Сонгууль болсон. МАН ялсан. Дахиад бүр олуулаа УИХ-ыг бүрдүүлсэн.Олдвол өлддөг. Энэ бол жам. Бас зовлон.
УИХ-д ярайсан 62 гишүүнтэй МАН, яралзсан 61 “цэрэг”-тэй У.Хүрэлсүхийн эрх мэдэл, зовлон хоёр нэг цэг дээр зэрэгцэж байна.Учир юу хэмээвээс, улс төрийн хэллэгээр “ялалтын бялуу” хуваах маш том ажил эхэлжээ.
Өчигдөр УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонголоо. Ингээд томилгоо, сонголтууд үргэлжилнэ.
Ерөнхий сайдаар МАН-ын дарга У.Хүрэлсүх үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр ийм улс төрийн шийдвэр гаргажээ.
Харин У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газарт ямар ямар яам, хэн хэн гэдэг сайд байх вэ гэдэг хэцүүхэн асуудал болоод байна.
У.Хүрэлсүхийн хувьд 2016 оны сонгуулийн дараа Шадар сайдаар ажиллаж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд нь өнөөдөр шоронд сууж байна. УИХ-ын гишүүнээр дахиад сонгогдсон ч сулласангүй.
2017 оны намар Шадар сайд байсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлыг Ж.Эрдэнэбатаас, МАН-ын даргын ажлыг М.Энхболдоос авсан. Тэгээд Засгийн газраа бүрдүүлсэн. Дараа жилээс нь УИХ-ын сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлж УИХ-аар батлуулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хүссэн системээ хийсэн.Тэр хуулийн дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулсан. Тааллаараа нэр дэвшүүлсэн 76 хүнээс нь 62 гишүүн тодорсон.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг “хаан” шиг эрх мэдэлтэй болгосон. Тэр Ерөнхий сайд нь өөрөө болно.Ингэж У.Хүрэлсүх гурван жилийн дотор хүрч болох бүрдээ хүрч, хүссэнээ хийлээ, бас авлаа.Одоо тэр ардчиллаас хойшхи он жилүүдэд Монголд байгаагүй хамгийн их эрх мэдэлтэй Ерөнхий сайдын суудалд залрах гэж байна.
Түүнд ирж байгаа тэр их эрх мэдлийн зэрэгцээ хариуцлага гэдэг айхтар юм бас бий. Алдаа гаргаж, хийтэй гишгэж ойчихдоо хүрвэл У.Хүрэлсүх хэнд ч гомдож, хэнбугайд ч буруугаа нялзаах эрхгүй.
Тэгэхээр Засгийн газраа яаж бүрдүүлэх вэ гэдэг түүний хувьд ч, улс орны тухайд ч хамгийн чухал асуудал болж байгаа юм.Ерөөс шинэ Засгийн газар хэний төлөө ажиллах вэ гэдэг У.Хүрэлсүхийн сонголт болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх сайд нараа сонгохдоо ямар эрх ашгийг нэгдүгээрт, ямрыг нь хоёр, гуравдугаарт тавихаас бүх зүйл хамаарна.
У.Хүрэлсүхийн өмнө гурван эрх ашиг бий. Намын, хүн чанарын, улсын гэсэн эрх ашгууд эрэмбээ хүлээж байгаа юм.
Юутай ч хамгийн түрүүнд Засгийн газрын бүтцийг тогтоох ёстой. Одоо 13 яамтай. Ерөнхий сайдтайгаа нийлээд 16 сайдтай.
Шинэ Засгийн газрын яамдын тоог 13-аас хэтрүүлэхгүй байхаар ярьж байгаа аж. Гэхдээ нэг яам шинээр байгуулж, хоёр ч яамыг салгах гэнэ. Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засгийн үндэсний хөгжлийн яам /нэр өөр байж болно/ болгож шинээр зохион байгуулна. БСШУСЯ-ыг БШУЯ, Соёл, спортын яам гэж хоёр салгана.Харин Эрүүл мэндийн яамыг ХНХЯ-тай, БХБЯ-ыг ЗТХЯ-тай нийлүүлж дэд бүтцийн чиглэлийн яам болгох хувилбарыг ярьж байна.
Ингээд ямар ч байсан 13 яамтай хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Харин Шадар сайдын тоог нэмж Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг шинэ Засгийн газарт бий болгох юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ийм албан тушаал нэмэх шаардлага бий болжээ.
Ингэхээр шинээр байгуулагдах Засгийн газар 13 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж эхлэх төслийн мэдээлэл байна.
Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн сайдыг “давхар дээл”-тэй байхыг зөвшөөрсөн. Үндсэн хуулийн 39.1-т “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан.
Энэ нь сайд болох санаатай УИХ-ын гишүүдэд жинхэнэ садаа болж байна. Ийм “муухай” заалт оруулсан буруутныг эрж хайгаад сүйд болж байгаа аж.
Уг нь энэ заалт бол иргэдэд нэн таатай, эрхэм гишүүдийг засгийн ажилд хутгалдуулахгүй, Ерөнхийлөгчийн анхааруулсанчлан хувийн эрх ашгаа бодож, төрийн мөнгөнд хуруу хумсаа дүрэхгүй байхад чухал дөхөм болж байгаа юм.
Угаасаа УИХ-ын гишүүн бол хууль санаачлах батлах л үүрэгтэй шүү дээ. Дашрамд хэлэхэд, уржигдар УИХ-ын Тамгын газраас сургалт авсан шинэхэн гишүүд “...Би хаана ороод ирэв ээ” гээд шоконд орох шахацгаасан байна лээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг уншилгүй, үзэлгүй орж ирсэн гишүүд ирэх жилүүдэд яаж “амьдрах”-аа тун тааруухнаар төсөөлөөд сэтгэлээр унасан бололтой юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний ийш тийш үсчсэн эрх хумигдаж, Засгийн газрын гишүүдийнх тэлсэн гэж хэвлэлүүд мөн ч их бичсэн дээ.
Гишүүний суудал дээрээс Засгийн газрын “хэтэвч” рүү гар дүрж болохгүй тул сайд болъё гээд үзтэл УИХ-ын дөрөвхөн гишүүн сайдын албан тушаал хашиж болохыг хуулиар тогтоочихсон байх нь тэр. УИХ 76 гишүүнтэй, тэндээс сайд болох дөрөвхөн квот байдаг. Хяслан шүү, тэдэнд?!
УИХ-ын гишүүд дотроо бас “алалцаж” байгаа бололтой. Хамгийн олон сонгогдсон Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар сайдын суудал “сонирхохгүй” гэдгээ илэрхийлжээ. Анх удаа сонгогдсон гишүүдээ “Ах, эгчийн дүү нар энэ удаад ийм юм ярихгүй шүү” гээд тоглоомоос гаргачихсан гэнэ. Тиймээс сайдын төлөөх зодоон 2-4 сонгогдсон гишүүдийн дунд өрнөж буй аж.
Сайдын суудал ийм үнэ цэнэтэй, бараг л сар руу нисэхтэй адил юм болж байна.
Ингэх нь ч бас аргагүй. Ганц үгээр хэлье. Өнгөрсөн жилүүдэд УИХ-ын гишүүд сайд нарыг бараг л өрөөндөө дуудаж загнадаг байлаа. Одоо харин ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүд сайд нарын өрөөний үүдэнд оочерлож суудаг болно шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлт юм.
Одоо тэгээд тэр дөрвөн сайд нь хэн байх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ бас л ашиг сонирхлын талаасаа их сонин шийдэлтэй. Зүй нь шинэ Засгийн газрын хамгийн чухал дөрвөн яамыг тодорхойлоод л түүндээ чадвартай дөрвөн гишүүнийг сайдаар томилчих хэрэгтэй юм.
Гэвч хөшигний цаана яригдаж байгаагаар хэн гэдэг УИХ-ын гишүүнийг сайд болгох вэ гэдгээс гол дөрвөн яам тодорч магадгүй гэцгээж байна.
Ирэх дөрвөн жилд Монголын эдийн засаг хямарна. Дэлхийд ч нүүрлэх энэ хямралыг яаж гэтлэх вэ гэдэг Засгийн газрын гол ажил болно.
Тэгэхээр шинэ Засгийн газрын хамгийн гол яам бол Сангийн яам, ХЗДХЯ болох ёстой. Мөн Эрүүл мэндийн яам, УУХҮЯ ч байх боломжтой. Хэрвээ тулгарсан олон асуудалд Засгийн газар үнэхээр онцгой ач холбогдол өгч байгаа бол Шадар сайд, ЗГХЭГ-ын даргыг УИХ дотроос томилох дөрвөн сайдад багтаахаас аргагүй юм.
Энэ мэтээр Үндсэн хуульд тээглэх олон асуудал гарч ирж байгаа юм. Цаашдаа ч энэ УИХ, Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлттэй өдөр бүр мөргөлдөнө. Үүндээ бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Үнэнийг хэлэхэд МАН ялалт байгуулбал У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох нь тодорхой байсан. Түүгээрээ ч болохоор болсон байна.
Тиймээс сонгуулийн дүн гарсны маргаашаас л сайдын суудал хүсэгч гишүүд, албан тушаал горилогчид Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хоёр пиг дүүрсэн.
Горилогчид ганцхан У.Хүрэлсүхийг эргүүлдсэнгүй. Ерөнхийлөгчийг тойгдож гүйцгээгээд хэд хонож байна.
“...Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн захиалгатай яам орж ирнэ” гэх яриа гараад байсан. Орднуудаар гараад байгаа яриа хөөрөөнүүдээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга зарим яамны талаарх “бодол”, бас бус сайдын нэр бус ярьсан “зөвлөгөө”-г МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шивнээд байгаа бололтой.
Зарим хүн дээр санал зөрөлдөж байгаа юм байна, Тухайлбал, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг улируулан томилохыг Ерөнхийлөгч эсэргүүцсэн байна. Түүний оронд Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдож магадгүй.
Түүнчлэн МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчөөр “...Сайд болгочихвол яасан юм бэ” гэж намын даргадаа хэлүүлж, намаараа нэг хэрүүл уруул тарьж байгаа тухай яриа тарсан байна.
Иймээс шинэ Засгийн газрыг “....Хүүк, Еөк хоёрын байгуулна” гэх яриа бас л хуурай өвсний түймэр шиг явж байна.
Засгийн газарт баталгаатай багтах хэдэн хүн бий. Өмнө нь гишүүн байгаад нэр дэвшилгүй үлдсэн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар лав байна. Ерөнхий сайдын зөвлөхүүдээс засаг руу нь гулсаж орж ирэх хүн байна. МАН-ын аппаратаас бас орж ирнэ. Бас унасан нэр дэвшигчид нь У.Хүрэлсүхийг шаналгаад эхэлжээ.
Ер нь бол сайдын суудлын төлөө салам зодолдож байна гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ийм хүсэлтэй хүмүүс нь нуух ч үгүй байна. “...Юмаа нуухгүй бол нүдээ нуухгүй” гэдэг дээ.
Ийн МАН-д өмнөх жилүүдэд байсан гомдогсдын бий болж, талцал үүсэхэд үгүй гэх газаргүй болж байна. Өмнө нь 32:33 гэж байсан бол одоо шинэ ба хуучин гишүүд гэсэн талууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хэдэн сарын дараа Ерөнхийлөгчийн болоод Ерөнхий сайдын гээд ч хуваагдаж магадгүй. Үнэн нь энэ.
Гэхдээ энэ бүхэн У.Хүрэлсүхийн ямар эрх ашгийг барьж Засгийн газраа байгуулах вэ гэдгээс л шалтгаална. Улсаа дээдлэх уу, намаа бодох уу, хүн чанараа харах уу гэдэг гурван эрх ашиг түүний өмнө бий. Эрэмбэлэх эрх нь У.Хүрэлсүхэд өөрт нь байна.
Ганц илүү үг дуугарахад, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэрвээ энэ УИХ-ыг шинэчлэлтийн өнгөтэй гэж үзэж байгаа бол Засгийн газартаа туршлагатай тулхтай нөгөө л хэдэн “ах эгч” нараа цөөлж, мэдлэгтэй боловсролтой шинэ залуу үетэйгээ алаглуулж оруулбал зүгээр юм даа. Улсаа нэгдүгээрт эрэмбэлэх юм бол тэр ингэж сонгоно, томилно.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар гэх ЖДҮ-чид л биш шүү.
Энэ 3 бол сайд хийх гавьяатай хүмүүс бас мэдлэг чадвар ч бий !
За битгий санаа зов. МАН ямар АН биш Учраа олцгооно Хүрэлсүх ямар нэгэн банкны барьцааны хүн биш Мэдээж ерөнхйлөгчтэй зөвлөлдөж санаа оноог авах л байлгүй Дотоод ардчилал өндөр зохион байгуулалт сайтай урвагч "Тоодгор"-ууд цөөнтэй нам.
Хохь чинь та нар чах гэж сонгосон энэ 3 сайд болно кккк
Амарбаясгалан нь УБ хотын захирагч Энхбаяр нь БХЯ-ны сайддад очих болтугай Тэгвэл яг мэргэжлийн нүдээ олсон томилгоо болно.
Ene humuusiig said bolgohgui bol oor tohiroh hun ugaasaa baihguee. Hunii medleg turshlagiig uguisgeh argagui shuu.
Даваасүрэн Сангийн сайд хийх хамгийн боломжтой хүн. Чойжилсүрэн Увс аймагт намынхаа эсрэг ажилласан. Цэрэнбатыг хэлмэгдүүлсэн хүн сайд болох гэж үү?
Uhsen atsni chn Uws muw we nad jalga downi uzele odo boilj uz uls orondo heregte uildel hij baiwal hanas ail aimgas garah n hend hamatai ym be
даваасүрэн бол ок гэж бодож байна
зайлуул чойжилсүрэнгийн тост, тосон бумбын уурхайг хаалгахад цэрэнбатыг байгаль орчны сайдын хувьд оролцсон гэж бга юм байхдаа, энэ мандахбаяр, чойжилсүрэн, хүрэлсүх нарын жүжиг байхгүй юу, чойжилсүрэнд нөхөн төлбөр гэж асар их мөнгө өгөөд 3 хуваагаад хүртжээ.
Ханаж цаддаггүй Чойжилсүрэн гарч ирлээ бас л өмнөговийг санаархаж байгаа
Юун хогийн бөөн хов жив шиг үндэслэлгүй хог новш бичээ вэ
УИХ гишүүн ямар эрх үүрэгтэйгээ мэдэхгүй тоон дотор үсэг гэгч нөхөд мөн ч их сонгогдсон доо яана даа
harin ch nudee olson tomilgoo boloh ym bshuu ugasa ed nar chn hiisen ymtai humuus yund n sanaa zovoh veee de
Уг нь 1т Улсын эрх ашиг баймаар юм сэтгүүлчээ
Дур хүсэл нь байгаа болохоос МАН - д сайд хийчих хүн ховордоо. Хийчихээр хүнийг нь гадуурхана.
yadaj l batlan hamgaalahaa gants belen bga genenralaa tabiararai daa buh ajlaa medej bga
Харин тиймэн
Хэн юм тэр генерал нь
Оюунхорол ХНХЯ ны сайдыг хийхэд хамгийн тохиромжтой хүн тэрээр нийгмийн халамжийн талаар маш их далайцтай ажил хийсэн ганц дайчин шүү
Оюунхорол хаа ч хэрэггүй. Арай гэж салж баярлаж байна
Одоо гэртээ унтаж амардаа
Нямдорж гуайг суудалд нь үлдээвэл хэн ч маргахгүй намдаа 7 удаа суудал авч ирсэн Нэг ялагдал юу ч биш Монголынтөр зүтгэсэг хүнээ хаяж болохгүй шүү
Их хурлаас арай гэж зайлуулж байхад ёинь юун сайд
нэг удаа квотоор орж ирсэн шvv
Нямка хэрэгтэй хүн энэ олон дуулиантай хэргүүдийг нэг мөр болгох,мөн хууль зүйн сайд нь зангарагтай хүн байх хэрэгтэй.
Хятадын тагнуул Нямдорж төрийн албанд тэнцэхгүй байх ёстой.
Тав удаа сайд хийгээд хууль зүйн салбарыг дампууруулсан хүн ш дээ. Хийсэн юм нь өөрийнх нь хэлдэгээр хэдэн барилга л бариулсан юм шиг байна лээ. Тиймд Увсад Улаангомын хот төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн болговол таарна.
Нямкаг хууль зүйн сайдаар тавихгүй бол Хүүкэд өөрт нь гай болно доо.
Их хурлын гишүүд дотроосоо томилбол зохино. Унасан Нямдоржоор яах вэ. тэгээд олон жил хуулийн салбарыг удирдсан хүн энэ салбарын нэр хүнд одоо ямар билээдээ
MENGET ZANDALCHING MONGOLIIN TORD DAHIN BUU OIRTUUL.ODOOGIIN ENE HULGAI LUIVARIIN UUR BOLSON YVDAL MENGETIIN AJILAA HIIJ CHADAAGUIN ILERHIILEL.
Бараг насаараа сайд хийгээд салбар нь салбайсан Нямдорж хэрэггүй.Өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг шүү
Я. Содбаатарыг УУХҮЯ-ны сайдаар томилбол...
Тvрvvний беес толгойд гарна. Явуургуй атгаг, шуналтай.
Нямдорж,Оюунхорол 2-г болио!!!!!!
Яг зөв.
ШУА-г татан буулгаж, шинжлэх ухааныг челелехгуй бол улс хегжихгуй!!!
Оюунхорол шиг хэрэггүй юм одоо байхгүй тэр зүгээр л гэртээ сайхан унтаж бай!!!!! НЯМДОРЖ бол үнэхээр хэрэгтэй хүн шүү.
хамгийн хогийн хүн чанаргүй хүн 76 дотор Даваасүрэн Болорчулуун хоёрдоо
ulsaa bodvol Davaasureng Erchim hychnii saidaar n yrgeljluul
ЖДҮ- ч нараа сайдад дэвшүүлж Хүрэлсүх зөвийн төлөөх тэмцлээсээ ухрахгүй байлгүй дээ.
Choijilsyrenl bish shy.hyrelsyh said naraa l zov hyn olj tavih heregtei.yor n ard tymniihee dund said nariinhaa neriig devshyyleed sanal avbal yasan yum be.ard tymenl hanatai shiidene shy.oyunerdenee hereg erhlehiin gazriin dargaaraa tavina bizde.huuli zyin saidad b.enhbayriig sanal bolgovol yaj bn.j enbayriig batlan hamgaalhiin saisad,davaasyreng uul uurhai,uchraliig niigmiin hamgaalal,gh met.oyunhorol,sodbaatar,sy batbold,delgersaihan,enhamgalanl bish shy
Гичий нохойныхоо бөгсийг үнэрлэж уралдаж хэмлэлдээд сүйд болж байгаа юм байна.Сохор доголон том жижиг янз бүрийн нохой цуглаж дээ
Чойжилсүрэн л биш шүү
Хүэлсүхийн мэдэх асуудал руу хошуу дүрээд хэрэггүй
Хүрэлбаатарын үед эдийн засаг уналаа,Энэнээс л өөр хүн байвал хэнч бсан яахав дээ,
Худалаа шаа.хүрэлбаатар бол 2дахь цэдэнбал
Содбаатар Ж.Энхбаяр Бямбаццогт Мөнхбат Учрал аль аль нь бас л шуналын туламнууд юм билээ дээ. яваандаа Хүүкт гай л болно. Нямдоржийг одоо засгаас зайлуулах хэрэгтэй. ажаад байхад Даваасүрэн бас л хувийн сонирхолтой их зантай золиг, Баатарзориг бодлого ярьж хэрэгжүүлэх хүн биш шиг байна. Манай Аюурсайхан шиг зангарагтай чадалтай залууг засагтаа авах байсын, даанч нэг муу дэд дарга гээд билэгдлйн суудлаар хуурч замаасаа зайлуулах шиг боллоо.
shunaliin tulan gedgiig n yaj medej bgaa ym be? undesleltei ym bich l dee hun muulj suuhaas uur id shidgui humuus haa saigui bg yom
Улсаа бодох сэтгэтэй бол Сангийн яамыг Ч Хурэлбаатар л энэ хэцуу уед энэ засгийг аварна өөр хэн ч чадахгүй....,,.
за бас Сарангэрэл гээд нэг толгойгоо хаялсан шуналтай авгай одоо огт хэрэггүй, гитарчин оюунхоролыг засагтаа авахгүй гэж найдая, ямар урлагын үзлэгт орох гэж байгаа биш
Enhbayr elentsegiin meregjliin baaidgiin. Ugsaa zalgamjlah yosiig MAN bvr ali 1922 ond buyu odoogoos 100 jiliin umnu halsan bish bilvv?!
Бүлт шаах юм аа
za xotgor shanaga zalgisan mangas l lav said bish shuu. bas JDY idsen Sodbaatar Enxbayar geed l
Я.Содбаатар Уул уурхайн сайдаар томилох хэрэгтэй. энэ салбарын талаар мэдлэг туршлагатай хүн шүү!!!
УУЯ-н сайд боловсролгvй, шуналтай, хорчин найраачны хийдэг ажил болоо юу? ЕС сэхье гэвэл жинхэнэ терийн хар Хvнийг олж тавих хэрэгтэй. Хэрэв монголд vлдсэн бол!
Сейф Хүрэлбаатараа сайд болгоно гэнэ үүү
Нямдоржийг хэвээр үлдээж Эрдэнэтийн 49%,51% ийг мөн Хурцын хэрэг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа луйварчдын хэргийг хурдан шуурхай шийдүүлэхэд шахалт үзүүлж ард түмнээ санаа амрааж шудрага ёсыг тогтоох хэрэгтэй
нямка тэтгэвэртээ гарах цаг нь болсон. хольж солиод хоцрогдсон шүү.
Одоо ингээд ард тумэнд эсвэл хэн нэгэнд таалагдсан хун сайдаар тавина гээд улс орон хохироогоод эхлэдэг юм
Хүрэлсүх ард түмний хэлээд хүсээд байгаа мэдлэг боловсролтой,үнэнч шудрага нэр цэвэр залуусыг түлхүү оруулбал гэсэн санал ихээхэн гарсаныг бодолцох хэрэгтэй,эхний алхамаасаа л Шудрага ёсоо баримталбал рейтинг чинь өснө шүү.Хамгийн гол нь ажлаа мэддэг,ажил хэрэгч шудрага,нэр цэвэр хүн байх гэсэн шалгуур тавиач гэж хүсье.
Хүрэлсүх ард түмний хэлээд хүсээд байгаа мэдлэг боловсролтой,үнэнч шудрага нэр цэвэр залуусыг түлхүү оруулбал гэсэн санал ихээхэн гарсаныг бодолцох хэрэгтэй,эхний алхамаасаа л Шудрага ёсоо баримталбал рейтинг чинь өснө шүү.Хамгийн гол нь ажлаа мэддэг,ажил хэрэгч шудрага,нэр цэвэр хүн байх гэсэн шалгуур тавиач гэж хүсье.
J.Enhbayriin chadvariig ashiglaj chadval nen sain.N.Enhbold.Choijilduren.J.Suhbaatar er n bolovsrol bagatai nehed ihtei Nam shuu.Bulgantuya.Amartuvshin.J.Enhbayr naraa l gol bolgovol eedee yvna shu.Huuchin humuusees Tsogtbaatar chadvarlag zaluu.
Ж.Энхбаярыг БХЯ-сайдаар бүү тавь.Говь Алтайн хэдэн хөгшин генерал зөвлөх нэртэй ирж самардаг жишэг бии шүү
Одоо Улаан.Нямдорж.Лундаажанцан.Оюунхорол.Тэрбишдавга гээд өвөө эмээ нар сайд дарга болоод хэрэггүй.Тэд тэтгэвэртээ байсан нь дээр.Энэ удаа Содбаатар.Ж.Энхбаяр мэтийн шударга дүртэй хударга байхгүй ЖДҮ-чинь нар өнжих хэрэгтэй шүү.
Гуч, хорь, арван жилээр төрийг дотроос нь үймүүлэн хутгасан үл бүтэх этгээдүүдээсээ салах нь чухал. Сонгууль их сайн болсон байж болно. Харин улсын ерөнхий байдал болох ёс зүй боловсрол эрүүл мэнд хөрөнгө мөнгө маш муу өр их өссөн хууль ёс бараг л уланд гишгэгдсэн байдалтай байна. Орон нутгийн төрийн байгууллага бүхэлдээ тоглоомын чанаотай боловсрол соёлгүй бурангуй дээш савсагнаж доош муухай харсан тэнэгүүдээр дүүрсэн байна. Улс төрчих чээнж буюу далд луйврын наймаагаар дундчууд гол зогоож байна. Ерөнхийлөгч Хүрэлсүх хоёрт л найдая даа. Улс орныхоо байдлыг сонгуулийн үр дүн, төрийн ордны доторхи хуралдаанууд ширээ сандал хувийн амжилттайгаа андуурч огт болохгүй.
ЖДҮ-г Хүрэлсүх өөрөө зохион байгуулсан гэсэн яриа байдаг, хэрэв үнэн бол Содбаатар, Ж.Энхбаяр нар сайд болно, худлаа бол яагаад ч сайд болохгүй.
ЖДҮ-чдээ сайдаар тавибал тэгээд өнгөрөө гэсэн үг, олон нийт үүнийг чинь үзэн ядаж байгааг эрхбиш ойлгож бга байлгүй дээ, ерөнхий сайд аа
Салбартаа мэргэжлийн хүн байвал ард түмний сэтгэлд нийцнэ
Мэргэжлийн засгийн газарт гэрэл зурагчин сэтгүүлч орвол ёстой шүү мжлэлийн бай болно.короног йн үёийн тэр их хандив тусламж тёндёрийн асуудлыг эмя ийг шалгах хэрэгтэй
сайдаараа олон улсад ажиллаж туршлага хуримтлуулсан мэдлэг чадвартай, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй залуусаасаа сонгох хэрэгтэй, харин дэргэд нь тэр хөгшчүүлийг зөвлөхөөр ажиллуулж болох байлгүй дээ, улс төрийн туршлага хэрэг олох үе бас гарах байх
zaya chini ter dee uhernuudee hulagaichnuud songochihood saihan bolno gewel yadgiig odoo hartsgaah tsag irj dee uher mongolchuudaa gej uneheer uhernuud yum daa
Ням-Осорын Учралыг Нийгмийн хамгааллын сайд болгох хэрэгтэй. Хувийн тэтгэврийн сан байгуулна гэсэн. Энэ нь цаашдаа бидний хүүхдүүдэд хэрэгжих маш зөв бодлого юм. Гурван тулгуурт биш юмаа гэхэд ядаж хоёр тулгууртаа одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй.
Д.Өнөрболор гишүүн Барилга хот байгуулалтын яаманд яг тохирно. Туршлагатай хүн хэрэгтэй
Энэ яахаараа барилгын сайд болдогийн? түрүүчийн удаа АТГ боль гээ биз дээ, өөр барилгачин монголд байхгүй юм уу, энэ чинь зүгээр л солонгос хоолны л тайлбарлагч биз дээ?
Хувьдаа барилгын компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гээд урьд нь томилоогүйшдэ
Чойжилсүрэн хүүрийг сангийн сайд гэнэ үү болиорой зүгээр
мөнгөтэй хүн сангийн сайд байвал идэж уухгүй байх, эсвэл оджаргалыг тавьчих уу, яах уу?
Чойжилсүрэнг сангийн сайд болгож болохгүй. Бусад нь дүүрчээ.
Мэргэжлийн засгийн газар гэж ойлгож багаар нь МАН-ыг дэмжсэн шүү дээ мэргэжлийн залуу хүмүүсээ сонгож өгөх нь зөв шүү. Засгийн газар тоглоомын газар биш гэдгийг ойлгох нь ард түмэн Мэргэжлийн засгийн газар байна гэж тооцож багаар нь дэмжээ биздээ. Одоо худлаа ярьж хуурахгүй шүү.
Nymdorj,Dabaasuren, Sarangerel ,Hurelbaatar Chinzorig naraa dahin debshuulee
ЖДҮ чин мөнгө хүүлэгч банк бустай хүмүүс сайд болговол тэгээл МАН аас юу ч хүсээд хэрэггүй. Зээл хүүний дарамтнаас салгах шинэ мөнгөний бодлого барих хүн тавь
Эртний хүмүүсийн нэрийг дахин сонсмооргүй байна хагжилийн тушаанууд минь тэтгэвэртээ сууж далд орж үзээрээ
Хүрэлбаатар сангийн сайдаар ажиллаж байж энэ улсын эдийн засгийг аварна түүнийгээ Хүрэлсүр мэдэхийн дээдээр мэдэж байгаа
teneg garchig ugdug gulug ve
Tsag hetsuu, shiideh asuudal ikh, ard tumnee elgeer ni hevtuuleh uu ugui yu, eh ornoo urund tavichih uu ugui yu geed uhaan, medleg shaatdsan shaardsan on jiluud irj baina. Tiimees songogch olniihoo itgeliig zutgeleer haruulah humuuseer bagaa burduuleetei! Ene shagnaliin san bish. Chadahgui humuus ulsaa namaa bodood zaigaa tavij uguh uhamsartai baigaarai!
Za Huk medej bga gedegt naidiya!Negt uls eh ornihoo erh ashgiig tsbibal ard irged oilgoj demjine!Irgediin ddmjleggui Huk bol hench bish!Ard irgedeeree hureeluulsen eronhii said baigaasai
Сайн ажиллаж чадна.
Сангийн сайдад Чойжилсүрэнгээс өөр хүн байдаггүй юмуу
Hamgiin gol zuil bol meregjliig ni daguulj tomiloh heregtei setguulch huniig eruul mendiin saidaar tomilhod ter salbariig sain medehuu geh met
Yasan ch urt yum be ?
Хуулийг хууль шиг болгоё гэвэл хуулийг орондоо засдаг Нямдоржийг хууль зүй рүү ойртуулж болохгүй, Хууль зарсаар шантааж хийсээр 500 саяын хаус амбаар шиг харгаддаг болж шуналын тулам. Хужаагийн тагнуул монголд одоо хэрэггүй, бусдыгааайлган хар дэвтрээ барьсаар сайд болох гээд чичирч байгаа. Хужаагийн даалгаврыг биелүүлэхгүй бол хэцүүднэ.
ХҮРЭЛСҮХ НАМ ГЭХГҮЙ ҮНЭХЭЭР УЛСАА ГЭЖ БОДДОГ БОЛОВСРОЛЫГ ЭН ТЭРГҮҮНИЙ САЛБАР ГЭЖ БОДДОГ БОЛ БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ САЙДААР ӨНДӨР ОНОО АВЧ НИЙСЛЭЛД МАРГААНТАЙ АМАН ХҮЗҮҮДСЭН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ҮЛГЭР ЖИШЭЭ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛТЭЙ ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛААР ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН НАРАНБАЯРЫГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ !!!
Чойжилсүрэн сайд битгий хэл гишүүн ч болох учиргүй хүн.!!!
Хуучин гишүүн байсан сайд байсан нөхөд бол хэрэггүй шүү өмнө нь байхдаа юу ч хийж чадаагүй байж одоо юу хийх юм шинэ залуу хүмүүс тавь оо хүний эрхийн бямбадоржийн хэлдгээр гөлөгнүүдийг ширээ сандлаас хол байлга
Эмээ өвөө нарыг л ЗГ.т оруулж тэнэгтэв дээ тэднийг гэрт хариулж амараа үр ач зээгээ хараг ээ жишээ нь нямдорж энхтүвшин оюунхорол тэрбишдагва улаан гэх мэт хол байг төрөөс
Za odoo dotroo alaltsah ni todorhoi. Huuk zangaragtai baij chadval hunii noloond orohguigeer zasgaa ooroo burduuleh bolov uu
УЛСАА бодох байлгүй дэээ
ЖДҮ чид үгүй шүү. Хог шаарнууд шүү дээ.
СЕХ, Жанхуу, УХНА 3 мөн МАН бүгд огцорвол таарна. Сонгууль шударга бус болсон. Хэн хамгийн их мөнгөтэй, царцаа авчирсан нь ялсан.
Сагсуу УХНА ВИРУС яг жилийн дараа огцорсон байх болно. Сагсуу ухнад хийж чадах ганц л ажил бий. Тэр нь Ануужинг жирэмсэн болгох....
teer jiliin tyyh ni uur deer ni davtagdah vii
Чойжилсүрэн ямар гавьяа байгуулсан хүн бэ? Нэрийг нь сонсмогц ТостТосонбумба талийгаач Лхагвасүмбэрэл санаанд ороод байдгиймаа хамтийн тэтгэврийн хууль хэлэлцэж байхад хэлсэн үг (хоёр хөгшин урд урдаасаа хараад муухай юм бодоод суувал яахуу энэ тэр гээл)
Ц.Даваасүрэн Ж.Энхбаяр ЗГ-т хэрэгтэй хүмүүс
Мундаг шүү. Баяр хүргэж, амжилт хүсье
Хүрэлбаатарыг солих нь зөв ,нүүрсний хэдэн төгрөгөө салтаадчихаад монголыг дампууруулж байгаа хүн
Чойжилсүрэн л биш шүү
Санаанаасаа битгий зохиогоод бай. Хүн чанар гэсэн энгийн, нийтлэг ойлголтыг санаатай болон санамсаргүйгээр эрэмбийн ойлголтод багтааж болохгүй, харин улс үндэстний эрх ашиг, намын эрх ашиг, бүлэглэлийн явцуу эрх ашиг, зөвхөн хувийн эрх ашиг гэсэн эрэмбийн дараалал байна.
Mergejliin bus xyneer eryyl mendiin saidiig daxin songomoorgyi baina.Koronogiin xandivaar tsuglarsan mongiig emnelegiin ajilchidad ooroosoo ogch baigaa yum shig daxin songogdson Sarangerel eryyl mendiin salbart xiisen zyilgyi xyn shyy !!!Mongoor emneleg barij shinechilj bolno gexdee eryyl mendiin salbariin ajilchdiin medleg chadvariig deeshlyylex yamar ch ovchniig dotroo emchilj chadax gadagshaa xymyys emchlyylex gej mongoo barij gyixiig zogsoox tal deer xiisen zyil ygyi ...
MAH-IIN XYYXDYYD YUU XIIXIIN XARNA DAA
Би сайдын ажил мундаг хийнэ гэж алалцаж байгаа юм байх даа, харамсалтай нь үгүй, муруйцсан ч болно. Тэд яаж шархаа нөхөх вэ гэж л. Сайд л болвол улсын мөнгө хулгай хийх боломж бүрдэнэ. Хэцүүхэн ч цаг болж дээ, хөөрхийс
Hotiin darga AMAR SAIHNAAS uur oligtoi said hiichih hun ene dotor algaa
Uls ornii erh ashig ehend bh bolohoor shine hun shine medleg delhiitei haritsah bolowsrol cnuhal bhaa
Хүн чанарын ашиг гэж юу вэ? Удирдагч хүнд ганцхан л ашиг байх ёстой. Тэр нь ард түмний сайн сайхан амьдрал, улс орны хөгжил дэвшил, тусгаар тогтнол!
MENGET ZANDALCHIN L MONGOLIIN TORLUU BITGII ORJ IREESEI.BUSDAAR HEN CH SAID BOLSON HAMAA ALGA
za lab l nayamdorj j enhbayar jdu sodbaatar bas jdu bish shuu
Гелен авгай Хүрэлсүхийн буянаар тодороод байгаа ч ковидоос гадна салбараа самарч байна эмч нарыг байраар урхидлаа монголчууд амьд явах эрхтэй сарангэрэлээс салгаад өгөөч
Чойжилсүрэн сангийн сайд болох нь дээр байх. Чадалтай, зөв ажиллаж байсан.
МАН овоо эв нэгдэлтэй байгаа. Ерөнхий сайд, намын дарга нь олон хүний үгэнд оролгүй зохицуулж чадна гэдэгт эргэлзэх зүйл алга.
Пүрэвсүрэнгийн Наранбаяраар боловсролын сайд хийлгээч. Дор нь өөд нь татна даа
Бусдыг харлуулсан, өшөө хорслоор дүүрсэн, үндэслэл нотолгоогүй, хов жив, гүтгэлгийн ийм балиар юм байнга бичиж нийгмийн сэтгэхүйг хордуулж ард олныг хагаралдуулдаг түгжилүүд одоо болих хэрэгтэй
Ерөнхий сайдаас өвдөг сөгдөн гуйж байна!!! Дэлхийн хөгжил ковидын өмнө , хойно гэж үндсээрээ өөрчлөгдөх гэж байгаа үед сангийн сайдаараа битгий тоглоорой . Сонголт байгүй бол Хүрэлбаатар сайд нь дээр . Юу нь Чойжилсүрэн бэ
Yrunhii saiddaa itgej baina medeej bagaa zuv humuuseer burduuleh n todorhoi
Batlan hamgaalhiin said hiih hun bol sergelen tuund medleg chadvar turchlaga bii ene huniig songovol ard tumen bayrlana
Batlan hamgaalhiin said hiih hun bol sergelen tuund medleg chadvar turchlaga bii ene huniig songovol ard tumen bayrlana
Ёок дээр очиж байгаа улсууд баг ална шүү. Эцсийн эцэст энэ намын дарга бол Хүрэлсүх! Гүйцээ