Одоогоос арваад жилийн тэртээ “Шим” группийн захирал Л.Цандэлэг “Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байна” гэж сонин хэвлэлээр тун зоригтой мэдэгдэж байлаа. Гэхдээ тэр нарийн учрыг нь тайлбарлаагүй юм. Уг нь гадаад орнуудад бол хээл хахуульд идэгдсэн, олигархижсан төрийг орон нутгийн мафиуд л айлгаж ичээж, зарим нэг ноцтой асуудлыг нь “зохицуулж” байдаг юмсанж. “Шим”-ийн Л.Цандэлэг яг л ийм утгаар хэлсэн болов уу? Хэрвээ Монголд мафи байсан бол хоосон амладаг улс төрчид ингэж даварч суухгүй, аль хэдийнэ мафийнхны заналхийлэлд ороод зүйл дуусах байж л дээ. Жишээ нь Япон улсад якудза нар ихээхэн нэр хүндтэй байдаг бөгөөд үе үе эх оронч сэтгэлгээ цухалзуулдаг тэднээс улс төрийн буруу шийдвэр гаргасан улс төрчид айж эмээдэг гэж байгаа. Тиймдээ ч Японы улс төрчид жаахан буруу зүйл хийчихвэл жинхэнэ ёс зүй гаргаж өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа огцордог. Гэхдээ цаагуураа бол якудза нараас битүүхэн айж байгаа. Мөн Хятадын “Триад” буюу мафийн гурвалууд төрийн өмчийг шамшигдуулан идэж авилгын мөнгөөр хөлжсөн этгээдүүдийг төрийн нэрийн өмнөөс залхаан цээрлүүлэх ажилд идэвхийлэн оролцдог ажээ.
Ингэхдээ тэд хэн их хэмжээний авилгал авсан байна түүнийг онилж аваад зүйл бүрээр дарамтлан их хэмжээний мөнгө төгрөг нэхэж авдаг болсон аж. Хууль бусаар хөлжигсөдийг хууль хүчнийхэн хамгаална гэж юу байхав. Тэгээд ч “Намайг дарамталж их хэмжээний мөнгө нэхээд байна” гэсэн гомдол гаргаж гэмээнэ өөрөө өөрийнхөө булхайг дэлгэснээс ялгаагүй болох тул мафийнхны дарамтанд орсон хүмүүс хүссэн мөнгийг нь өгөөд хувхай хоосон болж үлддэг болжээ. Харин өгөхгүй гэж гүрийсэн нэгний фактыг мафийнхан хууль хяналтынханд өгч, Хятадын цагдаа нар шууд бариад авдаг болсон байна. Үнэндээ Хятадын “Триад”-ууд манай гудамжны тэмцэгч хөдөлгөөнүүд шиг “Эх орныхоо төлөө, ядарсан иргэдийнхээ төлөө” энэ тэр гэж хашгичаад байдаггүй юм байна. Хийх ёстой юмаа дуугүй л хийчихдэг гэж байгаа. Одоо тэгэхээр хэдэн жилийн өмнө “Шим” группийн захирал Л.Цандэлэгийн хэлсэн үг ойлгогдож байгаа биз. Нээрээ Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байдаг юм биш биз. Эдүгээ Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж буй Л.Цандэлэг мөн л төрийн томчуудын өөдөөс эвгүй үг чулуудсан хэвээр байна. Ялангуяа өнгөрсөн гуравдугаар сард засгийн газрын хүсэлтээр ОХУ-аас их хэмжээний улаан буудай орж ирж буй сургаар мань Цандэлэг маш ихээр бухимдаж “Мөнгө байхгүй гэчихээд, тариаланчдаас авсан улаан буудайныхаа мөнгийг өгөөгүй байж гадны улсаас 15 сая ам.доллараар улаан буудай авч болохгүй” гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлж байсан. Харин саяхан тэрбээр олигархижсан төртэй заргалдаад хариугүй цөхрөв үү гэлтэй “Тариаланчдад өгөх мөнгийг авмааргүй байна, биднийг зах зээл дээр зүгээр л чөлөөтэй орхичих” гэж мэдэгдэв. Энэ бол цөхөрсөн хүний үг. “Биднийг зах зээл дээр зүгээр л чөлөөтэй орхичих” гэдэг үгийн цаана үйлдвэрлэгчид хийгээд бизнесменүүдийн үйл ажиллагаанд сав л хийвэл хутгалдаж, тэднийг элдэв хууль дүрмээр дарамталж суудаг хахуульжсан, олигархижсан төрийн үнэн нүүр царай цухалзаж байна бус уу. Энэ чинь нөгөө л Монголд мафи байхгүй, хэрвээ байсан бол муусайн улс төрчид тэднээс айгаад бизнесменүүдийг зах зээл дээр зүгээр л чөлөөтэй орхичихдог юм гэдгийг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. “Шим”-ийн Л.Цандэлэг шиг бодол агуулж явдаг өөр нэг эрхэм гэвэл “Женко” Х.Баттулга. Тэрбээр өөрийн бичсэн “Бодлууд” хэмээх номондоо Оросын мафийнханы гол зарчим болох “Бригад” гээчийг их л тод томруун, ёстой л дотор нь ороод үзчихсэн юм шиг дүрсэлсэн байдаг. Оросын олон ангит “Бригад” гэдэг киног манайхан орчуулж гаргасан шүү дээ. Дашрамд хэлэхэд “Женко”-гийн туулж ирсэн амьдрал үүнтэй их төстэй юм байх аа. Тэрбээр “Бригад” гээчийнхээ тухай өгүүлэхдээ “Не пойман, не вор” гэсэн хэлц үг оросуудад бий. Эрүүгийн ертөнцөөрөө зартай ард түмэн онож хэлжээ. Нүүдэлчин амьдралын хэвшил нь монголчуудад хөрөнгө зөөр хураах боломжийг хэзээ ч олгож байсангүй. Ардчилал ялсанаар хувийн өмчтэй болж, хөрөнгө хуримтлуулах, өмчийн харилцаанд оролцох боломж нээгдсэн бөгөөд үүнийг дагаад хөрөнгийн урсгалыг хянах, тэндээс шимэгчлэх замаар хөрөнгөжих эрмэлзлэлүүд гарч ирсэн. 1990 оноос хойш арваад жил өнгөрөхөд нийгэм мэдэгдэм хөрөнгөжиж, мөнгөжжээ. Бий болсон мөнгөний хуримтлалаас ахиухан хазчих санаатай шимэгчдийн Бригад гарч ирсэн нь жам ёсны мэт боловч эмгэнэлтэй нь Бригад нь Төр өөрөө болчихсонд л байгаа юм. Бригадыг хазаарлах хүч нийгэмд үгүйлэгдэж байна. Орост хүчирхэг төр байгаа учраас Бригадыг журамлаж чадсан. Харин манай төр өөрөө Бригад болчихсон байхаар хэн тэднийг журамлаж, хэн хариуцлага тооцох вэ? Ард түмэн. сонгогчид л эдэнтэй хариуцлага тооцож чадна. Ирэх сонгууль ийм алтан боломжийг олгож байгаа.
Ашиглаж чадахгүй бол бид мафижсан төр бүхий Болгар маягийн хөгждөггүй, бас үхдэггүй Бригад улс болж хувирна” гэж аргагүй л үнэн үг хэлсэн байдаг. Гэвч үүнийх нь хариуд нийтлэлч Ш.Батмөнх “Х.Баттулга уг нь өөрөө ганцаараа Бригад байсан хүн. Гэтэл түүний хажуугаар Төр гэдэг бригадын бүлэг гарч ирээд “Женко”-г улам ихээр бухимдуулах болжээ. Уг нь ганцаараа Бригад болж гахай таргалуулж байхаар олуулаа Бригад болж оготно таргалуулсан нь дээр биш үү. Ерөөсөө монголчууд бүгдээрээ нэг Бригад болцгооё. Ингэж улс орноороо мафижчихсан байхад гадаадын хэнбугай ч биднийг дээрэлхэж, доромжилж чадахгүй” гэж бичиж байсан удаатай. Олуулаа Бригад болчихоод оготно таргалдаг бол бас яая гэхэв. Даанч тэр оготнууд буюу энгийн номхон ард иргэд нь огт таргалахгүйгээр улам турж ядуураад, харин Бригад болчихсон төрийн олигархижсан хэдэн нөхөд л гахай шиг таргалсаар байгааг юу гэж ойлгох вэ? Цаашдаа Х.Баттулгын “Бригад” хэмээх энэхүү үзэл бодол Оросын нутгаас халиад дэлхийн хэмжээний “Cosa Nostra” гээд томроод явчихсан байх аж. Тийм ч учраас өдөр тутмын сонины зарим нийтлэлч нар үүнийг л өлгөж аваад Х.Баттулгыг “Мафийн загалмайлсан эцэг буюу Дон Женко” гэж цоллож байсан удаатай. Дон Женко маань “Бодлууд” хэмээх номондоо “Маfia” гэдгийг тайлбарлахдаа “19-р зууны Сицилиэс гаралтай энэ нэр, байгууллагын түүх урт, ойлголт олон янз байсан ч эдүгээ нийтээрээ “mafia” гэдэгт шүүх, цагдаа, төрийн бүтцэд нөлөөлөх, тэднээр өмгөөлүүлэн хамгаалуулах боломж, чадвар бүхий хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг гэмт хэргийн зохион байгуулалттай бүтцийг ойлгож байна. Үнэн хэрэгтээ Монголын эрүүгийн ертөнцөд түүхэндээ mafia гэж үзчихээр бүлэглэл үүсч байсангүй. Зохион байгуулалттайгаар дарамтлах, сүрдүүлэх (рэкет) маягийн зүйлс цухалзмагц хуулийнхан даруй учрыг нь олж байлаа. Маfia гэдэг нэрийн гарал үүслийн талаар хэл шинжээчид, түүхч, судлаачид маргаантай байдаг ба бидний мафи гэж яриад байгаа гэмт бүлэглэлүүд өөрсдийгөө “Cosa Nostra” (”Maнай юм гэсэн утгатай) гэж нэрлэдэг” хэмээжээ. “Манай юм” гэдэг үгэн дээр тогтож ярихад энэ үгэнд жаахан ч гэлээ эх оронч сэтгэлгээ цухалзаж байдаг юмсанж. Тиймдээ ч Японы якудза нар, Хятадын “Триад”-ууд арчаагаа алдсан зарим улс төрчдийн буруу үйлдэл дээр тоглолт хийдэг ажээ.
Харин манайд иймэрхүү цочмог үйлдэл хийдэг бүлэглэл байхгүй болохоор увайгүй зарим улс төрчид давраад байдаг бололтой. Монголын хууль бус бизнесийн “СЕЙФ” хэмээх бүлгийн толгойлогч гэх “АК-47” хэмээх хочтой нэг эрхэмийн хэлсэн үг байдаг шүү дээ. “Италийн мафиуд хөл бөмбөг тоглож байгаа юм шиг, Оросын мафи шатар нүүж байгаа юм шиг, харин Хятадын мафи чимхлүүр нарийн мэс засал хийж байгаа юм шиг, Японы якудза нар улайм цайм дэлгүүрийн касс тонож байгаа юм шиг, Колумбын мафи фронтын галын тэргүүн шугаманд дайтаж байгаа юм шиг л үйл ажиллагаа явуулдаг бол Монголын мафи хар захын лангуун дээр хүнсний хулхи ногоо зарж байгаа дамчин шиг л үйл ажиллагаагаа явуулдаг” гэж “АК-47” хэмээгч хэлсэн нь аргагүй л ортой үг. Үнэндээ хар захын лангуун дээр хүнсний хулхи ногоо зарж ядарсан ард түмнээ л мэрж амьдардаг жижиг гарын луйварчдаас манай эх оронч сэтгэлгээгүй хулхи улс төрчид айж сүрдэнэ гэж юу байхав дээ. Тэднийг жижигхээн юмаар хуурчихна. Харин тэд аймхай жижигхэн Монголд өөрсдийг нь дарамтлаад байхуйц мафи гараад ирэх вий гэхээс үхтлээ айдаг гэж байгаа. Жишээ нь саяхан УИХ-ын чуулганаар Казиногийн хуулийг хэлэлцэх үеэр зарим нэг аймхай бөгөөд өөнтөгч гишүүд "Наадахыг чинь Монголд байгуулчихвал нөгөө хар тамхи, янхандалт, мафи зэрэг нь босоод ирэх юм биш үү” гэх зэргээр аль ерээд оны үед ярьж байсан мөнөөх улигт үгээ давтаж л суух юм. Казинотой казиногүй тэр хар тамхи, янхандалт гэдэг чинь Монголд аль хэдийнэ нүүрэлдэгээ нүүрэлчихсэн шүү дээ. Ерээд оны сүүл үед “Казино” Баттулга тэргүүтэй хэдэн хүн Монголд казино байгуулахаар зүтгэж байхад манай зарим гишүүд мөн л иймэрхүү үгээр булж байгаад Казиногийн хуулийг цуцлуулж дөнгөсөн. Одоо бас нөгөө улигт үгээ чалчсаар байгаад цуцлуулах юм гэнэ. Энэ мэтийн чалчаа үгнээс болж ард түмэн мөнхийн ядуу дорой сууж, харин өөрсдөө ядуу дорой нөхдийг ялгуусан хутагт лугаа мунхруулж суух гэж л тэр. Ийм ялгуусан хутагтууд өөрсдийг нь айлгаж сүрдүүлэх хэл амтай, хэрүүл шуугиантай, буу шийдэмтэй, бузгай догшин мафи гараад ирэх вий гэхээс үхтлээ айх нь тодорхой. Одоо харин Л.Цандэлгийн хэлсэн үг ерөнхийдөө ойлгогдож байгаа биз.
Ингэхэд ер нь Монголд мафи бий юу? Энэхүү сониучхан асуулт аль С.Зоригийн үхлээс өмнө гарч ирсэн. Тухайн үед Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл “Монголд мафи байхгүй. Одоохондоо ийм зүйл бий болох үндэс суурь тавигдаагүй байгаа” гэж хариулж байлаа. Өнөөдөр чухам ямар байр суурьтай байгааг хэлж мэдэх арга алга. Гэвч “Шинэ орос”-ууд буюу Эрхүү, Новосибирск, Буриад, Сибирт нөлөөгөө нэгэнт тогтоосон мафи буюу Оросын бизнесийн элитүүд, олигархиуд үүнийг их л өөрөөр үзэж байгаа юмсанж. Саяхан манай нэг нэлээд том хэмжээний бизнесмен их сонин зүйл хуучилсан юм. Тэр өгүүлэхдээ “Сүүлийн үед Оросын мафиуд Монголыг маш их сонирхдог болсон. Яагаад гэвэл тэдний муу муухай үйл ажиллагааг европчууд болон америкчууд аль хэдийн мэдчихээд нутаг орноосоо түрж гаргах бодлого явуулж эхлээд байна. Оросын мафийн толгойлогч “Япончик” хочит нөгөө алдартай хулгайчийг америкчууд баривчлаад Оросын цагдаа нарт хүлээлгэж өгсөн нь үүний тод жишээ. Түүнээс өөр мафийн хэд хэдэн толгойлогч хилийн чанадаас баривчлагдаад эх нутаг руугаа хүргүүлсэн. Одоо харин Оросын мафиуд Ази тив, тэр дундаа хууль дүрэм сул дорой Монголыг сонирхдог болчихоод байна. Гэхдээ би тэдний хамсаатнууд биш.
Надад жаахан ч гэсэн эх оронч сэтгэлгээ байдаг тулдаа л би Оросын мафиудад уусалгүй өнөөдрийг хүрсэн. Оросын мафиуд ярихдаа “Монголын эрүүгийн элементүүд болон гэмт хэргийн ертөнц бол бидний хуулбар. Тэр хуулбаруудын маань зарим нь Монголын улс төрийн өндөрлөгт гарч яамны сайд болтолоо дэвшиж дээшилсэн байна. Энэ бол бидний хувьд маш том боломж. Манай ерөнхийлөгч Путин бол мафи, олигархиудыг хэзээ ч дээш нь гаргадаггүй, цаг ямагт нухчин дарж байдаг хүн. Харин Монголд бол өөр байдаг юм байна. Нэгэнт бидний хуулбар Монголын төрд гараад ирсэн болохоор бид өөрсдийнхөө хуулбартай хамтарч ажиллах шиг амархан юм хаана байна” гэдэг. Хуучин коммунист дэглэмийн үед Монголын төр засаг ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны хуйвалдааны шууд “канондсон” хувь байсан. Харин социалист нийгэм задрах үед Зөвлөлтийн коммунистууд ОХУ-ын мафиудад хуваагдсан. Тэгээд тэд өмнө нь гарынхаа аясаар хөдөлгөдөг байсан монголчуудыг ганзагын наймаа нэрийдлээр эх орондоо урин дуудаж, нэг ёсондоо монголчуудын хууль бус амьдралыг эх орон руугаа өдөр өдрөөр “импортолж” эхэлсэн. Нэгэнт баахан хууль бус монголчуудыг цуглуулсан болохоор нөгөө сүрхий дарамт шахалт, рекэт зэргээ хэрэглэж эд хөрөнгийг нь барьцаалах, ялангуяа өр зээл авахдаа харгис түрэмгий хандах, лоббидох, улмаар өөрсөддөө элсүүлэх зэргээр есөн шидийн арга хэрэглэсэн. Одоо харин тэд өөрсдийн биеэр Монголд орж ирээд зарим нэг эрх мэдэлтэнүүдтэй хуйвалдах маягаар бидний зах зээлийг эзэгнэх бодлого баримтлах болсон. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Монголд Оросын зуун колонкийг байгуулах нь зүйтэй” гээд баахан яригдав даа. Энэ чинь үнэн хэрэгтээ мафиуд байсан байхгүй юу. Тэд колонк байгуулах нэрээр орж ирчихээд мафиудын үйлддэг жинхэнэ бохир ажиллагаа явуулах байсан юм. Одоо харин тэд уул уурхайн чиглэлээр орж ирэх нүх сүв нь бүрдчихээд байна” хэмээв. Мөн нэрээ нууцлахыг хүссэн нэг эрхэм өгүүлэхдээ “Оросын мафиуд шоронгийнхон дундаас нөлөөтэй атамануудыг талдаа татдаг. Монголчууд ч мөн үүнийг дууриасан. Муу муухай арга замаараа олны танил болсон Оросын рецедивүүд болон олигархиуд өдөр тутам сүрдүүлгийн ажил эрхэлдэг. Үүгээрээ Японы якудза нартай төстэй. Тухайлбал тэд хэн нэгэн хүний өрийг барагдуулах захиалга авлаа гэж бодоход цаад өр тавьсан хүнийг шүүх, цагдаад өгч тэнэгтэхгүй. Буу тулгаж айлган сүрдүүлж байгаад л шүүх засаглалын олон шат дамжлага дамжин цаг үрэлгүйгээр мөнгөө шууд бэлэн авчихдаг. Дээр нь нэмээд хүү авах ч тохиолдол бий. Хамгийн гол нь айлган сүрдүүлэх хүмүүс нь туршлагатай, ямар нэгэн тохиолдолд биеэ хамгаалах чадвартай, бусдад хор хөнөөл учруулж чадах элдэв муу аргатай байдаг. Ийм л хүмүүс Монголыг сонирхоод байгаа юм даа. Үнэндээ Монголд мафи байхгүй болохоор Оросын болон Хятадын мафиуд их оодордог болсон” хэмээв. Монголд мафи байхгүй болохоор улс төрчид давардаг бол Орос болон Хятадын мафиуд бас оодордог юм байна. Нээрээ ч Оросын мафиуд болон олигархиуд сүүлийн үед гаалиар том том контенейрээр бараа оруулж ирдэг манай зарим нэг компанийг хараандаа авчихаад байгаа тухай яригдах болсон. Оросууд өнөөдөр Улаан-Үдийн боомтон дээр Бээжин-Улаанбаатараас орж ирж буй ямар нэгэн вагоныг ганзагын наймаачдын хэлдэгээр ёстой л “авсалж” гардаг ажээ. Энэ нь бүх барааг нь хурааж саатуулна гэсэн үг. Хэрвээ тодорхой хэмжээний хувь төлбөл ногоон гэрлээр цаашаа хөдлөх жишээтэй. Зарим хүн Оросын мафиудтай харьцалгүйгээр шударга үнэн шүүхэд хандана гэж дөвчигнөөд юу ч үгүй хоцордог ажээ. Бараг тэр шүүх хавьцаа нь мафийн нэг гишүүн ажиллаж байх жишээтэй. Энэ мэтийн асуудалд манай нөгөө эрхэм түшээд яагаад ч нөлөөлж чадахгүй. Харин нэг муу эх оронч сэтгэлгээтэй мафийн хэлтэрхийнүүд байсан бол Оросын мафиудтай бас арга эвээ ололцоод байж дөнгөх бололтой. Яагаад гэвэл тэд оросуудын эсрэг элдэв муу аргаар хариу үйлдэл хийж, ухаандаа харыг хараар гэгчээр өөрсөдтэй нь адилхан хуулиас гадуур шоглоод байж мэдэх юм.
Америкийн нэг кинонд “Боолын нийгмийн үед аминдаа арчаагүй, хамгийн чадал муутай хар арьстанууд Америкт олзлогдож ирсэн. Өнөөгийн Америкт байгаа хар арьстанууд бол тэр арчаагүй боолчуудын үр сад болохоор дэндүү сул дорой. Харин Африкт байгаа хар арьстанууд бол жинхэнэ хүчирхэг” гэж өгүүлдэг. Үүн лүгээ 1990-ээд оны үед ОХУ-ын нэг улс төрч “Монголд дан ганц аймхай, бэртэгчин, яс муутай, мөхөж буй хүмүүс л үлдсэн, жинхэнэ монголчууд бол Чингисийн аян дайнаас болж дэлхийгээр нэг тарсан” гэсэн утгатай үг хэлж олон хүний дургүйг хүргэж байлаа. Гэхдээ энэ үг нэг талаар ортой ч байж мэдэх юм. Яагаад гэвэл өнөөгийн ихэнх монголчууд ёс суртахууны хувьд үнэхээр доройтоод, хөгжил цэцэглэлтийн тухай төсөөлөл ч үгүй болчихоод байгаа. Энд ёс суртахууны доройтол гэж хувь хүний хүмүүжлийн доголдолыг хэлсэнгүй. Харин үндэсний нийтлэг шинж болж бүрэлдсэн тэрхүү арчаагүй араншинг хэлж байна. Нууцгүй хэлэхэд бид Оросын улс төрчийн хэлсэнээр хувиа бодсон аймхай, бэртэгчин, залхуу хүмүүс болж хувираад байгаа юм биш үү? Нэг жишээ татъя л даа. 1990 оноос эхлээд монголчууд хойд, урд хоёр хөршдөө очиж наймаа хийж амьдралаа залгуулах болсон. Гэвч монголчууд хүний нутагт элэг нэгт монголчууддаа алуулж, талуулж, дээрэмдүүлж эхэлсэн. Монголчуудын дийлэнх хэсэг нь “Би л хувиа борлуулж довоо шарлуулж яваа бол боллоо” гэж боддог болохоор нэг монгол нь үхтлээ зодуулж байхад ядарсан нэгэндээ гар сунгана гэсэн ойлголт байхгүй. Аль болохоор зайгаа барина. Түүнээс бус хужаа гэж гоочлоод байдаг хятадуудын адил нэгийгээ өмөөрнө гэдэг ёстой номонд хазгай. Сэлэм бариад гал утаан дунд нэгнийхээ өмнүүр орж түүний төлөө амиа алддаг дайчин монгол эрсийн удам гэх бид өнөөдөр балга архинаас болж найзыгаа хөнөөж, хов жив хөөцөлдөж, нэгнийхээ улыг шагайж өдөр хоног өнгөрөөдөг өчүүхэн амьтад болж хувирчээ. Үүнээс илүү мөхөхийн цондон гэж байх уу? Амьдралаа аваад явах тэнхээгүй, арчаагүй мөртлөө архины мөнгө сэтгэхдээ гарамгай, биеэ тоохын эрдмийг дээд зэргээр эзэмшсэн ийм эрчүүд охид бүсгүйчүүдээ буруу зам руу түлхчихээд, бяд муутай тэдэнд чадал тэнхээгээ гайхуулж, өө эрж суух нь үнэхээр гутамшигтай. Энэ юу ч биш юмаа гэхэд ямар ч цус сэлбэлт хийгдээгүй монголчууд удахгүй сөнөх нь бас гарцаагүй. Цус сэлбэлт гэдэг нь нэгэн бүхэл бүтэн үндэстэн өвчилчихөөд донорын цус хэрэгтэй болчихоод байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Бидний энэ өвчний тухай одоо уг нь биднээс дор ч байж болох байсан нэгэн үндэстний төлөөлөгч юу гэж хэлсэнийг сонирхуулъя. Кыргизстан хуучин ЗСБНХУ-ын нэг хэсэг байсныг бид сайн мэднэ. Тэгвэл Кыргизийн нэрт кино найруулагч, эдүгээ тус улсын төрийн зүтгэлтэн болчихсон Толомуш Океев манай улсад нэгэнтээ ирчихээд “Монголчуудад цус ойртож бие ба оюун ухаанд нь гажиг үүссэн байдал анзаарагдаж байна. Мөхөх гээгүй юм бол айж ичих юмгүй цус сэлбэх учиртай. Манай кыргизүүд цусаа сайн сэлбэсэн. Мянган жилдээ зоволтгүй амьдарна” гэж хэлсэн. Гэтэл энэ үгийг бид анзаарах ч сөхөөгүй, учрыг нь ч олохгүй л явна. Үнэхээр бидний цус ойртож, оюун ухааны гажигтай болчихоод байна шүү дээ. Эдүгээ хөдөөгийн сумдын хүн амын ихэнх нь садан төрөлтэйгөө гэрлэж байна. Тэр ч бүү хэл жалга дотроосоо бэр буулгаж, жалгандаа “мөхөж” байна. Бид “Монголчууд сайн яривал бүгд садан төрөл болдог” гэж хошигнох аяддаг. Гэтэл энэ хэлц үг аль хэдийнэ хошигнол байхаа больжээ. “Монголд дан ганц аймхай, бэртэгчин, яс муутай, мөхөж буй хүмүүс л үлдсэн, жинхэнэ монголчууд бол Чингисийн аян дайнаас болж дэлхийгээр нэг тарсан” гэх үгийг дахиад нэг давтъя. Учир нь дээр өгүүлсэн аймхай, бэртэгчин, яс муутай, мөхөж буй хүмүүсийн арай дөнгүүр хэсэг нь эдүгээ харь нутагт очиж ажиллахаар Америк, Солонгос, Англи, Японоор нэг тарчихаад байгаа. Харин энд ямар улс үлдсэн гээч? Хатуухан хэлэхэд ард түмнээ хуурч хулхиддаг хэдэн улс төрч, албан газрын хаяа сахиж төсвийн мөнгөөр голоо зогоож буй хэдэн түшмэд, ажилгүй гиюүрсэн хэдэн архичин, ажлын байр нь тодорхой бус хэдэн оюутан, мөнгөтэй эр хайсан хэдэн охид бүсгүйчүүд, хоосон мөрөөдөлдөө шатсан хэдэн одонцор, өрх толгойлсон хэдэн тарчиг эмэгтэй, өнө хойчид яаж амьдрах нь тодорхой бус хэдэн хүүхэд л байна даа, хөөрхий. Гэхдээ арай ч заяа таван тэнгэр нь хээр хоночихоогүй, дайчин цоглог хэсэг бусаг хүн Монголд бий. Даанч тэд нар нь Монголын хүн амын арван хувьд ч хүрэхгүй. Тиймээс хилийн чанадад байгаа монголчууд даруйхан эх нутагтаа ирж “цус сэлбэх” нь зүйтэй болов уу. Захиргаадалтын үед цус сэлбэх гэсэн оролдлогыг МАХН-ын удирдагчид хийж Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Налайхад баруун аймгуудаас залуусыг илгээлтээр авчирч байсан нь үнэн. Гэвч энэ бол баруун гарынхаа цусыг зүүн гартаа авч хийсэн шиг өчүүхэн явцгүй арга байлаа. Нэгэн цагт суут хүн Л.Гумилев “Монголчууд 500 жилийн настай” гэсэн нь дэндүү өөдрөг, оптимист үзэлтний үг байжээ гэлтэй. Үнэндээ бидэнд үсрээд л хоёр гуравхан жарны нас л үлдсэн юм биш үү? Эцэст нь хэлэхэд Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байдаг юм биш үү?
Тэдний зарим даварсан нэг нь өөрийнхөө давруу чанарыг улам бататгахын тулд Оросын олигархиудтай сүжрэлддэг гэж байгаа. “Чонотой нийлсэн нохой чононоосоо ч хомхой болдог” хэмээх Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Бидний өвөг дээдэс амьдралаар нотлогдсон зүйлийг л зүйр цэцэн үг болгосоор ирсэн байдаг. Дээрхи үгийг “Женко” Баттулга “Хагарал” хэмээх нийтлэлдээ дурдсан байх ажээ. Гэхдээ энэ нь Монгол улсын дотоодын тэмцэл буюу МАН, АН хоёрын тулаанд зориулж хэлсэн үг. Энэ хоёр нам бол яахав ээ. Хоорондоо хонь, чоно болон эвдрэлцэж, заримдаа үнээ, тугал болж эвлэлдэж явсаар хорин жил болж байна. Үүний хор хөнөөл нь гэвэл улс орон олигтой хөгжиж чадахгүй ядууралд өртөж, бэлэн юм горьдож амьдардаг бүхэл бүтэн арми бий болсонд байдаг. Энэ бол манай дотоодын чоно, ноход хоорондоо нийлж хомхой болсоны гай. Харин манай олигархи ноход гадаадын чонотой нийлж гэмээнэ тэднээсээ долоон дор хомхой болж мэдэх юм шүү. Гадны олигархиудын дэмжлэгтэйгээр бүр Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж хомхой байтугай хохимой болж ч мэднэ. Үүний оронд эх оронч сэтгэлгээтэй, үндэстний ганц хоёр мафиузмтай байсан нь ч дээр юм шиг ээ.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
Сэтгэгдэл0
Мафи Монролд байгаа. Итали, японых шиг биш. АТГ, цагдааг ашигладаг мафи байна
Kkkk medrel muut. Yapond yakuza nariig uzen yaddag bolhoos hezee ch demjdeggui. Mafia bol niigmiin gai gamshig bhgui yu. Yum medehgui baij setgeliin hoorloor bichihgui shuu!!
МАНАЙХАН ГАДААДЫНХАН ШИГ АЙЖ АМЬТАН БОЛОХГҮЙ НЬ САЙХАН ДАА.ЯАЖ ИЙГЭЭД Л АЛАЛЦАНА.НИЛЭЭН ОЛОН ХҮНИЙГ АЛЖ БАЙЖ Л АЙДАГ БОЛНО.ГЭХДЭЭ МОНГОЛ ЖИЖИГХЭН БҮГД НЭГНЭЭ ТАНИНА.МӨНГӨТЭЙ ХҮН БОЛ ДОР НЬ ХЭДЭН ХҮН ЦУГЛУУЛААД Л БУЦААД Л ПҮН ПҮН.ИЙМ Ч СЭТГҮҮЛЧ ЗОХИОЛЧ ХҮН ГЭЖ ЕР НЬ БАЙНАА.ЭНЭ ЧИНЬ ЯЛТАЙ ЗҮЙЛ АНГИТАЙ ШИГ САНАГДАХ ЮМ.
3-н саяуулаа хамаатан садан юм чинь хэн нь хэнийгээ айлгах вэ дээ.
Yapond yakuza nar ers buurch baigaa. Yaponii zasgiin gazaraas huchtei temtsel hiigeed 30 jil bolj baina. Odoo tedentei holbogdson uulzsan idsen uusan ni medegdeh yum bol toriin ajil alband oirtono gej sanasnii garz gesen ug
Тэнэг новш вэ яасан
Mafi heregtei
shunaliin tulamnuud hed naslana gej ingedeg bna,bugd hog shavhruu,bi mongol hun bgaadaa mash setgel dunduur baidag
Энэ миний хувьд долоо дахин унших сэдэв бололтой.Гадаадад манай улсын элитүүд байгаа гэдэгт би итэгдэг.Яагаад элит гэхээр дээр үед улсын үйлдвэрт жинхэнэ сор болсон залуус ажиллаж байсан учраас мөн зах зээлийн үед овсгоотойчууд нь амьдралаа хөөгөөд явсантай холбоотой!Яс юман дээрээ ардчилал гээч нь Монголын маань амьдарах зүрхийг гадгаш шахаж цөлсөн юмшүүдээ.Тэд гадаадад гадаадуудаас нь илүү ажилж алтнаас илүү үнэлэгдэх болсонч ардчилагчид гадаадад боолын ажил эрхэлдэг хэмээн популист аргаараа доошлуулсан болхоос тэд Монголынхоо нэрийг өргөж яваа!!Үнэндээ тэр үед гадагшаа гарах бэл бэнчингүй зориг зүрхгүй хэлний бэрхшээлтэй хогийн нөхдүүд бидний суурин дээр үлдсэн нь одоогийн төр түмний хөрөнгөнөөс тэр бумтан болтлоо хулгайлсан жогорхойнууд.Болоогүй хууль санаачилана бас үндсэн хуулийн цэц ч гэх шиг!Монгол улс одоогийн улс төрч гээд байгаа хулгайчуудаас салаагүй цагт хэзээч өөдлөхгүй.Ядхад хүмүүсээ сонгуулиа шудрага хүнд өгөөчээ!!! битгий орон гарантаад арав таван төгрөг аваад хууртагдаачээ!! Дотоодын дайснууд хэзээч таны төлөө нэг төгрөгч гаргахүй шүү!! Өөрсдөө авхаа хичээдэг бидний цусыг сорж амьдардаг хувалзнууд юмшүү дээ!! Тэнэгтэлгүй ирэх оныхоо сонгуулийг өөрийнхөө төлөө өгөх хэрэгтэй.Эс тэгвээс хужаагийн ялгагдсыг зөөх ажилтай ганц мантууны идэштэй хөөрхий нэгэн боол болно.Хөдөө хээр талаар дураараа сэлгүүцхыг та мөрөөдөхч тэнхэлгүй зарц болно.Монгол үндэстэн сөнөх болчоод байнаа.Монголчуудаа сэргээч нэгдээч сэрэмжлээч!! Яаядаа байз.
Монгол "Lee Kuan Yew" - "диктатор" заавал байх ёстой! Тэгээд СКАНДИНАВЫНХНЫ жишгээр замнах!
Corruption index-ээрээ 177 орноос хамгийн дээгvvр буюу авилга-н асуудлаар цэвэр улс 1) Дани 2) Шинэ Зеланд 3) Финланд 4) Норвег 5) Сингапур 6) Свицерланд..., Монгол 83-т орж байжээ.
ODOO CH GESEN ADILHAN GAIGUI SETGEDEG HESEG NI GADAADAD GARSAN ODOO ULAANBAATART IH HURLIIN HUIVALDSAN YAS GORIDSON BOGS DOLOOSON MONGONII TOLOO ULSAA HEZEED HUDALDHAD BELEN HULGAICH NAR :HODOONOOS IRSEN HOORHII MALGUI BOLSON HESEG BAIGAA MONGOLIIG HUURAMCH ARDCHILAGCHID NEG MOSON BALLAJ BAINA BAS GAMINNOGOOCHIN HYATADUUDIIN UDAM BALLAJ BAINA OLON BOGD LAMUUD HELSEN SHUU HALHIIN ZAYAA IH GEJ BID HUURAMCH ARDCHILAGCHID GAMINGUUD AN NAM MAN NAM AAS SALAH ZAG OIRTOJ BAINA EDNEES SALHAD MONGOLIIN HUVI ZAYA OOR BOLNO:HOH TENGER IVEEH BOLTUGAI HURAI
Ийм мэдрэл муутай хүмүүсээр битгий юм бичүүлээд байгаачээ
MONGOLII MAFI ZOVHON AN NAM BOGOOD IH HURALD BAIGAA
MONGOLIIN MAFI BII BOLBOL HAMGIIN TURUUND ELBEGDORJ BAYAR BAYARZOGT SAIHAN BILEG NAR ---EE UM MANII......
Genko gedeg mundag mafia Mongold baidgiig meddeggui hun bas baih ymaa
ЧАДДАГ ЮМ БОЛ ЧИ БАЙГУУЛ. ХҮН ХЭРЭГТ ХИЙХ ГЭСЭН МУУ ӨВГӨН
Бүрэн үгүйсгэх аргагүй сэдэв бн. Гэхдээ уг сууриараа буруу юмыг хэзээ ч дэвшүүлж болохгүй. Санаа нь бол яахав, хэт давраад гадныхантай ашиггүй гэрээ хийгээд байгаа авилгалч улс төрчидийгээ бодохоос давчдаад аргаа барсан л хүний үг бололтой. Гэхдээ мафи нэгэнт үүсвэл зөвхөн улс төрчидийг дээрэмдэх бус мөрөөрөө хөдөлмөрлөж хөрөнгөжсөн хүмүүсийг ч бас дээрэмдэнэ. Зөвхөн таны бодсоноор ажиллах юм гэж хаана бхав. Зөвхөн үлгэрт л бн. Амьдралд байхгүй. Харин тэр цус ойртолтын тал дээр бол 100 хувь санал нэг бн. Монголд 2 төрлийн бүм нутагт далд хэлбрийн цус ойртолт харанга дэлдэх хэмжээнд нэгэнт хүрсэн. 1-рт зах хязгаар аймгуудын ялангуяа захын сумдаар байдал хүндэрсэн тухай мэргэжлийн байгууллагын судалгаа удаа дараа гарсан. Үүнийг анхаарч байгаа хүн гэж алга. Нэг яриад л яанаа ийнээ гэж баахан сүржигнээд л мартчихаж бн. Гэтэл хязгаар нутгуудаар амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилээд 3-5-р үеийн хамаатангууд суудгаараа сууж бн. Ургийн овгоороо ялгах ямар ч арга алга. Бүгд хуурамчаар боржигон овогтой болчихоор чинь үнэн худал нь үнэндээ мэдэгдэхгүй бн. Үнэндээ бол 2боржигон овогтой 2 хүн чинь хоорондоо сууж болохгүйшд. Хоёрдугаарт зүүн аймгуудад цус ойртолт бусад аймгуудаас харьцангуй маш өндөр хувьттай гарсан бн лээ. Бүр 70-д оноос хойшхи судалгааг харьцуулаад харахад тийм л явж ирсэн юм бн лээ. Үүнээс болоод хулгай дээрэм хийж, шоронд орсон, архинд орж амьдралаа алдаад траншенд орсон хүмүүсээр энэ бүс нутагт тасархай тэргүүлж бн. бүр янхануудын дунд хийсэн 90-д хойшхи бүртгэл судалгаан дээр анализ хийж гаргасан дүнгээр энэ нутгийн хүмүүс их бн. Энэ бол далд цус ойртолтоос шалтгаалж бн гэсэн дүгнэлтийг гаргачихсан бн лэ. Мөн Увс аймгийн хойд хилийн сумуудаар ч гэсэн сүүлийн үед цус ойртолт эрс ихэсч байгаа дүн гарсан бн. Энэн дээр арга хэмжээ авдаг төр засаг гэж бнуу? Соц-ын үед Цэдэнбал даргын авсан шиг сум багаар нь нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахад ер нь яагаад болдоггүй юм бэ? Мөн энэ боржигон овгийг хаа хамаагүй дур зоргоороо өөртөө өгсөнийг одоо эргүүлж хурааж авах хэрэгтэй. Боржигон овогтой 2 хүн гэрлэх гээд ирвэл хуримын ордон бүртгэж авдаггүй байх хэрэгтэй.
Цус ойртолтын асуудлаар санал нэг бн. Баг сумаар нь нүүлгэж солих хэрэгтэй.
ter oros nuhriin heldeg tsetserheld uguh nyatsaalt bol Uguudeig nas barj daraagiin haaniig songoh ued ihenh mongolchuud nutagtaa ergej ireed dahij tegj als holiin ayan daind mordoogui.
tsus oirtson l geh yum. 3 saya bid baitugai, ene orosiin baguud gegddeg hun am n 1 saya hureegui tsuun tootoi mash olon undestnuud uursdiiguu tsus oirtloo gedeggui l yum daa. harin ch mongol geh undestennd hujaa tsusnii holitstoi nuhduud l gai boldog baij magadgui.
мафи хэмээх гэмт бүлэглэл байх ёстой үзэгдэл гэдгийг хүн төрөлхтний түүх харуулсаар, бүр нотолчихсон гэж хэлж болно. Монголд улсын хөрөнгө идэж эхлэх үед иймэрхүү үзэгдлийн эхлэл гарч ирсэн боловч, түүнийг нийгмийн үзэгдлийнх нь хувьд зарим хүмүүс ойлгоогүйгээс л үнэхээр Цандэлэгийн хэлсэнчлэн хувалз улс төрчид давраад байгаа нь гашуун ч гэсэн үнэн юм шүү. Путин Оросын мафитай тохиролцсоныг бүгд мэднэ, Японы засаглал Якудзатайгаа айхтар харшилддаггүйг бид харж л байгаа.Америк ч адилхан, харин Монгол эсрэгээрээ бүх юмнаас эсрэг зүтгэж байдаг хойно доо. Мафиуд ядуучуудтай зууралддаггүй бөгөөд хууль бусаар баяжсан хүмүүстэй л тооцоо боддог юм. гэхдээ хавтгайруулж өөгшүүлж болддоггүй, тунгий нь тааруулдаг л байхгүй юу даа.
MAFIUDIN GOL AJIL BOL HUN ALJ CHADDAGT BAIDAG.
мафи улс төрчдийг хүмүүжүүлдэг гэх нь үү? мафи бас эх оронч үзэл сэтгэлгээ цухалзуулдаг гэчихвүү бас ?? хэ хэ ... ийм гэнэн тэнэг, дунд ангийн банди нарынх шиг мөрөөдөл гэмээр үлгэрт итгэж явдаг бизнесмэн бас улс төрчид бас байдаг хэрэг үү ???? хахахахахахахаха :))))))))))
jinhene mafia bol eh oronch uzel deer suurildag.
jinhene mafia bol eh oronch uzel deer suurildag. гэдэг бол BULLSHIT
Сайн байцгаана уу? Юу хэлэх гэсэн юм болдоо, энэхүү этгээд, хэхэхэ. Мафи, Олигарх гэдэг маань нэг тэрэгний 2 дугуй, еэвэнгийн 2 тал нь л гэсэн явдал шүүдээ. Мафи ч юмуу олигарх ч юмуу улс орондоо, хүн арддаа сайн сайхныг хийгээд ингэснээрээ уг орон, хүн ард нь дэгжиж дэвжээд ирлээ хэмээн дуулаагүй л юм байна. Харин, ганц нь ганц гэгдэхгүй нижгээд нь нижгээд гэлтгүй Монгол гэгдэх этгээд бүрий хүний захад хүрэх гэж хүн болох гэж, хүний ёсоор хөгжиж, амин зуулгааа амьжиргаандаа, амьжиргаараа амьдралдаа, амьдралаа аюулгүйлтдээ, аюулгүйлтээ тусгаар тогтнолтдоо, тусгаар тогтнолоо туурга тогтолтдоо, туурга тогтолтоо эцгийн голомтдоо, эцгийн голомтоо эх орондоо, эх орноо газар нутагтаа, газар нутгаа хүн болох танд, чамд, маньд, үрээс үрдээ үеэс үедээ өвлүүдж шингээж эрт урьд эдүгээ хожим хойч гэдэг хүйн холбоо шүтэн баридлагатай өнө байж байдагтаа юм гэдэг тухайлбал газар нутаг орон хүн ард гэдэг эзэнтэй байдаг юм, энэхүү эзэн төр хэмээх хийморь сүр сүлдэд оршиж орчиж байдагийг л ухаарч сэхээрч ухаж ойлгодог болоход л хамаг бүхний тайлал тайлга учиртай утгатай болоод алганы толионд атгагдаад ирнэ. Төр гэдэг гагцаараа бас юм болж чадахгүй. Ахуй-Засаг-Төр хүйн холбоо шүтэн барилдлагаа эцэслэж эцээж цуцааж болдоггүй болохгүй. Төрөө алдаж гээж асгаж цалгиахгүйнхаа улмаас Төр нарийн торгон эд байдаг тиймдээ ч Монгол Тулгар Төр гэгддэг. Монголоос өөр хаана ч хэн ч Төрийг "Тулгар Төр" хэмээн нэрийддэг газар орон байдаггүй. Үүнийхээ учир тайлал тайлга бүрийг нь ухаж ухаарч сэхээрч ойлгож авъя гэвэл амьдар, амьдралыг туул, гэхдээ ямарваа нэгэн саванд биш, харин Хөх Төнх Тэнгэрийн дор хөрст газартаа алтан нар, мөнгөн сар, одод мичид, хөвсгөр цагаан үүл, эрчлэн хөврөх сүрлэг үүлс, аяынга цахилгаан аадар, нэвсийх цас, цавчим мөс, мөлийсөн толгод мэт үзэгдэх нас нь өндөр уулс, булагийн цэнгэг ус, цэлгэр тэнүүн тал, зах нь үл харагдах далай ус, байгалийн махбодын нэгэн болох бие биентэйгээ энэ бүхэнтэй хамт амьдралыг туул, тэгэхийн цагт хүн болж хөгжихийнхөө эхийг тавьж хэлэх гэсэнг минь эрт орой нэгэнт цаг ухаарч болзошгүй, аль эсвэл үр хүүхдүүд чинь хожмоо ухаарч магад.
ҮНЭН Л ЮУМ БИЧСЭН БАЙНА
Япон-Якудза-гаа солонгос-гамди-гаа яагаад байлгаад татвараа авчихаад эмх журмыг тогтоолгоод байдаг гэж бодож байна.Тариачин Цандэлэг Атмаан Шар Энхээ хоёр л энэ мафи гэдэг чинь нийгэмд байх ёстой юм.энэ талаар бидэнтэй ярилцах цаг болсон гэж хэлж байсан цаг аль хэдийн улиран өнгөрч бараг 25 жил болох нь гэтэл мафи-г байгуулаагүй.харинч цагаан захтануудын мафи- болох НАМ-ыг улам бэхжүүлж улдма улма төрөөс том түмнээс их амьтан болголдоо.одоо үндсэн хуулиа уландаа гишүгэж бүх нийтээр нууцаар санал өгөх эрхийг хуульгүй хасаж намаасаа листээр хүн сонгох боллоо.эдний толгойг авдаг үсийн хусдаг хүн хүч зааюал хэрэгтэй.тэгэхдээ тун ойрын үед.
Jenko Battulga l mafi baiguulsniig olon hun medej l baigaashdee
японд цунами болход хамгийн их бэлэн мөнгийг яъудза нар өгчихөөд учрыг асуухаар"ЯКУДЗА тайлбар хийдэггүй гэж ганцхан өгүүлбэр хэлсэн улс.түүгээрч үл барам цунамид өртсөн улсыг аврахад өөрсдөө биеэрээ оролцож байсан.цагдаа нартай хамтарч гэмт хэрэгтэй тэмцэж алуурчин дээрэмчдийг илрүүлж баривчилж тушаадаг.
ENE BAS TENEG YUM HAANAAS GARAAD IRVEE.
амин зуулгаа, амьжиргаагаа, өвлүүлж, байдагтаа л юм гэдэг чинь тухайлбал, Хөх Мөнх Тэнгэрийн, аянга
Их хурал засгийн газарт олон удаа сонгогдож байгаа жишээ нь цэнгэл дахиад barag 6 н удаа сайд Болж байгаа нь авилгал мафи юмаа
Авилгагчид чинь мафийн гишууд шуудээ
daraa ni uursduu naad mafi geed baigaa yumniixaa bool bolov doo
Ан , Ман, гэсэн 2 мафи байна гишуудээ ээлжлэн улсын эмч идуулдэг тэднийгээ хамгаалдаг
Iim medrel muutai teneg youm bichkhee boliooch!!! You meddegdee iim teneg yum bichdeg bainaa.
Женког албан ёсоор хүлээн зөвшөөр гээд байгаамуу. Одоо тарьсан балаг нь эхнээсээ эдийн засгийг багалзуурдаж эхлээд байхад албан ёсоор зөвшөөрвөл шууд дампуурна биз дээ
Tsadiggui tsandeleg bol ulaan luibarchin ene hun zub yum ogt yaridaggui buduuleg nuhur tuunii helsen ug dandaa esreg bdag
Эргүү ойдов юу сарааччих ав аа. Сэтгүүлзүйн салбар дотроо цэвэрлэгээ явуулаач ээ ...
дээр суугаа хууль бцс этгээдтэй хууль бусаар тэмцэх зөв ардууд нэгдээд олигархийг а лж эхлэх хамгийн шудрага ёс
Загалмайлсан эцэг киноны дүр дээрэмчин вито корлеоны женко компаний нэрийг өөртөө өгчихөөд байгаа баттулга, өөрийгөө мафи гэж тодорхойлчихоод байгаан бишүү ? :)
Төр нь хуулиа дээдлүүлж мөрдөж чадвал Мафи оршин тогтож чадахгүй.Монгол төр уламжлал түүхтэй.Өнөө үед Монгол арчаа муутай ч Нийгэм нь тухайн цагт бий болох сөрөг бактеруудаа устгаж цэвэрлсээр Ирээдүй хөгжил рүү тэмүүлдэг жамтай.Бид түүхээ сайн мэдэх тусам Нийгэмд буглах Бактерийг эрт мэдэрч сарниулах болно.Өнөөдөр харин гадны үрсгүүртэй Бактерүүд амь бөхтэй оршсоор бна.Сүүлдээ бүр Төрийн ордонд үржиж одоо бүр Мафи, энэ тэр хэрэгтэй гээд бүр Төрийн Институцийг үгүйсгэхэхдээ хүрчээ.Ард түмний Танин Мэдэхүй сайжирч хөгжин төрөө цэвэрлэх болноо.Тэр цагт Нянгийн бохирдлыг дахин үржүүлэхгүй болтол цэвэрлэгдэнэ.Өнгөрсөн түүхийн сургамжуудаас дүгнэхэд тийм л байна шүү дээ.
Агуу гутаранги амьтан бна даа Мафи байгуулахад Монгол хөгжинө гэнэ үү Хуучин нийгэмд 180 төгрөгөөр оюунтан цалинжуулдаг ТМС ийн сургуулиудыг татан буулгасаныг олон хүн шүүмжилдэг ТМС татан буулгасан олон шалтгаан байдгаас нэг шалтгааныг бодиттой гэж уншигчийн хувьд итгэдэг ТМС ийн атаманууд дургүй хүргэсэн нэг эсвэл дорой оюунтануудыг сарын цалин буухаар дээрэмддэг бсан юм Зарим арай гайгүй атаманууд сонин сүртэй нэр өгсөн бүлэг байгуулж эхэлсэн Хэрвээ гайгүй атамануудын дунд бүүрч ухаантай нэг нь байсан бол Бригад болохоор байсан Ийм болзошгүй аюулыг тагнуулынхан харж ТМС ийг татан буулгасан гэдэгт итгэдэг ТМС ээс гарсан Бригадууд төрд гарсан бол Монгол улс Болгар шиг улс эсвэл Италийн өмнөд хэсэг шиг болох байсан Итали улсын хөгжил умард өмнөд гэж хуваадаг Өмнөд нутаг мафид эзлэгдсэн замбараагүй хогондоо дарагдсан бүс бдгийн Шим -ийн Л.Цандэлэгийн тариалангийн салбараа хамгаалсан үг замхарсан шалтгаан Женко Баттулгаас болсон ш дээ Женко Баттулга хөдөө аж ахуйн сайд байсан Ганцхан жилийн дотор Монголын тариаланг унагаж Орос будаанд тавиад өгсөн Оросын лобби Женко Баттулгаас болж яг одоо Монголчууд талцаж хэрэлдэж байна
teneg soliotoi
үнэн
Мафи байхгүй болохоор новшийн улс төрчид олон жил даварч ирсэн. Зөв л юм хэлсэн байна шүү дээ. Харин энд утга учиргүй доромжлоод байгаа нөхдүүд бол нөгөө олигархуд, популистууд, төрөөс төрсөн паракитууд байхаас зайлахгүй. Эсвэл тэдний үр сад. Тэгээд өөрсдийнх нь эмзэг асуудлыг хөндөөд эхэлмэгц бичсэн сэтгүүлчийг зүйл бүрээр доромжилж байгааг харж байна уу? Ер нь энэ Монголд чинь болж бүтэж байга аюм юу байгаа юм бэ? Төрөөс төрсөн парзитуудын үр хүүхэд та нарт бол бүх юм болж бүтээд байгаа шюм шиг харагдж байгаа. Тэгээд сагсуурч байхгүй юу? Энэ сайтынхан ч гэсэн учир утгагүй доромжилсон сэтгэгдэлүүдийг устгах ёстой. Тэгтэл улам давруулаад л байх юм даа.
ene teneg mongoloiduud neeree yanaa....uneheer tarhi tolgoi ni er ni ajildaggimuu gemeer......zarimdaa bur angailahchhiimaa.....yarshig , neg muson duusaad dald orchiosoi, ingej shivshgee tarij yavahaas...