sonin.mn
НҮБ. /TASS/. Дотоод улс төрийн хямралыг зохицуулах шийдэлд хамтран хүрэхийн тулд хэлэлцээний ширээний ард суухыг Венесуэлийн эрх баригчид тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод санал болгов. Энэ тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хурлын үеэр мэдэгджээ.
“Төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэн. Одоо бид асуудалд эрүүл ухаанаар хандах хэрэгтэй. Хөндлөнгийн оролцоогүйгээр хямралыг өөрсдөө шийдэхийн тулд Хуан Гуайдотой бид хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Арреаса мэдэгдсэн байна.
Улс төрийн хямралыг зохицуулах хувилбарын хувиар Венесуэлийн Гадаад хэргийн сайд “сонгууль болон улс төрийн бусад сонголтуудыг” санал болгожээ.  
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өнгөрсөн сарын 23-нд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлаж, “Мадурогийн засаг захиргааг хууль бус гэж” гэж мэдэгдсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг