sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн харьяат 33 настай Ц, 37 настай  Н нарын ах дүүс Багануур дүүргийн ул таних 31 настай Б-тэй архины улмаас маргалджээ.
"Гал дээр тос нэмэв" гэгчээр тэд маргаанаа даамжруулахдаа таван литрийн савтай бензинийг Б-гийн нуруу руу цацаж шатаахыг оролджээ. Энэ хэрэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 13-ны өдөр болсон байна.  Хэрэг гарах үед 33 настай Ц нь Б-г халхалж давхар түлэгдэн шалзарсан тул  аймгийнхаа эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг