sonin.mn
 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлал энэ сарын 3-6-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
 
Ингэхдээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.
 
Мөн айлчлалын хүрээнд, энэ сарын 4-нд Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болох юм.
 
Э.Мягмар