sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ-ын эрх баригчид Вашингтоны эсрэг ямар ч дайсагнасан ажиллагаа явуулахгүй хэмээн үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  
“БНАСАУ дайсагнасан үйл ажиллагаа явуулбал би гайхна байх. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай би маш сайн харилцаатай байгаа. Бид хоёулаа ийм хэвээр үлдэхийг хүсэж байгаа гэж би бодож байна. Намайг сонгуульд оролцох гэж байгааг тэр мэдэж байгаа бөгөөд үүнд хөндлөнгөөс оролцохыг хүсэж байгаа гэж би бодохгүй байна” хэмээн Д.Трамп ярьжээ.
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг