Sonin.mn agency
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.
Би энэ 4 жилийн хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүн, УИХ-ын бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Нэлээд зүйлийг ажиглалаа. Намын дарга, Ерөнхий сайдын төрийн хэрэгт хандаж байгаа хандлагыг харлаа. Дотор нь байж мэдэрлээ. МАНАН дэглэмийг эсэргүүцэж байгаа гишүүдийн байр суурийг ч харлаа. Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн баг цааш явчих юм бол төрд бий болсон аюултай мафиозмыг нураах ажил хийгдэнэ гэж харж байгаа. Одоо бол зүгээр л ганхуулж байгаа юм. Толгойнуудыг нь аваад хаячихсан. Үргэлжлэл, эх бие нь үлдчихсэн. Одоо АН-аар, “ЗӨВ ХҮН-Электорат” эвслээр дамжиж дахиад мафиозм толгойд гарах оролдлого хийгдэж байна
АН-ын нэр дэвшүүлсэн бүрэлдэхүүнийг харахад хуучин дэглэмээ сэргээх зорилготой байгаа нь харагдаж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйврыг зөвтгөдөг, “яргын хэрэг”, хүн тамлан зовоосон хэргийг зөвтгөдөг, Худалдаа хөгжлийн банкны төлөөний этгээдүүд олноороо нэр дэвшсэн зураг харагдаж байна. Байдал маш ойлгомжтой. МАН ялах юм бол нийгэмд бий болсон хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах ажлаа цааш хийнэ. Нөгөө тал ялах юм бол МАНАН дэглэм буцаж амьдрах юм.
Сэтгэгдэл0