Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.
Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалтттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.
Сэтгэгдэл0
Sain baina
Сайн байна. Гэвч "47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч" гэснээс үзвэл алт ухаж хорлогчдын талаар мэдээлэл аваагүй, явдлын замд санамсаргүй дайралдсан тухай ярьж байна. Байгаль хорлогчдыг тагнаж мөрдөж олж арга хэмжжээ авах хэрэгтэй.
Ийм дээрэмчдэд зөвшөөрөл өгөн оруулдаг байсан хүн бол Сэлэнгэ аймгийн засаг даргаар ажиллаж байсан ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ш дээ.Тухайн үед хэрэг АТГ дээр шалгагдаж байгаад хүчингүй болгуулсан. АТГ-ийнхэн сайн мэдэж байгаа
Ene Selengiinhen gej estoi 1 suirchihsen tarhitai zombi humuus baina aa. Zasag darga ni ard irged ni ch ter ter saihan baigalia yaj setgel ni shimshrehguigeer suitguulj chaddag yum boloo. Daraa ni haashaa durvene gej boddiim bol? Hen huleej avahav? Ooriinhoo nutgiig hairlaj chadaagui hun hunii nutgiin guilgachin ch bolj ch chadahgui.
Байнгал иймэрхүү ажиллагаа явагдлаал гэдэг бараг 20 жил сонослоо үнэмших хүн алга болсон