АН-ынхан засгийн эрхийг хүлээлгэж өгөөд бүтэн дөрвөн жил өнгөрсөн ч алдаатай бодлогынх нь гор дуусаагүй байна. Тэр бүү хэл, улс орныг эрсдэлд оруулж эхэлснийг хэлэх хүн олон байна. Учир нь, Монгол Улс өдгөө ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох бодит эрсдэлтэй нүүр тулаад байгааг Сангийн сайд тодотгож буй. Тэрбээр энэ тухайд “2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлаад 32 их наяд төгрөгийг ил болгосон. Гэтэл үүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй шууд холбон авч үзээд байгаа юм” хэмээн онцолсон. Харин манай улс юуны учир ийм байдалд хүрснийг ухвал АН-ынхан засаглаж байхдаа дур мэдэн гаргасан олон бодлого, шийдвэрийнх нь хор уршиг өдгөө сүүдрээ унагасаар буй нь энэ аж. Тодруулбал, 2015 онд тухайн үеийн эрх баригч хүчний зүгээс санаачлан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, 32 их наяд төгрөгийг ил болгосон явдал нь Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах хамгийн том үндэслэл болоод байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, дапд эдийн засгийг ил болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх гэх гоё, сайхан тайлбартайгаар оруулж ирсэн энэ хуулийн цаана хуудуутай зүйл олон байжээ. Тэр дундаа Монгол Улсад оруулж ирж буй аливаа хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг тайлагнадаггүй байх боломжийг хуулиар олгосон нь өдгөө асуудал дагуулж байна.
Тодруулбал, энэ хуулийн 6.2-т Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнаас өгсөн аливаа зөвлөгөө, туслалцаа болон хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэх заалт оруулсан нь хууль бусаар оруулж ирсэн, эдийн засагт эргэлдэж буй хөрөнгийн эх үүсвэр нь хуулийн дагуу болон хууль бусаар орж ирсэн байж болно хэмээн хүлээн зөвшөөрснийх гэж олон улсын байгууллагууд хардахад хүргээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад янз бүрийн байдлаар орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг шалгахгүйгээр хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй ойлголт гэж үзэж байгаа аж. Түүнчлэн гэнэт үндэслэлгүйгээр баяжсан буюу хөрөнгөжсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөнд нь хаяснаас ялгаагүй. Хамгийн ноцтой нь аливаа иргэн, хуулийн этгээдийн татвараас зайлсхийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй төлөөгүй татварыг нь хүчингүй болгочихсон нь Монгол Улсыг ийнхүү эрсдэлд оруулжээ. Нэг талдаа бизнес эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийг татвараас зайлсхийж, хөрөнгө орлогоо тайлагнахгүй байж болно гээд хуулиар өршөөл үзүүлчихсэн нь олон улсын хараанд өртөхөд хүргэсэн байх юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, хууль бус олон үйлдпийг өршөөн хэлтрүүлсэн нь “Монгол Улсын Засгийн газар хууль бус мөнгө, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг хүлээн зөвшөөрчихдөг" гэсэн буруу ойлголтыг олон улсад төрүүлсэн төдийгүй санхүүгийн хоригт орох хэмжээний асуудал үүсгээд байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улс руу хууль бус мөнгө орох, улмаар энэ төрлийн гэмт хэрэг цэцэглэн хөгжих таатай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхэд хүргэсэн байх талтай. Гагцхүү ФАТФ-аас ямар шийд гарахыг таашгүй. Муу мэдээ дуулдаж, Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол хэрхэх вэ. Санхүүгийн хоригт багтсан улс гэх тодотголыг олон улсад зүүх бөгөөд улсынхаа хувьд дотооддоо хүнд байдалд орно. Товчхондоо, манай улсаас орсон гарсан бүх хөрөнгө мөнгө хяналтад орж, санхүү эдийн засгийн хувьд “далан булчирхайгаа тоочдог” болохоос аргагүй. Олон улсын тусламжтайгаар улс эх оронд өрнүүлж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр зэрэгт бодит эрсдэл үүсэх нь дамжиггүй.
Цаашлаад хөрөнгө оруулагчдын тоо буурах, улмаар оруулсан хөрөнгөө татахыг ч үгүйсгэхгүй. “Саарал жагсаалт”-д оруулсан тохиолдолд Монгол Улсаас гарч орох бүх хөрөнгийг гаднын аль нэг банкаар заавал дамжуулах үүрэг хүлээх бөгөөд хаанахын, ямар банкаар дамжуулах вэ гэдгийг ФАТФ-аас зааж өгдөг аж. Энэ тохиолдолд эдийн засгийн бүрэн хараат болох төдийгүй үүнээс гарах эрсдэлийг тоочиж баршгүй юм.
МОНГОЛ УЛСЫГ “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРУУЛАХ ЭСЭХИЙГ ЭНЭ САРЫН 13-НД ШИЙДНЭ
"Саарал жагсаалт” гэдэг нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. ФАТФ нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага бөгөөд манай улс тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын гишүүн орон билээ. ФАТФ-ын гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “Хар” болон “Саарал жагсаалт”-д оруулах арга хэмжээ авдаг. Эхний шат нь “саарал”, дараагийнх нь мэдээж “хар”. “Саарал жагсаалт”-д ФАТФ-ын стандартыг хангалттай биелүүлээгүй улс орныг оруулдаг бол “хар”-д огт биелүүлээгүй орныг багтаадаг байна. 2017 онд ФАТФ-аас манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж, “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй орноор нэрлэж, эрчимтэй хяналтад оруулсан байдаг. Улмаар хууль, эрх зүйн орчноо ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчлөх даалгавар өгсөн юм. Нэг жилийн дараа буюу 2018 оны наймдугаар сарын 3-нд ФАТФ-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлгийн уулзалт Балба улсын Катманду хотод болж, манай улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэхийг нэг жилээр сунгаж байв. Тус уулзалтад манай улсаас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын төлөөлөгчид оролцож, 2017 онд ФАТФ- аас өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлснээ тайлагнасан байдаг. Харин тэд тайланг сонссоныхоо дараа зөвлөмжийн үр дүнг харах нь зүйтэй гэж үзэн “саарал жагсаалт”-д оруулах хугацааг нэг жилээр сунгасан юм. Энэ хугацаа дуусгавар болсон бөгөөд эцсийн шийдвэр гаргах уулзалт энэ сарын 13-нд АНУ-д болно. Ийнхүү улс орныг эрсдэлд оруулах хэмжээний тогтоол, шийдвэр гаргасан АН-ынханд харин хэрхэн хариуцлага тооцох вэ. Хууль бус мөнгийг хаацайлах утга агуулга бүхий хуулийг санаачлан батлуулж, улс орноо олон улсын тавцанд эрсдэлд оруулах шийдвэр гаргагсдын толгойг илсээр байх уу. Ямартай ч эрх баригч намынхан энэ тухайд хөдөлж эхэлсэн сурагтай. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг цуцлуулах талаар санаачилга гаргасан бөгөөд өдгөө хуулийн төсөл дээр ажиллаж байгаагаа хэллээ. Түүний хэлснээр АН-ыхан засгийн эрхийг барьж байхдаа Эдийн засгийн өршөөлийн хууль гаргасныг өдгөө хууль шүүхийнхний мэдэлд очоод буй Хөгжлийн банк, “Чингис”, “Самурай" бонд зэрэг мөнгө санхүүтэй холбоотой томоохон шийдвэрүүдтэй нь холбон тайлбарлаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Худлаа хуцахаа больцгоо МАН түүхий эдийн үнийн өсөлтөн дээр л амьдарсан болхоос хийсэн юм юу ч байхгүй улай үзсэн хэрээ шиг төсвийн мөнгийг хувааж хулгайлаад бүтээн байгуулалт хийсэнгүй АН-н үед хийгдсэн дорвитой хэдэн ажилаас өөр юу ч алга
МАН ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ СОНГУУЛИЙН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛ.НЭГ НАМ НЬ ГАРЧЭЭД БАРАГ БҮТЭН 4 ЖИЛ ХООРОНДОО ХЭРЭЛДЭЖ ХЭРЭЛДЧИХЭЭД НӨГӨӨ НАМ ЛУГАА ЧИХЭХ ЧИНЬ АРАЙ Л ХУДАРГАГҮЙ ХЭРЭГ.

Нэг хуваагдаад л 2 намаа хамгаалж орилцгоогоод л бидний хоцрогдол ядуурал тэнэглэл угаасаа дүнгий чинь тавиад өгсөн шүү дээ хуцалгүй МАН-АН зайлах хэрэгтэй итгэлийн зээл дүүйчин өдрийн амралт хуванцар лэмбэ эрүүлжүүлэх эмнэлэг гээд тоочвол идхийн тулд жаахан хийсэн дүр үзүүлсэн одоогийн 29 тэр бул доллараар хэдэн хот ч босгочих өчнөөн айлыг байраар хангаад суурин газар гэр бараг хасагдах байлаа

Өөрсдөө хулгайчуудаа Ардчилал гэж орилсон 30 жилээ хар засгийн эрх бариагүй ч сөргөлдөн өөрсдийхөө саналыг оруулж Манантуулж хууль баталж,гох дэгээ болж явсныг чинь ойлгодог болчихсон.Хамгийн их Идэж , хамгийн их Өрөнд оруулж,Хамгийн их Урвагч нар та нар АН-хан
MAN - N huchingeeree zartai, hulgaich/sY batbold,/ hulgaichuud bolio!!!!!!!!!!!!!!! Ta nar yamar zavharsan gedegee haruulj chadaj bgaa shu dee!!!!!!!!!!!!!!!!!!!!! Hulgaich, luivarchidaa
яг үнэ. АН-ы балаг 10 жилдээ дуусахгүй
Зайлаа өөрсдийн балгийг бусадруу чихэхээс ичээч
АН-ын хулгайчууд төрийн эрх барих бүрдээ Монгол орны эрх ашигт гай чирж байсны дээр улсын сан хөмрөгийг хоосолж үнэтэй цэнэтэй бүхнийг идэж ашиглаж дуусгасан түүхтэй. Тух: 1996-2000 онд Ард, СБ, Даатгал, ХОТШ гээд олон банкууд, Алтантариа, Савхин эдлэлийн үйлдвэр зэрэг өчнөөн төчнөөн үйлдвэрийг унэгүй хувьчилж авсан, 2012-2016 онд Чингис, Самуурай, Мазайлай гэх мэт бондууд гаргаж Монголыг өрөнд унагаж өрсдөө идэцгээсэн. Тэр гэмт хэргээ нуухын тулд дээрх хуулийг гаргасан. Дээр бичигдсэн ЭЗИТБД тухай хууль бол идэж уусан, хахууль авсан гэмт хэргээ цайруулах ял завших зорлигоор гаргасан хууль. Энэ нь улс орныг санхүүгийн боолчлолд оруулах нотолгоо болсон байна. Гэтэл АН-ыг дэмждэг, түүн дээр дөрөөлж алба ажилтай болж , амьдралаа залгуулдаг юмнууд цөөнгүй бий. Тэд АН-ыг дэмжсэнээр улс орноо, ирээдүйгээ сүйруулж байгаагаа ойлгох хэрэгтэй.
Bond gargaj bolno shu dee!!!!!!!!!!!!!!!!! Harin bondoor orj irsen mongiig MAN-n hulgaichid shaasan baij magadgui
АН-ын хулгайчууд төрийн эрх барих бүрдээ Монгол орны эрх ашигт гай чирж байсны дээр улсын сан хөмрөгийг хоосолж үнэтэй цэнэтэй бүхнийг идэж ашиглаж дуусгасан түүхтэй. Тух: 1996-2000 онд Ард, СБ, Даатгал, ХОТШ гээд олон банкууд, Алтантариа, Савхин эдлэлийн үйлдвэр зэрэг өчнөөн төчнөөн үйлдвэрийг унэгүй хувьчилж авсан, 2012-2016 онд Чингис, Самуурай, Мазайлай гэх мэт бондууд гаргаж Монголыг өрөнд унагаж өрсдөө идэцгээсэн. Тэр гэмт хэргээ нуухын тулд дээрх хуулийг гаргасан. Дээр бичигдсэн ЭЗИТБД тухай хууль бол идэж уусан, хахууль авсан гэмт хэргээ цайруулах ял завших зорлигоор гаргасан хууль. Энэ нь улс орныг санхүүгийн боолчлолд оруулах нотолгоо болсон байна. Гэтэл АН-ыг дэмждэг, түүн дээр дөрөөлж алба ажилтай болж , амьдралаа залгуулдаг юмнууд цөөнгүй бий. Тэд АН-ыг дэмжсэнээр улс орноо, ирээдүйгээ сүйруулж байгаагаа ойлгох хэрэгтэй.
ан- луйварчид төр барих улс биш тэд монголыг бүрэн самарсан. тэгээд тэр үёийн сайд дарга нарыг шалгаад яллачих л даа. мэлхий эрдэнэ салгаүүл элбэг баярцогт гээд
сүүлийн 30 жилд ан засаг бариагүй шүү өнгөрсөн 4 жилд л арай олон бсан байх ман засаг бариад одоо юу хийв ард түмэн дүнгээ тавьчихсан шүү ман ыг өмөөрдөг мангарууд бол тэдний идэж ууснаас хуваалцдаг үнэгүй хоолны шавхруу горьдогсод шүү
АН гэдэг луйварчдыг бүрмөсөн устгах, зайлуулах хэрэгтэй,,,Эдний балаг өшөө зөндөө олон жил үргэлжлэнэ, дуусах болоогүй,
АН-г анх байгуулах үед 70 жилийн турш МАХН.НАХЯ-ны чанга чамбай хяналтан доор амьдарч байсандаа өширсөн эрлийзүүд болон шоронгоор орон гэрээ хийсэн эрүүгийн элементүүд Монголын төрөөс өшөө авах гэж хамтран байгуулсан өмхий жорлон юм.Тэдний эцсийн зорилго бол Монгол улсын тусгаар тогтнолыг устгах,түүний тулд үндэсний эдийн засгийг сүйрүүлж, монгол хүнийг боловсролгүй харанхуй мунхаг болгох явдал юм.Тийм ч учраас түрүүчийн сонгуулиар Никитоны батчулуун гэгч золбин новшоор сургууль сөнөөсэй,багш нар тараасай гэж дуулуулж байсан.Сонгуулийн сурталчилгаа нь ийм илэн далангүй,хорлон сүйтгэх санаагаа огт нуухгүй ичгүүр сонжуургүй байсан юм.Хамгийн эмгэнэлтэй нь ийм дайснуудыг дэмжиж саналаа өгсөн харалган мунхаг иргэд олон байснаас тэд төрийн эохийг авч хорлон сүйтгэх ажилдаа шуударсан юм.Тэд яаж Монгол улсад тустай,хэрэгтэй ажил хийх юм бэ.
Cайханбилэг,баярцогт, элбэгдорж, тухайн үед Mан-с хамтарч засагт ажиллаж байсан улаан, эрдэнэбат, ме.энхболд зэрэг этгээдүүдэд хариуцлага тооцохгүй бол олон хэрэг эзэнгүй хоцроход хүрээд байна.
ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨСЦӨН ХАРЬЦАНГУЙ САЙН ҮЕД ЗАСАГ БАРЬЖ БНАШДЭЭ 64 ӨӨ .ОДОО ХЭНРҮҮГЭЭ ЧИХЭХ ГЭЭД БГААМ БЭ ???64ӨӨ ТАНАЙ НАМ ЧИНЬ АН тай Хамтраад л ЗАСАГ БАРЬЖ БСАН ..ОДОО АМЛАЛТАА БИЕЛЭХГҮЙ БОЛООД ИРЭХЭЭР БУСАД РУУ ЧИХЭЭД Л ....ЭНЭ ЗАСГИЙН ҮЕД ХЭДЭН ХҮН БАРЬСНААС ӨӨР ӨӨРЧЛӨЛТ ГАРСАНГҮЙ . ДОРВИТОЙ ЦЭГЦТЭЙ БОДЛОГО АЛГА БНАШҮҮДЭЭЭ
МАН-н бууны нохойнууд худлаа хуцахаа больцгоо.Сараал жагсаалтад орох болсон асуудал нь одоогоос 2-3 жилийн өмнөөс ФАТФ-с шаардсан судалгаа тооцоог Сангийн дэд сайд Булгантуяа гэдэг Петровисийн бууны нохой авгай пээдийж байгаал гаргаж өгөөгүй дараа ньбуруу мэдээлэл өгснөөс үүдэлтэйгээр энэ асуудал үүссэн шүүү.

Хэн хэнээ хэлэлтгүй ЛУЙВАРЧИД Жангаа иднээ та нар!!! Ард түмэнд бол МАН, АН хэн нь адил бүгд Монголыг банкаар нь ородоор нь бүх л баялгаар нь ТОНОН ДЭЭРЭМДСЭН !!!! Бүгд шоронд орно удахгүй!!!!
Одоо бол Ан гэгч юм байхгүй болсон.Тус бмфийн алдарт пастор баабар саяхан,АН нүд аньсан.Хойтхыг нь уншия гэсэн байсан.Цогт эх оронч О.Дашбалбарын хэлж байснаар Ан-эн хулгайчууд аа,та нар амаа олохгүй цусалж байна шүү гэсэн үгийг баталж дүр эсгэсэн хуурамч ардчилынх нь алтан хараацай элбэгдорж Эрдэнэт үйлдвэрийг ард түмнээс хулгай хийж хүртэл үзлээ.Хахтлаа цуслаад одоо оргүй болохдоо туллаа.Цусалсан элбэгдорж батүүл баярцогт,сайханбилэг,эрдэнэбат эрдэнэ дорлигжав да ганболд гэхчлэн тоолж барахгүй олон толгой хулгайчууд завшиж нам гэж гүйсэн хөөргөн хийрхүү гудамжны люмпэн лалрууд нь хоосон хоцорсон.АН үхсэн гэж баабар пастор худлаа хэлээгүй байх.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий гамингуудын сэжиг хүрэм жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
Хэн хэнээ хэлэлтгүй ЛУЙВАРЧИД Жангаа иднээ та нар!!! Ард түмэнд бол МАН, АН хэн нь адил бүгд Монголыг банкаар нь ородоор нь бүх л баялгаар нь ТОНОН ДЭЭРЭМДСЭН !!!! Бүгд шоронд орно удахгүй!!!!
МАН-ын бүх ажил дампуураад эхлэхээр буруугаа бусад руу чихэх гэсэн оролдлого эхлэж байгаа нь энэ дээ. МАН маш муу ажиллаж байна ш дээ. Эсвэл сайн ажиллаад байхад нь АН гай болоод байгаа юм уу???

Za za muusain MAH-guu garuud tegeed Mongol ulsiig saaral hagsaaltad oruulj baigaagaa AH-aas bolj bui meteer ard tumend surtalchlaad ehelj bgaa ym bizdee !?
АН-ынхан гэж ардчилсан намуу
одоо еранхийлэгчийн болоххос хойш саарал жагсаалтанд орсон ч яахавдаа
Манан мафи бол ойлгомжтой
Сүртэй л юм бн. Гэхдээ ард түмэн эрх баригчидаа хянаж чадахгүй байгаа болохоор ФАТФ-ийн шугамаар "дийлддэггүй" шуналтай дарга нарын хөдөлгөөн бүрийг хянаж байвал, ард биднийг арай тураагаад үхүүлчихгүй байлгүй...
УЛС орныг хөрөнгөтний гарт өгч маш их газар нутагийг хувийн капиталист хөрөнгөтөнд байгалийн баялагтай нь лицензээр хувичлан дэлхийд байхгүй хямдхан өгч хувь хүний хөдөлмөрийг дэлхийд байхгүй хямдхан цалин өгч үйлдвэр завод хувичилж орон сууц малыг тэгш бусаар хоморголон хувьчилсан нь ардчилсан хувьсгал хийсэн гэж яридаг ардчилсан намын луйварчид шүү дээ гадаадын мөлжигч хөрөнгөтнийг хэн оруулж ирэв гадаадын мөнгө хүүлэгчдийг хэн оруул ирэв ардчилсан намыг нийт ард түмэн устгах ёстой гучин жилийн түүх давтагдах ёсгүй монгол хүний цалин сар бүр арваас хорин сая байх ёстой тэгээд жил бүр бүх хүн байгалийн баялгийн шороогоо худалдаж хорин мянган доллар наад зах нь авах тооцоо бий хүн бүр мөнгөтэй байх ёстой энэ л эрх чөлөө өөр ямарч эрх чөлөө монголчуудад хэрэггүй монгол хүн байхгүй бол монгол орон байгалийн баялаг байх ёсгүй өөр хүн эзэмших ёсгүй

Dender tuilshrah yu.MANAN bgaa ardchilsan nam bdgui. T1 orosuudiin bugs dolooson luibarchid odpo tur barij bna