Засгийн газар сүүлийн үед тун зоримог ажиллаж байна. Уул уурхайн хэд хэдэн лицензийг цуцалж, газар нутгаа улсын хамгаалалтад авав. Тухайлбал, энэ сарын 12-нд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Түүнээс ердөө хоёр хоногийн дараа цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь очиж, компанийн үйл ажиллагааг таслан зогсоов.
Энэ нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийнх гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгож байгаад л лизенцийг нь цуцалчихсан. Мөн үүний дараа буюу ердөө маргааш нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүний 13 нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн лиценз юм. Эдгээр нь “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компаниуд гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлсэн.
Үүнээс харахад Ерөнхий сайд маань лиценз эзэмшдэг,үйл ажиллагаа явуулдаг улс төр, бизнесийнхэнд нэлээд хатуу хандаж эхлэх бололтой. Тэрээр хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ ч энэ талаар хэлсэн. “Монголын төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулахаа боль гэсэн. Албан тушаалтнуудыг авлигалддаг байсан бол одоо ард түмнийг авлигалдах гэж оролдож байна. Ямар их шунал вэ. Тэр лицензүүдийг нь цуцлаж, Тост, Тосон бумбыг улсын тусгай хэрэгцээнд ав” хэмээсэн байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд аа, та нэг зүйлийг анзаарсан л байх даа. Уул уурхайн лицензээ ашиглаж, татвар төлөхгүйгээр гадныханд чимээгүйхэн зарчихсан нөхөр танхимд тань багтдаг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болоход нь Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудалтай холбоотойгоор хориг тавьж байсан. Гэсэн ч Ч.Хүрэлбаатар өөрийгөө хамгаалж зүтгэсээр давхар дээлтэй сайд болсон юм. Зүй нь бол лиценз ашигласан, гадныханд зарсан хоёрын аль аль нь л шуналтай болж таарна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийнхөө эзэмшиж байсан Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрсний ордыг Солонгосын төрийн өмчит компани болох “Корэйн коал” компанид зарсан гэдэг. Ч.Хүрэлбаатарын буянаар 2000 оноос хойш Увс аймгийн баруун хэсэгт солонгосчуудын нөлөө бий болж, орон нутгийн иргэдийн амьдрал ахуй нь доройтож, байгаль орчин нь химийн бодист хордон сүйдэж, мөхлийн ирмэгт ирсэн байдаг. Энэ талаар Бөхмөрөн сумын иргэд удаа дараа мэ¬дээлэл хийж байв. Энэхүү нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоосон байна.
Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг даржээ. Ингэснээр одоо ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгочихсон байгаа.
Энэ талаар 2017 оны аравдугаар 30-нд ЕТГ-ын дарга З.Энхболд өгсөн ярилцлагадаа “…Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид зарсан. Монгол Улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан Сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу. Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь Улсын төсөвт оруулдаг биз дээ. Энэ нь ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30 гэр бүлийн нэг мөн болохыг нь харуулж байна” гэсэн байдаг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2018 оны хоёрдугаар сарын 9-нд болсон чуулганы үеэр “Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах нь Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал бий. Тэд хувиа авчихсан. 30 хувь гэдэг бол долоон тэрбум гаруй төгрөг. Эх оронч дүр эсгэж уул ус, газраа худалддаг байдлыг таслан зогсоох ёстой. Хоёр төрсөн ах, туслах нь ийм наймаа хийгээд данс руу мөнгө орсон нь батлагдсан. Энэ мэт өмнө нь хийгдсэн наймаануудыг яах вэ” гэсэн байдаг.
Тус уурхайн нийт талбай нь 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Зарим баримтуудаас иш татахад 2010 оны арванхоёрдугаар сард уг уурхайн хувьцааг БНСУ-ын төрийн мэдлийн компани худалдан авсан байх бөгөөд тус компанийн мэдэгдэлд “…Уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авсан. Энэ уурхай нь 109 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой” гэсэн байдаг. Ийм л том ордын лицензийг гадныханд зарчихсан Сангийн сайдтай билээ. Лиценз эзэмшдэг нь яах вэ, хураалгачихлаа. Харин зарсан нөхөр Засагт чинь байна, Ерөнхий сайд аа?
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хурэлсухийн яриад байгааг олон нийт дэмждэг , суулийн уед суржин биш шударга шийдвэр гаргаж байгаад бур халуун дотно баяртай хулээн авч байгаа ... Гэвч нэг л НО байна даа , " оорийнхээ талыныг ондгоо дарсан шувуу " шиг хамгаалдаг ( хамгаалдаг ч гэж дээ ...??!!!) ... Энэ юунд хургэх бол ( " ... миний энэ ... нэг л аминд хурнэ шуу " гэх хэллэг байдаг даа ...) ???
Уут Уут мөнгөөр улсаа худалдсан урвагч хулгайчууд Ухнын засгийн газар зөндөө байгаа.Хятадын нууц тагнуулууд ч зөндөө байгаа..
Бодвол 10 сая доллар аа оффшор дансанд хийсэн юм байгаа биздээ. Монголд бол тэр мөнгийг гаргаад ирнэ. Оффшортой тэмцнэ гэж орилсон Женко Зика нарыг хараад сууж дээ. АТГ гэж ямар ажилгүц амьтад биш , шалгаа байлгүй дээ. Хүрэлсүх гэснээс Чимидийн хүү чи өөр өө өрөгдөл өгөөд шалгуулчихаач . Чойжилсүрэн би ирвэс хамгаалагчийг егүүтгээгүй гээд өрөгдөл өгсөн юм гэсэн . Шалгуулчих нэрэнд цэвэр .
Тэрнээс монгол улс яаж хохирсийн тэрийг нь Солонгосууд ашиглаад байгаа юмуу газрын мухарт байгаа ордыг зараад монголдоо мөнгө авчихсан юм биш үү
Peehh... adagiin teneg guilgachin be chi ! Iim mal baisaar baihad Mongol ulsad avilgachid hulgaichuud davrahgui geedech yah bileedee !
Ээдээ таминь эх орон ард түмэн газар шороо үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовниж байгаа иргэн бүр дахин дахин хуурталгүй МАН АН-ийн луйварчдад л ирэх сонгуулиар санал бүү өгөөрэй. Бүү март Мартвал сөнөнө!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Тэрнээс монгол улс яаж хохирсийн тэрийг нь Солонгосууд ашиглаад байгаа юмуу газрын мухарт байгаа ордыг зараад монголдоо мөнгө авчихсан юм биш үү
Тэрнээс монгол улс яаж хохирсийн тэрийг нь Солонгосууд ашиглаад байгаа юмуу газрын мухарт байгаа ордыг зараад монголдоо мөнгө авчихсан юм биш үү
Тэрнээс монгол улс яаж хохирсийн тэрийг нь Солонгосууд ашиглаад байгаа юмуу газрын мухарт байгаа ордыг зараад монголдоо мөнгө авчихсан юм биш үү
huuli zassan hulgaich . yoyoyoyooyoy hotgor shanagnii hulgaich . yoyoy ter tembvv saraa .. iim zasag gej baihgvi baisan ni deer
Батсайхан ямар тургэн ходолж байна аа Хотын булгийнхэний зараал уу Очигдорхон Хурэлбаатар хагалгаа хийлгэсэн гэсэн мэдээ гарсан Яг энэ уед нь сониноор намнах нь зов гэж боджээ Элдвийн лицензийн хувьд иргэд дожирчохсон ш дээ Элбэгдорж еронхийлогч байхдаа солонгосуудад алтны орд гэж лиценз зараад тэр нь хоосон байсан гэж солонгосын хэвлэлд гарсан шуу Тэр талаар яагаад ярихгуй байна Хурэлбаатарыг ах нарынх нь лицензээр дугнэхгуй ээ Суулийн хэдэн жил Монголыг хямралаас гаргах талаар сангийн сайд болон яамныхан маш их ходолморлолоо Тэрнийх нь толоо баярлалаа гэж хэлэх естой иргэд бид
....""URAN""-aa Su.batboldtonguud Arab-uudad zarj,ted nar ni avbal hayagdal shaariig ni butsaaj avna gesen heltsel hiij bsn barimtiig tednees olj sonsson.AN-ii Badamdmdn Sanjmitav geh met ene uranii bolon 47-r urguruguur huvaah sanaarhald orson gej buh dotoodiin hevlel bas bichsen.Uuniig bicheed baigaagiin uchir ni Uranii Licenzuudiig bas huraagaarai,mun 2009 ond Beejingiin har zah deer zaragddag bsn licenzuuded anhaaral tavi, minii oi sanamj muudaagui bol 280 orchim licenz Adam's Mining gedeg biluu dee 1 kompanid 1 hund baij baigaad Beejind zaragdaj baisan.Manaid turj (was born in mongolia) ussun 1hiatad tuunees ni Beejind ochij hudaldaj avaad, dahin zarj asar bayjij tendee uldsen gej yaridag.End baihdaa cementiin hiatad naimaachinii bool bsn gedeg.Uran-ii asuudald N.Enhbayar asar shunaltai orj bsn.1996- 2000 ond
1996-2000 ond AN zasagt garanguutaa France-n Areva-d shar nuntagiin licenz ugsun.Ter ued bayalagiin anhnii huuli garsan.Huukiin, buh licenz shalgah sanaachlagiig demjine.1996 ehelsen Umch Huvichlaliig shalgah ajild Ouyka mash zorigtoi orson gej dugnedeg.2- uuland ni amjilt,amjilt,amjilt
чи жоохон хувь хүртжээ баас минь
Муу юмны эхлэлийг тавилцсан хүмүүс шударга ёс тогтоох гэгээд байх юм Ийм учраас Хүрэлсүх болон бусад попуудад итгэхгүй байгаа юм
лецензээ цуцлуулсны төлөө хүрэлбаатарт хорон санаа агуулаад хэрэггүй ард түмэн хүрэлсүхийг засгийн газарт байлгахын төлөө тэмцэнэ орост ч хятад ч монголын хулгай ч дээрэмчид олигаркууд капиталистууд мөнгө хүүлэгчид банкирууд помешикууд газрын том наймаачин латифундууд оффшорчид шиг хулгайчууд хөрш улсуудад алга өөрсдөө дарж чадахгүй бол өөр арга хэмжээ авъяа эз хүндэрсээр болохоо байлаа эсгий гэртээ утаатай борооны усанд баас жорлонгоор дүүрсэн ийм хот алга гэрийн хорооллыг хотоос гаргаж хөдөө малтай газар хороолуулааяаа малгүй хотод мал малалдаг гэрт суух ямар хэрэгтэй юм бэ хотод суудаг хүн өвлийн байшинтай хүнд зөвшөөрөл өгөөчээ гэрээс болж утаанд хүмүүс өвчилж хот утаанд харагдахгүй байна
эвий,эвий.Мөн их итгэлээ.Нөгөөдөх нь дааж чаддаг ч болоосой.
Uvsiin choijilsurengee omoorch bgm bishu .nyamkagiin tagnuul
10 сая долар юу юм, юу ч биш!! Зараа л биз тэгээд яадын????
Хужаа хасаг дөрвөд гэж хашгирдаг Төв аймгийн Ми овогтууд засрахгүй.
Ene hurelbaatar mgloos hulgai hiij buhel buten Uvsiig tejeej bga bh shu .shalgaad uzehed gemgui
10 jiliin umnu 2009 ond manai Mafia-n tuslamjaar Han Resursiin licenziig bulaaj avsanii daraa Putin manaid 6 tsag ailchilj Mongol manaih,Mongoliin shar nuntag Uran gantshan manaih gej delhiid zaralchihaad yavsan.Uuniihee tuluu 1-5 terbum bish 300-han million $-n zeel ugsun."Butsaltgui" ch tuslamj bish.SBayar Ouy Tolgoigoos umnu ene hurungunuus tsulaij ehelsen um,unendee.MANAN ni uur hoorondoo tsus nusaa gartal daitsanii dvnd Han Resursiin licenz sergehed Putin baruun 5 aimgiin tog tsahilgaaniig tasar taslaj baiv.Yag Ukraine-ii erchim huchii suljeeg buhleer ni ingej evdej bv.150 orchim Uranii licenz unuudur hunii gar deer baih estoi."Amjij" edgeeriigee huraah uu? 65-n 1 gishuun urd hurshid zarah sanaatai yavdagiig medeh um
Er ni 2009 on OT-n geree ntr geed minii Mongoliin huvid "to be or not to be"-dee hursen mash hund jil baisaniig ontsgoilon sudlaj b.Munhorgil gishuun nar gazriin baylagiig nutgiinhaa hoit hesegt uhuulahgui ur huuhed,ach, guch, duch, tavi-daa uurd munh uvluulj uldeene gesen utga buhii goeoos goe nertei, eh ornoosoo urvasantai adil "colonizing" huuli sanaachilj 47-r urgurug-uur Mongoliin gazar nutgiig tes hundlun 2 huvaaj......zorilgotoi baiv.2009 onoos ehelj bsn barimt b. Daraagiin jiluuded "URAN"-aa....
Haana yunii chin neeh muhliin irmeg ve? Ene setguulch nertei horchin shantaajchidad hatuu hariutslaga tootsmoor um
Churelbaatar luivarchin, yagaad ene chun deer arga chemjee avdaggui um beeee
Төв аймгийнхны бохирыг ярих уу яах уу .Ми овогт Батбаяр Батболд гээд л хотоос гэхэд эхлэнэ дээ.Ерөнхий шүүгч Зоригт Ерөнхий прокурор Энхамгалан,АТГ-н Энх жаргал, Цагдаагийн Баатаржав Монголын хууль шүүх үү.Төв аймгийнх уу?
10 сая долар юу юм, юу ч биш!! Зараа л биз тэгээд яадын????
Chimidiinkhen neg l udur bugdeeree tolgoi deeree deelee numurme kharj baigaarai!!! Munkh tengeriin gesgeelee khurteenr dee!!!!
Nutgiinkhaa gazriig zardag umkhii oiratuud juum daa.
Жалга дов ярьдаг Төв аймгийнхан бүгд хужаанууд ш дээ.
үхмэл ордыг эргэлтэнд оруулсан гавъяатай хүн биш үү, энэ Хүрлээ чинь. дор хаяж л газрын төлбөр нь орон нутагт ордог баймаар...
Тайлбар бичсэн байсан даа хөрөнгө орлогийн мэдүүлгэнд нь ч байхгүй Хүрэлсүхийн эсрэг лицензээ хураалгасан нөхдүүд Хүрэлбаатарыг оролдож эхэллээ гэж харагдаж байна
Zailuulaad hurungiig ni huraaj abaach naadah chin ymarch biznes hiigeegui turuus tursun terbumtan
Zuunii medee hurtel hudaldagdsan hevlel baisan yumuu?
насанд хүрсэн ах дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээх ёстой гэсэн ямар хуулийн заалт байна ?
Энэ ор үндэсгүй худлаа мэдээлэл байна. Сайн хүнийг олон аргаар харлуулах гэсэн тэнэг зүйл байна
За энэ шиг худлаа юм байхгүй биздээ. Монголыг цөлмөх гэсэн хэдэн луйварчин лицензийг нь хураагаад авчихаар боож үхэх гэж байхгүй юу.
Энэ засгийн газрын ганц гаагүй ажил хийж байгаа сайдыг гутаан доромжлох сонирхол хэнд байна.
Яаж зарсан юм баримтыг нь гаргаач. Улс төрийн гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Аргагүй Хүрлээг дарж авахгүй бол эдийн засаг сэргээд гай болно л доо.
Энэ засгийн газар маш зөв зүйтэй аэил их хийж байгаа. Луйварчид үхэх гэж байгаам байндаа.
Хүрэлбаатар яаж баяжих нь үхэр бид нарт хамаагүй шүү.
Захиалгат ажилаа больчихоо хэн ч итгэхгүй Хүрэлбаатар гэдэг хүн Монголынхоо төлөө сэтгэл гарган ажиллаж яаж эдийн засгийг босгож байгааг наад нүдээ нээгээд хардаа тоо бодоод байншдээ цаана чинь
Захиалгат ажилаа больчихоо хэн ч итгэхгүй Хүрэлбаатар гэдэг хүн Монголынхоо төлөө сэтгэл гарган ажиллаж яаж эдийн засгийг босгож байгааг наад нүдээ нээгээд хардаа тоо бодоод байншдээ цаана чинь
Ховд аймагт байгаа хөшөөтийн уурхайг хятадуудад мөнл улс төрчид 40 сая доллороор зарсан гээд тоочвол зөндөө бугдийг хурааж авая
Орд зараад мөнгийг нь өөрөөл авдаг шүүдээ мангар минь
Сангийн яамныхан жинхэнэ авилгагч мөнгө угаагч нар байдөг
License zarah bol huuli esnii baidag l business. Harin hulgai hiih bol oor asuudal
Төв айгийн Ми овогтууд засрахгүй.
Ээдээ таминь эх орон ард түмэн газар шороо үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовниж байгаа иргэн бүр дахин дахин хуурталгүй МАН АН-ийн луйварчдад л ирэх сонгуулиар санал бүү өгөөрэй. Бүү март Мартвал сөнөнө!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
МАН-д Ми данжаадаар толгойлуулсан хятадын эрлийзүүд эфү хунхууз нарын бүлэглэл одоохондоо хүчтэй бүх юмыг шийдэж чадаж байна.Ухна бол зүгээр л орилохоос цаашгүй төмсгөө суга татуулж засуулсан ямаа.
Энэ Чойжилсүрэнгийн хулгай нь хар мөр дагуулж одоо үхэх сэхэхийн хооронд байна даа. Шунал ихэдвэл шулам болноо гэж идсэн нь элгээрээ цувна даа. Харж л байгаарай.
ЭНЭ НЭГ ХШНОГО АМТАЙ БААС ХОТГР ШАНАГЫН НГҮҮРСНИЙ УУРХЙГ 2 АХТАЙГАА НИЙЛЖ СОЛОГУСУУДАД ХУДАХЛДАЖ 10 САЯ ДОЛЛАР ЗАВШСАН НЬ ҮНЭН. УВСЫН БӨХМӨРӨН СУМЫН ИРГЭДЭД ЮУ Ч НЯЛЗААГҮЙ. ЧИМЭДИЙН 3 ХҮҮ БӨХМӨРӨНЧҮҮДЭД МӨНХЙИН ӨРТЭЙ. ТЭДНЙГ БАХ МӨРӨНД ИРВЭЛ ТОЛГОЙГ НЬ ХАГА ЦОХИНОДОО ХОТГОР ШАНАГЫГ ИДСЭН ТУХАЙ ЦЭНДСҮРЭН ДАРГА САЙН МЭДЭХ БА ИХ ХУРЛЫН ХЭД ХЭДЭН ГИШҮҮН,ҮҮНИЙ ГҮЙЛГЭЭГ НЬ ТВ-ЭЭР ХАРУУЛСАН ДАА
Ерөнхий сайдад дайх үг Эрүүл мэндийн Яамны төрийн нарийн Бямбадорж гэгч улсын эмнэлэгийг өөрийн болгох луйвар хийсэн. Энэ хүнийг та яах вэ Бас таны дэргэд авилгын хэрэгт оролцсон Хүрэлбаатар гэгч зөвлөх байна Энэ хүнийг бас яах вэ
монголын лицензийг бүгдийг хурааяа ард түмний хөрөнгийг цөөхөн хөрөнгөтөн эдлэх есгүй бүх лицензийг хураах хүртэл тэмцэл явуулаяа лиценз хураасан хүмүүс намыг их хурал хууль шүүхэд оруулаяа
монголын лицензийг бүгдийг хурааяа ард түмний хөрөнгийг цөөхөн хөрөнгөтөн эдлэх есгүй бүх лицензийг хураах хүртэл тэмцэл явуулаяа лиценз хураасан хүмүүс намыг их хурал хууль шүүхэд оруулаяа
монголын лицензийг бүгдийг хурааяа ард түмний хөрөнгийг цөөхөн хөрөнгөтөн эдлэх есгүй бүх лицензийг хураах хүртэл тэмцэл явуулаяа лиценз хураасан хүмүүс намыг их хурал хууль шүүхэд оруулаяа
Хууль хяналтын байгууллагаар 2 ч удаа шалгаад нотлогдоогүй зүйл шүү. Тэгэхээр энэ мэдээлэлд э э хариуцлага хүлээхдээ тулвал яах вэ? Хариуцлагатай сэтгүүл зүй гэж хаана байна вэ? Баримт нотолгоогүй мэдээлэлд хууртдаг үе өнгөрсөн.
Litsenzee tsutsluulsan Choijilsuren, tuunii duu Baldorj 2 booj uhehnee. Tulburiig n tulj socialaar snagiin said Khurelbaatariin ner hundiig gutaakh gej 2017 ond said bolsnoos n hoish mun ikh oroldloo. 2016 onii songuuliin daraa M.Enkhbold snagiin saidiin alban tushaaliig Choijilsurend mash ih munguur hudaldsan gej sonsson. Choijilsurengiin Sangiin said hiisen n M.Enkhboldiin sansariin nisgegch bolsontoi adilhan. Khurelbaatar yavch Choijilsurengees hed dahin iluu.
Энэ бол цэвэр гүтгэлэг
Хүрэлсүх худлаа сонгуулийн попчин гар шүү. МАН-ыхан хуйвалдаж, 60 тэрбум шигээ ард түмний тархийг ''Шударга Хүрэлсүх'' гэх зохиомол программаар толгой угааж байна!
Хүрэлбаатарын гавъяа зүтгэл гэж хуцахгүй шүү! Монгол түмний заяа тавилангаар эдийн засаг тогворжих шинжтэй болж байна.
Тэгээд зарчихсан юмыг яах гээд бгаа юм эргүү юм сараачих юм. Буцааж өгөөд тэгээд хүчингүй болгуулах гээд бгаа юм уу мэдрэлээ