sonin.mn

Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ өдрүүдэд иргэд аймаг сумдын наадмыг зорих нь элбэг. Үүнээс үүдэн орон нутгийн замд зам тээврийн осол цөөнгүй гарах болжээ.

Тухайлбал энэ сарын 6-ны өдөр буюу уржигдар Төв аймгийн Баянцогт сумын нутагт Улаанбаатар хотоос 35 км зайд 14 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амь насаа алдсан харамсалтай осол гарсан байна.

Тодруулбал гранд марк II маркын автомашин, мицубиши ривир маркын автомашинтай мөргөлдсөний улмаас 14 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амь насаа алдсан байна. Амиа алдсан гурван хүний нэг нь дөрвөн настай хүүхэд байсан аж.
 
Гранд марк II автомашины хувьд Төв аймгийн Баян-Хангай сумын наадмыг зорьж явсан бөгөөд есөн зорчигчийн дөрөв нь хүүхэд байжээ.

Эх сурвалж: "new.mn"