sonin.mn

Тамхины бизнес эрхлэгчдийн холбоо "Алтангадас трейд" компанийн БНСУ-аас оруулж ирсэн "Эссэ" тамхийг шалгаж өгөх хүсэлтийг МХЕГ-т тавьсан байна.

Энэ дагуу шалгахад дээрх компани ДЭМБ-ын зарим хууль заалт болон Монгол Улсын хуулийн заалтуудыг зөрчсөн нь илэрчээ. Хоёр төрлийн "Эссэ" тамхины хайрцган дээрх тайлбарыг илтэд буруу утгаар буюу хэрэглэгчид хортой бус эрүүл мэндэд ашигтай гэх маягаар хийж, зар сурталчилгааны хуулийг ч зөрчсөн байв.

Тиймээс нийт 4166 хайрцаг буюу 5 тэрбумын өртөг тамхийг битүүмжлэн , хууль бусаар олсон орлогыг нь хураахаар болов. Мөн дээрх зөрчлүүдийг Цагдаагийн газарт шилжүүлэн  шалгуулахаар болсон байна.

Ж. Батсайхан

Эх сурвалж: