Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа.
Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
.jpg)
Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.
Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн,
-Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртлэх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж, нэмэх асуудлыг судлан ирэх оны төсөвт тусгах
-Хүүхдийн ордонгүй аймгуудад шинээр ордон барих, зуслангүй аймгуудад хүүхдийн зуслан байгуулах
-Сургууль бүрт хүүхдийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх
-Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэгжүүлэх
-Сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох
-Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх
-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах
-Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх
-Хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг төлөвлөгөөний биелэлт, ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа,
Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлсэн.
2018 онд 181 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэж зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль оногдуулсан. Гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа, үнэлгээ хийж хүүхдийн эрхийн шинээр 88 зөрчлийг хуульчлахаар Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.
Мөн байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг дэмжиж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ зэрэг мэдээллийг өглөө.
Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Сэтгэгдэл0
hezee hiisen ni todorhoigui amijirgaanii tuvshingiin sudalgaa gegcheer olon huuded mungu olgohgui heden jil bolj bna daa yalgavarlan gaduurhahaa zogsoomoor doo
миний мэдэхийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгнө гэж олон жил ярьж бна, гэвч хэрэгжээгүй л бна. хэлсэндээ хүрэхгүй бол анхнаасаа хэлэх хэрэггүй ш дээ.
миний мэдэхийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгнө гэж олон жил ярьж бна, гэвч хэрэгжээгүй л бна. хэлсэндээ хүрэхгүй бол анхнаасаа хэлэх хэрэггүй ш дээ.
Чи зүгээр хүүхдүүдэд ѳгвѳл ѳгѳѳч инээдтэй попчин
Хүүхэд насанд хүргэж өгөдөг гал тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддо юм.................................
Бүх хүүхдэд адилхан өгдөг болмоор бна.
Авах дуртай нь хүсэлтээ өг. Тэгээд л болоо
Hasagdsan huuhded orgodol ogch dahin olgohoor bolloo geed buten jil bolj baiсa.Odoo hurtel olgoogui baiсa.Mon shine torson huuhduuded olgoogui udaj baina.
Huuhdiin mongiig huuhed buhend ogoh ni sob shuu dee. Gadaadad amidarch baigaa Mongolchuud maani tsag nargui hund ajil hiij ger buld ur huuhdee tejeej baidag ch eh ornoosoo ur huuhduudiinhee toloo ogdog halamjind hamragdaj chadahgui baina shuu Dee.Ene humuus bayandaa hunii nutagt ur huuhdee daguulaad har ajil hiij yabaagui ni medeej shuu Dee.Iimd huuhdiin mongiig Mongoliin irgen buh huuhded ogbol huuhed buhen erh tegsh erhee edleh baihaa...Ene talaar tor bodoosoi.
Tsalintai eejiig nemgvvlwel zvgeer bn
uraa sain bn bayarlalaa
stalintai eejin hvhdin nasig sunguul ysin be 4 nas hurtel
Huuhed burt ogdog bolsond bayar hurgie mie-iin ued Mongol huuhduudiig yalgavarlaad ih muuhai baisan
Тархины тураалт оркуудаа. Сонсож бай. Одоо та нарт ШУДАРГА ЁС биш, ХАЛАМЖ хэрэгтэй. Иймийн тул би халамжийн шинэ хөтөлбөрүүд санаачилж байна. Хуучныг сэргээж өртгөтгөж байна. ОУВС-н хөтөлбөр зогсож Японы Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх хөнгөлттэй зээлээ өгөхгүй байгаа. Гэхдээ тэр хамаагүй. Байгалийн барагдах баялгаа цөлмөж байж олсон хэдэн доллараасаа та нарт ХАЛАМЖ тараана. Бас попорно. ШУДАРГА ЁС лоолой болсон шүү.Гахай хоншоорт Раднаасэд миний даалгавраар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан хамсаатнуудаа ялаас мулталсан. Би бас авилгачдыг ялаас тэр хуулийн дагуу чөлөөлүүлнэ. ЖОНХУУ агаа бид хоёр хууль, шүүхийн удирдлагын өөрчилсөнөөс хойш нэг ч авилгач шийтгэл хүртэхгүй. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм. Би мужик хүн шүү.
жишээлбэл 1-10 настай хүүхэд өөрөө хүсэлт гаргах чадвартай юу