Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой хулгайлах гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ иргэдийн нэрлэж заншсанаар “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид авчирч худалдсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Үүний дагуу Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн эд зүйл худалдан авсан байж болзошгүй ченжийн ажлын байранд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шалгалт явуулж 30 орчим хөөрөг, алт, монет болон бусад үнэт эдлэлийг хураан авч, хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тэдгээр ченжээс хураасан үнэт эдлэлээс дөрвөн хөөргийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс авсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тиймээс бусад эд зүйл хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэн хуулийн дагуу хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Эдгээр эд зүйлийн дунд таны хулгайд алдсан болон ижил төстэй үнэт эдлэл байвал Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс /утасны дугаар: 90060360/-т хандана уу.
Сэтгэгдэл0
ямарч үнэгүй манжийн үеийн чулуунууд л байна
ene huurug gedeg zuil chini ugaasaa manai MONGOLiin soyol ch bish. Heseg buleg humuus l chuluugaa une hurgeh gej hudlaa huurgdsun hyatadiin ed shuu
Davhar hulgai bish biz
minii l yum bn avmaar l bn .; gehdee bi hayanhyrarvaatai niileed 1 ter bumiig shaachihsan uchiraas ... namaig barij avah gej baigaa yum bn
Bayr hurgie.Sain ajillaj bn shu.Amjilt
Хөөрөг барьж хөөрцөглөсөн маанагуудыг харахаар дургүй хүрээд байдаг юм. Манжууд монголчуудын маанагийг далимдуулж элдэв чулуугаар (хөөрөг, жинс, гаансны соруул г.м), элдэв сунжруу үгтэй цолоор хуурч байсан нь одоо хүртэл үргэлжилж, хэрэгтэй хэрэггүй цол гуншин өгсөөр... Түүндээ дуртай гэдэг нь... Маанаг болж дуусч байхшиг...
Хөөрөг барьж хөөрцөглөсөн маанагуудыг харахаар дургүй хүрээд байдаг юм. Манжууд монголчуудын маанагийг далимдуулж элдэв чулуугаар (хөөрөг, жинс, гаансны соруул г.м), элдэв сунжруу үгтэй цолоор хуурч байсан нь одоо хүртэл үргэлжилж, хэрэгтэй хэрэггүй цол гуншин өгсөөр... Түүндээ дуртай гэдэг нь... Маанаг болж дуусч байхшиг...