sonin.mn
БНХАУ-ын эрх баригчид улсынхаа 70 жилийн ойг Тянь-Аньмэний талбайд цэргийн сүрт жагсаалаар өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэхүү жагсаал нь Хятадын олон үндэстний эв нэгдэл, сүр хүчийг илтгээд зогсохгүй Ши Жиньпиний Ардын чөлөөлөх армид хийсэн шинэчлэлийг сурталчилсан юм. 15 мянган цэрэг, 160 гаруй нисэх онгоц, 580 нэр төрлийн зэвсэгт техникийг багтаасан жагсаал Азийн хэмжээнд болж байгаагүйг шинжээчид онцолж байна. Энэхүү сүрт жагсаалыг нээж, тус улсын дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг ажиглагчид Хятадын ирээдүй, хөгжлийн цогцыг шингээсэн гэж дүгнэсэн юм. Ши Жиньпин дарга “Энэхүү парад нь Хятад улсын цэрэг армийн өөрчлөлтийн дараах анхны сүрт жагсаал боллоо. 15 мянган цэрэг оролцсон сүрт жагсаал сүүлийн хэдэн жил болоогүй. Парадын дараа 100 мянган иргэний оролцоотой олон нийтийн жагсаал болно. 70 жилийн хугацаанд Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжил дэлхий дахины анхаарлыг татаж, ядуу буурай орноос дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, бараа худалдаа, гадаад валютын нөөц, хөрөнгө оруулагч их гүрэн болсон юм. Манай иргэдийн дундаж наслалт 1949 онд 35 байсан бол 2018 онд 77 болж, нийгмийн даатгалын дэлхийн хамгийн том тогтолцоог бий болгосон. БНХАУ-ын өчигдрийг хүн төрөлхтний түүхийн хуудсанд сийлсэн бол өнөөдрийг Хятадын ард түмэн бүтээж байна. Харин БНХАУ-ын маргааш илүү сайхан гэрэл гэгээтэй байна. Бид харилцан ашигтай, хамтдаа хөгжих стратегийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудын ард түмэнтэй хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулна. Хятад улс “Нэг улс хоёр систем”-ийн чиг бодлогыг баримталж, Хонконг, Макаогийн урт удаан хугацааны тоггвортой хөгжлийг баталгаажуулан, Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааны энхтайван, хөгжлийг ахиулах болно. Бүх Хятадын үндэстнүүд нягтарч, эх орныхоо бүрэн нэгдлийг биелүүлэхийн төлөө үргэлжлэн тэмцэхийг уриалж байна.
 
 
Манай улс 70 жилийн замналдаа ард түмнээр гол болгох байр суурийг баримталж, Хятадын онцлогтой социализмын замналыг тууштай баримталж, ХКН-ын үндсэн онол, шугам, стратегиудыг бүрэн хэрэгжүүлж, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг ханган, түүхэн шинэ хуудсыг нээнэ. Социалист Хятад улс бүх салбарт хөгжиж байна. Хятадын ард түмний хөгжил дэвшлийг ямар ч хүч хориглож чадахгүй. Улсынхаа 100 жилийн ойг зорилгоо биелүүлэн угтацгаая. Xятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалж байна” гэжээ.
 
 
СТРАТЕГИЙН ЗЭВСЭГЛЭЛЭЭ АНХ УДАА ҮЗҮҮЛЛЭЭ
 
Бээжингийн сүрт жагсаалын үеэр танилцуулсан шинэ зэвсэглэлээс Оросын цэргийн шинжээчид дараах техникүүдийг онцолжээ. Хятадын арми хам- гийн сүүлийн үеийн тив хоорондын баллистик пуужин “DF-41” ("НАТО-гийн ангиллын дагуу “Дунфен-41 "эсвэл “CSS-Х-10”) -ийг танилцуулсан. Магадгүй энэ нь салангид байлдааны төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд үүнд 10-12 хүний дангаар удирддаг цөмийн блок орно. Нарийвчилсан тооцооллоор “DF-41”баллистик пуужи н ги й н нислэгийн хамгийн дээд хязгаар нь ойролцоогоор 14 мянган километр юм. Хятадын тал анх удаа хэт авианы планер “DF-ZF” хөөргөх төхөөрөмжийг (өмнө нь “WU-14” "U-14" гэсэн тэмдэглэгээ ашиглаж байсан) хөөргөжээ. “DF-ZF" гипероник бүрхүүлийг хөөргөхөд дунд зэргийн хэт авиатай баллистик пуужингийн “DF-U17” (Дунфен-17) загварыг ашиглагдцаг. Төхөөрөмжийн хүрээ 12 мянган километр гэж таамаглаж байна. Хятадын Ардын чөлөөлөх арми стратегийн бөмбөгдөтч “H-6N” (Зөвлөлтийн “Ту-16” дээр суурилсан сүүлчийн өөрчлөлт) -ийг олон нийтэд анх удаа үзүүллээ.
 
Бөмбөгдөгч онгоцны гол онцлог нь агаарт цэнэглэх чадалтай ба онгоцны радиусыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтойд оршино. Энэ нь стратегийн пуужин болох “DF-10A” ("Дунфен-10", өм нө н ь “СJ-10”, “Changjian-10” гэсэн нэрийг ашигладаг байсан) болгон хөгжүүлсэн юм. Түүнчлэн БНХАУ пуужин тээвэрлэгч хамгийн сүүлийн хөлөг онгоц “CJ-100” (“Changjian-100”, “Дунфен-100”) пуужинг анх удаа үзүүлсэн. Зохион бүтээгчдийнхэн нь бичсэнчлэн энэхүү пуужинг газар доорх нуувчуудыг устгахад ашиглах юм байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин