sonin.mn
Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас ээлжид мэдээллээ хийж байна. Үүнд:
 
1. Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхэлье аянг эхлүүлж байна. Шударга гэдэг үг бол хүний үг, үйлдэл 2 ижил байна уу, өөр байна уу гэдгийг илэрхийлдэг. Харамсалтай нь өөрийгөө шударга хэмээн тодорхойлогч Ц.Нямдоржийн уг, үйлдэл 2 нь хол зөрүүтэй байгаа олон жишээ баримтыг дурьдаж болох юм. Тиймээс Ц.Нямдоржтой холбоотой асүүдлаар өөрөөс нь асуулт асуух, хариулт авах шууд ярилцлаганд урьж байна.
2. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахыг Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-д хандаж хүсэлтээ дахин хүргүүлж байна. 2018.05.07-ны өдөр Ерөнхийлөгч, УИХ-д хүргүүлсэн хүсэлтийнхээ хариуг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсгол зохион байгуулж өөрийнхөө нэр холбогдсон асуудлуудад зохих тайлбарыг өгч, хуулийн байгууллагаар шалгуулж өөрийн гэм буруугүй болохоо хуулийн эрх бухий байгууллагаар тогтоолгож төрийн албаа үргэлжлүүлэхийг шаардана.
3. АТГ, Прокурорын байгууллагаас Ц.Нямдоржтой холбогдуулан гаргасан өргөдлийнхөө хариуг шаардана. ИШШ ТББ-ын тэргүун Х.Бат-Ялалтыг тагнуулын ажилтан гэх гутгэлэг, 00 төгрөгийн түрээс төлж зах зээлийн ханшаар 6.7 сая төгрөгийн унэтэй тансаг байшинд амьдардаг гэх нь авилга, албан тушаалын гэмт хэрэг мөн эсэх, өөрийн эхнэр болох хүүхдуүдийн нэр дээр 3 хаус, 14 орон сууц бүртгэлтэй байдаг нь Ц.Нямдоржтой холбоотой эсэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар гаргасан өргөдлийнхөө хариуг шаардана.
4. Цагдаагийн байгууллагыг улс төржүулэн удирдаж Монгол улсын иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөнд халдаж цагдаагийн байгууллагад МАН-ын байрны гадна амьдрах эрхийнхээ төлөө тэмцсэн ИШШ ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооны удирдлага, гишүүдийг хүч хэрэглэн, эрүүдэн шүүж, харгис хэрцгий хандаж нухчин дарахыг үүрэг болгон тэднийг мохоохыг оролдож байгаа зүй бус үйлдлээ таслан зогсоож нэн даруй огцорч өөрийгөө шалгуулах, нээлттэй сонсголд орж иргэдийн асуултанд хариулахыгтустус шаардана.
 
Ц.Нямдоржоо:
1. Өөрийгөө шударга гэдгээ нотолчих
2. Өөрийгөө урвагч биш гэдгээ нотолчих
3. Өөрийгөө эх оронч гэдгээ нотолчих
4. Өөрийгөө сайн хуульч, удирдагч гэдгээ нотолчих Тэгвэл бид танд үнэнчээр зүтгэе!!!
 
Иргэдийн Шударга Шүүх ТББ