Олон улсын сансрын станц /ОУСС/ руу нислэг үйлдэх Орос, Америкийн хөтөлбөрийг АНУ-ын талын хүсэлтээр 2030 он хүртэл сунгасан тухай “Роскосмос” сансрын агентлагийн ерөнхий захирал Дмитрий Баканов мэдэгдлээ.
“Америкийн мэргэжил нэгт нөхдийн хүсэлтээр бие биенийхээ сансрын хөлгөөр тус станц руу хийх нислэгүүдийг 2030 он хүртэл сунгалаа” гэж тэрбээр хариулсан байна. Олон улсын сансрын станцын хүрээнд хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд харилцаа тасалдаагүй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Үүнээс өмнөхөн ОХУ-ын засгийн газрын шадар сайд Денис Мантуров хэлэхдээ, Оросын тал ОУСС-ыг ашиглах хугацааг 2032 он сунгах асуудлыг гадаадын түншүүдтэйгээ хэлэлцэж байгааг дурдсан юм. Мөн долоодугаар сард Бакановын ярьснаар, Роскосмос, NASA хоёр ОУСС-ын үйл ажиллагааг 2030 он хүртэл сунгахаар тохиролцсон байна. Түүнчлэн тус станц зогссоны дараа ч гэсэн талууд тойрог замын станцуудын техникийн мэдээллүүдийг солилцсоор байх болно гэдгийг тэрбээр онцолсон юм. Ташрамд дурдахад, 2028 он гэхэд Оросын тойрог замын станцын эхний модулийг хөөргөхөөр төлөвлөж байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл0