараад намайг хэлж байна гэж өсөрхөөд Бат үүлтэй хамт булгантай нийлдэг байсны хувьд Бат үүлтэй хамтарч Зоригыг хүн алдаг гаршсан алуурчин хөлсөлж алуулсан. Зоригын гэрээс Бат үүлийн малгай олдсон байдаг. Зориг хутгалуулсан гадаа гараад инээгээд явж байхыг оршин суугчид нь харсан гэдэг. Энэ байдлаас харахад булган Зоригын үхсэн үхээгүйг мэдэх гэж тэмцэх ёстой байтал хуруугаа болгоод жорлонд сууж байдаг. Зоригын алсан захиалагчыг олж байгаад алуурчинг хайх байтал алуурчинг олчихоод Нямдорж Зоригын хэрэгт шудрага дуугардаг нь нэг л юм нуугаад байгаа юм шиг гэх ярилцлага монголшуудан.мн сайт дээр байгаа
1-2 настай хөхүүл хүүхэдтэй залуухан эмэгтэй, 16-насгтай жаахан баньд нийлж Төрийн сайд хэмжээний, Ардчилалын эцэг НЭРТЭЙ ЦУУТАЙ хүнийг гэрт нь ЗАХИАЛГААР алдаг гэнэ үүү????? Ямар логикгүй тэнэг !!! Өөрийгөө барьж өгөх гэсэн юм байх да!!!! 3-шатны шүүхээр тогтоосонч гэх шиг!! Хүзүүгүй ХУДАЛЧЫН кармааны шүүх байсан үед 3 байна ууу, 30 байна шуу ШҮҮХҮҮД хамаагүй. БҮГД ХУДАЛ ЗАХИАЛГААР үйлчилдэг байсан. ХУЛГАЙЧ нарын шүүх хэд байснаасаа хэдэн шатны ха байснаасаа үйл хамаараад ЛУЙВАР ХУЛГАЙ, ГҮТГЭЛГИЙГ хийнэ. Хмүүүсийг хэлмэгдүүлдэг!! Гэмгүй Содномдаржаа, Чимгээ нарыг сулал!!!! БУзар алуурчидаа та нар өөрсдөө мэдэж байгаа. гаргаж ирээд шийтгэ!!!
Логикоор харвал захиалагч нь Элбэгдорж мөнөөс мөн. Мөн, мөн.
Энэ сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд Содном даржаагийн хэргээ хүлээж байгаа билэгийг үзсэн баймаар юм
эрүүдэн шүүгээд чамайг бас тэгж хэлүүлж болно шүү
Hereg ilersen ni unen.Harin hergiig zamhruulj aluurchdiig sullah buzar uildliig udirdsan Nyamdorj bolon tuuniig ayaldan dagaldagch Batzandan.Bold metiin buzar hulgaichuudiin zorilgo yu ve.Ene l notstoi bnadaa.End henii erh ashig hondogdoj bna gedeg l sonin bna daa.MAN-n uyd lav ilrehgui bolloo..Aluurchdiig sullaj yavch bolohgui..
Тэр Содномдаржаа Чимэгээ хоёрын шүүх хурал дээр байгаа байдал нь ямар ч хэлмэгдсэн хүний шинжгүй, юу ч болоогүй юм шиг, хэнэггүй харагдсаншдэ.
Ямар ч мэдээлэлгүй байж худлаа бүлтрэхээ больмоор юм. Эрүүдэн шүүсэн нь үнэн. Гэхдээ Содномдаржаа, Чимэгээ алуурчин биш гэдгийг нь тогтоох хэрэгтэй.
Elbegdorj, Batuul 2-su sain segservel 1 yub unana.
Garuud alah ni ch altsan bololtoi baigaam shuu.Nyamdorj harin jagaad saad hiigeed baina.Zahialagch ene ter holbootoi bolj taaraad baigaa jm daa .Ter eruudelt ene ter bol zugeer huuhdiin togloom.Mongoliin shorond eruuduuleegui hun baihgui shuu js jman deer.
menget zahialsan bololtoi shig baigaan.
Чи Хурцын Хэнтийн буриад уу?
Наад хоёр хүнийг чинь яаралтай суллаж өгөх ёстой юм. Яагаад суллахгүй байна вэ гэхээр Давж заалдах шатны шүүх хурлыг даргалсан шүүгч нь Дээд шүүхийн шүүгч болчихсон. Дээд шүүхэд наад хэргийг чинь нэгтгэсэн шүүгч нь Эрүүгийн танхимын тэргүүн шүүгчийн албан тушаалд оччихсон байгаа. Ийм ийм шалтгаан байгаа учраас энэ асуудлыг шийдэхэд наад хүмүүс чинь асар их садаа болж бараг дөрвөн жилийн дараа арай гэж нэг юм шийдэж эхэллээ. Наана чинь илтэд шударга бус юм харагдаж байгаа шүү. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүмүүсийг бүх насаар нь хорих ялаар шийтгэчихсэн байхад ийм гэм зэмд унагасан хүмүүс гуравхан жилийн ялтай өнгөрч байна гэдэг бол хангалтгүй байгаа юм. Энэ шударга явдал мөн үү, биш үү.
Нарийндаа бол наадахыг чинь ингэж удирдсан хүн нь Ц.Элбэгдорж шдээ. Зориудаар хуурамч гэрч гаргаж ирж худлаа хэлүүлсэн хүн ч байгаа шдээ. Дахиад ч олон хүн энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой шүү. Одоо наад хэргийг чинь будлиантуулсан прокурор, шүүсэн шүүгч нарыг шалгаж, хариуцлага тооцох ёстой.
Сонин шүү цор ганц гэрч Булган нь энэ хүмүүс бишээ гээд байхад яллах гэж улайрдаг цаанаасаа захиалгатай гэдэг нь адгийн тэнэгт ч ойлгомжтой байсан. Харин прокурор нь Эрдэнэбат л энийг ойлгоогүй ... ойлгоогүй ч гэж дээ ойлгосон гэхдээ тэгж шийдэхийг хүссэн л байхгүй юү.Тэгчээд ариун цагаан хуульч байсан гэж худлаа ПИАР хийхээ болиорой
С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа. Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна. Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой” хэмээн хэлсэн нь цагаан дээр хараар бичээстэй байна.
Njmdorjiin buunii nohod nuugdaj alga Bolob.
Маркс Энгельс мандтугай.
chamgiin ich meddeg ,nuun daragduuldag 2 chun bol Bagabandi, Nymdorj !!!, ed nar chezeech allagiin zachialagchiig ilchlechgui .
Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой” хэмээн хэлсэн нь цагаан дээр хараар бичээстэй байна.
Тэр Амгаланбаатар гэдэг алуурчин чинь захиалагч зохион байгуулагч нь Бат-Үүл гээд хэлчихсэн байлэээшдэээ. Тэр мэдүүлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчихсаныг хүмүүс уншсан. Хуулийн хүмүүс өөрсдөө барихгүй байна.