Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Тэрээр, шинэ коронавирүстэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд шинэ коронавирүс COVID-19 өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа хэдий ч өндөр эрсдэлтэй гэдгийг цаг ямагт санаж, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, илрүүлэх ажлыг улам сайтар зохион байгуулах, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, өндөр зохион байгуулалт дор хариуцлагатай ажиллаж, энэхүү COVID-19 вирүсийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллах ёстой гэв.
Мөн төрийн бүх мэргэжлийн байгууллагууд, салбар хоорондын уялдаа холбоог цаг алдалгүй шуурхай, үнэн зөв байдлаар хангаж, нийт ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүхий л талаар хангаж ажиллаж байсан туршлага танай байгууллагын бие бүрэлдэхүүнд байгаа. SARS, холер, шувууны томуу өвчний үед ажиллаж тухайн өвчнийг илрүүлж таслан зогсоож байсан туршлагадаа тулгуурлаж өнөөдрийн нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эх орондоо энэ COVID-19 өвчний вирүсийг оруулахгүй байх хариуцлагатай албандаа эзний ёсоор улам сайн, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон үүрэг болголоо.
Сэтгэгдэл0
МАН-ын 60 тэрбумынхан,нүүрсчид,концесс,ЖДҮ авч идсэн гишүүдийг 2020 оны сонгуульд нэрийг нь дахин дэвшүүлбэл ард түмний бослого гарна гэдгийг Ухна сайн санаарай..
Аззаяа, оймсондоо доллар нуудаг гаруудаас эхлээд бузар шингэсэн ялзарсан газар СӨНӨТҮГЭЙ
МАН-ын концесс,ЖДҮ идсэн гишүүдийг энд тэндхийн албан газруудад очуулахдаа хошногоныхоо нүхэндээ бөглөө хийж очиж байх шаардлага тавих хэрэгтэй байна.Концесс ЖДҮ иддэг их идэштэй гишүүдийн унгас халуун байхаас гадна маш өмхий үнэртэй байдаг тул короновирус үржихэд жирийн бага идэштэй хүнийхээс илүү маш таатай орчин болж энэ аюулт өвчин тархах аюултай.
дээд дунд доод щатанд ёстой сайн ажиллаж байнаа хятад руу дэндүү олон гарцтай боловч арга хэмжээг хаурдан шуурхай шалгаж хянаж байна одоо л дунд шатны албан хаагчид болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байна ер нь орон даяар " иргэний хамгаалалтын сургууль "ч болж байна маш шуурхай зохион байгууллаа
Хятад руу гардаг ордог боомт гарц арай л олон байнаа. Ер зүүн, өмнөд, баруун гэсэн 3 н боомт байхад л хангалттай бус уу.
Shiliin bogdoor zugaalaad bsan Hurelsuh genet serj dee
Шилийн Богд дээр зоригтой зүрхтэй манж хятадтай хуйвалдсан авлигачин ноедоо эсэргүүцсэн хулгайч нар гарч хиймороо сэргээдэг байсан.Ухна шиг арчаагүй аймхай хулгайч гараад хийморь нь сэргэх нь юу л бол?
Хvрэлсух женко мэттйн боловсрол муутай юмнуудаар удирдуулсан улс яаж урагшлах билээдээ!
Хvрэлсух женко мэттйн боловсрол муутай юмнуудаар удирдуулсан улс яаж урагшлах билээдээ!