sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. Татварыг цаашид бууруулах асуудлаар АНУ, БНХАУ тохиролцоонд хүрээгүй тухай “Рейтер” агентлаг мэдээлсэн байна.
"Татварыг цаашид бууруулах асуудлаар байгуулсан хэлэлцээр байхгүй. Гэрээ байгуулсан талаарх цуурхлууд нь худал мэдээлэл юм” хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Хэлэлцээрийн хоёр дахь хэсгийг боловсруулж дуусгах хүртэл Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг хэвээр байлгана хэмээн Мнучин мөн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг