sonin.mn
Архангай аймгийн Ардчилсан намын даргаар Д.Золжаргалыг томилж, тамгыг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гардууллаа.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын С.Эрдэнэ "Архангай аймгийн Ардчилсан намын үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах, удахгүй болох бүх шатны сонгуульд амжилттай оролцох бэлтгэлийг хангаж ажиллахыг Д.Золжаргалд даалгаж байна. Ардчилсан намын удирдлагын гаргасан шийдвэрийг биелүүлэх, орон нутагтаа 100 хувийн ялалт байгуулан амжилт гаргахыг хүсэж, ийнхүү Архангай аймгийн Ардчилсан намын тамгыг албан ёсоор гардуулж байна. Ажилд нь амжилт хүсье" гэв.
 
Д.Золжаргал нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд Архангай аймгийн Хотонт сумын уугуул юм. Тэрбээр "Тун удахгүй болох бүх шатны сонгуульд орон нутагтаа ялалт авчрахын төлөө өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгээ Ардчилсан намын дарга болон нийт гишүүд дэмжигчид, журмын нөхөддөө амлаж байна. Архангай аймаг маань ардчиллын суурьтай, 2004 оноос ардчиллын тугийг мандуулсан түүхтэй. Цаашид ч ялалтын төлөө бие сэтгэлээ дайчилж, журмын нөхөдтэйгөө хамтран ажиллана" гэлээ.