sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаел Дескалларыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Дескаллар “Интерном” номын дэлгүүртэй хамтран монгол хэлнээ хөрвүүлсэн “Испанийн өгүүллэг, тууж” номын нээлтэд оролцох гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.
 
Тэрээр Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, тогтортой хөгжил, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ГХЯ-ны зөвлөлдөх уулзалтыг Мадрид хотноо зохион байгуулах, оюутан залууст испани хэл суралцах боломж бүрдүүлэх зэрэг хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав.
Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайдын дээрх санал, санаачлагыг дэмжин, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг