Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Эзэн хаан Нарухито ёслолын эхэнд Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөсөн байна. Төрийн ёслол хааны ордонд үргэлжилж Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд урт наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ. Нарухито Үндсэн хууль, эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлалаа. Тэрээр ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглав. Эзэн хааны эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг тэрээр онцоллоо.
"Японы ард түмэн мэргэн ухаан, тасралтгүй зүтгэлийн ачаар хөгжил дэвшилд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт найрамдалт, энх тайван тогтнолыг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэж хэлэв. Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн Японд хүрэлцэн иржээ. Мөн тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, сайд нар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 2000 орчим хүн оролцсон байна.
Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Түүхэн өдөрт зориулан баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис далайн шуурганы улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 11 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулсан юм. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито-гийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Иймэрхуу юманд далдаганаад л яваад байдаг этгээд яагаад яваагуйн бол гээд гайхаад байсан, гэр булийн шалтгаанаар болиод муу Ухныг орондоо шахцийн байна. Одоо л ойлголоо. Урьд нь нэг тарвага ийм юм болгоныг сул енгереедеггуй байсан, тэр ч яахав чирээд явах мамтай байлаа
Попрох маш дуртай шүү. Ерөнхий сайдыг эдийн засгийн байдал ямар болж байгаагаар л дүгнэж баймаар. Үнэ мөнгөний ханш ямар болоод байгаа нь ард иргэдийн амьдралд хамгийн мэдрэгдэж байгаа. Үйлдвэр, мүзэй, театр барих, шудрага байна гэж хүн загнах, энэ тэнд үзэгдэж өөрийн хийсэн ажил мэт харагдах зэрэг нь зүгээр л баялаг бүтээгч, татвар төлөгчидийн мөнгийг үргүй зарцуулах, попролт. Мэдлэгэ боловсрол, сэтгэл санаа байгаад ажилаа зөв хийгээд явбал улс орны эдийн засаг өсөхөөр л.
Ichmeer damshig gej yaduu orni bayan hulgaich eronhii said
Цэргийн Еренхий гэж Соц veин,,дээд,, сургуулийн Улс терцин анги тегссеен Т1 фк
энэ Хvрэлсv
Manai erenhii said saihan haragdaj bna!er hynii jabhaa ene dee!!!ylasaan teleelej ner hyndtei yosolold orolzoh ni sain hereg!
ok
Лалар минь хадгаламж банкны луйвраа тайлбарлахгүй юм уу. Нэг л их бусдыг хулгайч гэж омогдсон амьтан. Ганц тэрбумыг хулгайлахаар хулгайч биш, олон тэрбумыг хулгайлсан бол л хулгайч уу? Намынхаа 60 тэрбумыг яах гэж байна даа, ЖДҮ-чдээ яахын, ингээд л өнгөрөх үү? Лалар минээ
аль.аль.сайхан жавхаатай харагдаж байна
uls ni muhuj sunuj baihad gadaadaar tenehee odoo bolicgoo. onc baidal zarlaj uls ornoo emh cegcend oruul.
Ene yoslold golduu haan, said, saidiin orlogch nar l oroltsoj bna. Uhna oroltsoj ulsiin mungu ureh gavya baiguulaagui!!!
Er n haach ter mgl uls geheer baharhaj surdej bgaa n medegddeg shdee.ih haanii sur huch l bh daa
Turiin esloliin alba eronkhii saidiin zangianii songolt mash buruu songoson bna ug ni tsagaan ungutei baikh yostoi yum
Tsergiin TMS -iin T1 zangianii ungu yaj medehevdee !