sonin.mn
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ПАРЛАМЕНТЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН
СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
 
2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
 
Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнд мэргэжлийн, шаардлага хангасан, ур чадвартай, дадлага туршлагатай ажилтныг сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх болон нөөц бүрдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт зарлаж байна.   
 
Нэг. Бүртгэлийн хугацаа
 
Сул орон тоонд бүртгүүлэхийг хүссэн иргэн Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хаяглан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд шуудангаар болон цахим uranchimegp@parliament.mn хаягаар материалаа ирүүлнэ.
Иргэн бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдсан байна.
 
Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага
 
 
Гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний диплом, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг  хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо зэргийг харгалзан гадаад хэлний мэдлэгт тавих шаардлагыг хангасан гэж үзэн, сонгон шалгаруулалтад оруулна.
 
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
 
Өргөдөл  (Өрсөлдөх албан тушаалыг дурдсан байна)
Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг А, Б маягтын дагуу бүрэн бөглөсөн байх); 
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
Гадаад хэлний түвшин болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, лавлагаа;
 
Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.
Зарлагдсан албан тушаалд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэдийн баримт бичгийг тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын хэсэг нягтлан шалгана.
 
Дөрөв. Сонгон шалгаруулалт
 
Сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
 
1.     Ерөнхий мэдлэг, компьютерийн хэрэглээний шалгалт 
/Судалгаа шинжилгээний болон мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг  тогтоон/ 
2.     Ярилцлагын шалгалт  
/ мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/
 
Шалгалт авах өдөр, хугацааг жич мэдэгдэнэ.  
 
ХАРИЛЦАХ ХАЯГ: ТӨРИЙН ОРДОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
 
Утас 266166