sonin.mn
Өчигдрөөс эхлэн сошиал орчинд 2020 оны 3 сарын 6 гэсэн огноотой, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй, МАН-ын Удирдах Зөвлөлийн Тогтоол гэсэн бичиг түгэв.
 
Уг тогтоолын санаа нь "МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 1 тэрбум, 500 сая төгрөг тус тус авах" тухай байсан юм.
 
 
 
Тэгвэл энэ тухай МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад: " Монгол Ардын Нам тэр тогтоол гээчийг огт гаргаагүй. Харин энэ photoshop-ын бүтээлийг хэн анх хийж, тараасныг тогтоолгохоор холбогдох хуулийн байгууллагад өнөөдөр хандана" хэмээв.
 
Э.Мягмар
 
 
 
 
Мөн уг мэдээлэлтэй холбогдуулан МАН няцаалт гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Хуурамч мэдээлэлд няцаалт өгөх нь :
 
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, “МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд зохион байгуулалттайгаар тарааж байна.
Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх өнгө мөнгөөр биш, эрүүл цэвэр сонгууль явуулахыг уриалж, хууль журманд заасан хэмжээ, хугацаанд цугларсан хандивынхаа хүрээнд ажиллахыг намын бүх шатны байгууллага, нэр дэвшигчдэд үүрэг болгосон билээ. Зарим улс төрийн нам хүчинтэй адил хуульд заагаагүй дэнчин хураамж авахгүй гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдсэнийг дахин сануулж сануулья.
 
Монгол Ардын Намын удирдлага, нэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор тарааж буй хуурамч мэдээллийг албан ёсоор няцааж, мэдээллийгүйлдсэнэтгээдүүдийг илрүүлж, зохих хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргана.
 
Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гэж буй энэ хариуцлагатай үед иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн хариуцлагатай, шударгаар өрсөлдөхийг нийт улс төрийн нам, нэр дэвшигчдэд уриалж байна.
Дашрамд дурдахад, Монгол Ардын Намын даргад Ерөнхий нарийн бичгийн дарга үүрэг чиглэл өгөх эрх хэмжээ намын дүрмэнд байхгүй бөгөөд Удирдах зөвлөлийн тогтоолд Удирдах зөвлөлийн бүх гишүүд гарын үсэг зурснаар баталгааждаг.
 
МОНГОЛ АРДЫН НАМ
 
2020 оны 5 сарын 23