НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд улс төрийн намууд өнөөдөр (2019.09.13) "Монгол Улс - Ардчиллын замаар 30 жил:, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?" сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын мэндчилгээг дамжууллаа.
Мэндчилгээнд "Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Эдийн засаг, иргэний нийгэм, мэдээллийн технологийн салбарт ихээхэн дэвшил гарч нааштай үр дүн гарч байгаа ч улс төрийн салбарт асуудал бэрхшээлүүд байна. Төрийн тогтолцоон дахь хяналт-тэнцвэрийн зарчим алдагдах, шүүх эрх мэдэлтний талд үйлчлэх, улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурах зэрэг бэрхшээл сорилтууд Монголын ардчилалд тулгарч байна.
Тиймээс Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэлтэй, тогтвортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхээр зүтгэн ажиллаж байна.
Бүтээж бий болгосон ардчиллын үнэт зүйлсээ улам бататган, хүний эрх, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглал, түүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төлөө саналаа өгнө гэдэгт итгэж байна" гэлээ.
Онол практикийн бага хурлаар “Монгол Улс -Ардчиллын замаар-30 жил:”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” зэрэг сэдвийн дор улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд илтгэл хэлэлцүүлэв.
Сэтгэгдэл0
zub shde ardchilal gej orilood hvnii erh merh gej charlaad . . man iin bvleglel . ih tonoj deeremdej . husch opshordloo . .. . odooch .. putiniig irsen chin . . ardchilaliig maani ustgah ni .. 1 hvnii noyorhol togtoh ni gej 30 ger bvl charlan 1 1 eeree . bvh tonuul ni ilchlegden barivchlagdsaar ll bn ... .. yalanguya . eldev ochir enhamgalan . hayanhyrvaa .nvvrschid .. mash hvchtei hashgirch . bn.... .
ene amarbaysgalan geech nuhuriin tonuul deerem . huin heleltseh higatsaagaar duusaad .. uniidur iim jargaltai zavtai . . hurungtei . 3 davhar haustai.. lexus 570 2 shirheg grajtaa nuugdaastai . diussan uu .????
hoshnogo
Uursduu ardchilliin daisnuud, 2 nvvr gargaj bna.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802