Хятадын Засгийн газар энэ жил эдийн засгийн 7,5 хувийн осөлтийг онилж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн энэ жилийн хувьд тус улс инфляцийг дөрвөн хувьд хазаарлах зорилтыг тавина гэдгийг тус улсын Ерөнхий сайд Вэнь Зибао Ардын нам болон Хятадын хууль тогтоогч нартай хийдэг жил бүрийн уулзалтынхаа эхэнд хэлжээ.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс нь эдийн засгийн өсөлтийг тогтмол найман хувьд барина гэсэн зорилттой байсан билээ. АНУ болон Европийн үлгэн салган байдал Хятадын экспортод томоохон цохилт өгч эдийн засгийг нь хойш чангаасан билээ. Тус улсын ДНБ буюу өөрөөр хэлбэл эдийн засгийн тухайн жилийн бүтээмж нь үргэлж онилсон байнаас хэтэрч байсан юм. Тухайлбал, ДНБ 2010 онд 9,2 хувь байсан бол өнгөрсөн онд 10,4 хувийн хурдтай давхисан аж.

Хятад дахь дотоодын хэрэгцээ Хятадын удирдагчдын зүгээс ирэх намар тус улсын эрх баригчдын дунд сэлгээ явагдах гэж байгаатай холбогдуулан эдийн засгийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд эрхэмлэж байгаа гэдгээ хэлжээ. "Бид мөнгөний нийт урсгалын хэмжээг хадгалах, зээл олголтыг тодорхой түвшинд барих уян хатан бодлого баримтлан, сэрэмжлэх арга хэмжээ авах замаар эдийн засгийн эрсдлийг цагдан, үнийг тогтвортой барих улмаар эрүүл тогтвортой эдийн засгийг дэмжих бодлогыг барина" хэмээн Ноён Вэнь NPC-d мэдээлжээ.

Хэрэглээний бараа үнэрхэж тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн үед Хятад улсад чичирхийлээд байгаа. Инфляци 2011 онд засгийн газрын зорилтот дөрвөн хувиас давж 5,4 хувь болсон билээ. Ноён Вэнь "Дотоодын хэрэглээг дэмжих нь маш чухал юм " гэв. Мөн тэрбээр эдийн засгийн баялагийг тэгш хуваарилах олон арга хэмжээг авах талаар ярьжээ. Үүний дагуу засгийн газар бага дунд орлоготой иргэдийн цалинг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийг тэлэх мөн нийгмийн үйлчилгээнд түлхүү дэмжлэг үзүүлэхийг чухалчилж байгаа аж.

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"