- Ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг
Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой адилтгая. Монголын бүх ард түмэн БИД нэгэн инээдэмт, эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байна. Бүх дэлхийг үзэгчид гээд төсөөлчих. Жүжгийн гол санаа нь жүжгийн гол баатруудад эрх чөлөөг нь эдлүүлэх, зоргоор нь байлгах, юу хүссэнийг нь хийлгэх. Эдэлж байнаа, хийж байнаа, үзэгчид алга нижигнэтэл ташаад л, улам дэвэргээд байх аж.
Ийм нэгэн жүжигт бид яг одоо тоглоцгоож байна, ард түмнээрээ.
Үндсэн сэдэв. Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд? Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд? Санаатайгаар, хэний ч алдабалгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сөнөөх гээд ч байгаа юм шиг. Бараг сөнөөж байна даа!
Хүн төрөлхтөн дотор Монгол гэж нэг улс үндэcтэн байх нь байнaа, дэлхийн хамтын нийгэмлэг дотор хүндтэй гэмээр алдрыг олоод авсан, дэлхийн 187 улстай албан ёсны харилцаатай.
Хязгааргүй том нутаг дэвсгэрт 84 сая толгой малаа адуулан гуравхан саяулаа аж төрөх, хөрсөн дороо хязгааргүй их баялагтай хэмээн алдаршсан, ийм нэгэн улс үндэстэн. Ертөнцөд биднийг тэгж л ойлгодог.
Гэтэл хүн амынх гуравны нэг байнга ядуу дорой, ажилгүй хүн асар ихтэй, ажилд тэнцэх хүн ховортой, байгаль орчин, хот суурин, агаар усаа санаатайгаар бохирдуулдаг, нийслэл нь машин-хот болчихсон, ер нь гадаадынхан бол хэлж тайлж чадашгүй оньсого таавар мэт ийм нэг улс Азийн цээжин дээр хахир хүйтэн өвлийг яг одоо туулж явна.
Дэлхий дахин ч бас үгссэн аятай биднийгээ зоргонд нь хаячихжээ. Яагаад зоргонд нь гэж? Энэ монголчууд Зөвлөлтийн дарлалаас гараад ардчиллыг сонгоод гуч дахь жилийнхээ босгон дээр байна, энэ 30 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн шиг гадаад улс орнууд аашилсан мэт. Монгол хүний ур чадвар, ур ухаан, мөс, ухаарал, тэнэглэлийг эцэст нь тултал харъя гэсэн юм шиг дургиулаад л.
Зөвлөлтүүд зааж зааварлаад даргалаад хүчлээд Монголыг 70 жил аваад ирсний шанд эрх чөлөөг нь бэлэглүүлээд ардчилал, зах зээлийг сонгуулиад, эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж байгаа нь тэр юм. Зааж зааварлах гадаад нэг ч “эзэн”-гүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхижээ.
Үр дүн нь дан муу үзүүлэлт. Сая хагас хавтгай дөрвөлжин км-тээ тархан суугаад хөгжил дэвшлээ жигдлэх нь үү хэмээн хартал байдагггүй. Нийслэл рүүгээ 28 жилийн турш их нүүдэл хийгээд нийслэлээ утаанд хордуулаад нийслэлийнх нь хөрс, ус, агаар, орчин нуль хор, хордлого, сэхэл авахаасаа өнгөрсөн. Улаанбаатар хотоо монголчууд өөрсдөө тартагт нь тултал, сөнөөтөл нь дэлхий ажиглаад суучихсан аятай.
Гол баялаг болох нийслэлийн хүн ард нь эдгэшгүй архаг өвчинд нэрвэгдсэн. Уушигны эмнэлгүүд олныг бариарай хэмээн гадаадын нэг нөхөр ятгаж байсан нь санаанд бууж байна. Өөрсдөө өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ юм. Монголчуудыг тэгэхээс тэгэх гэж эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэж байгаа бол нийслэлийн үнсэн хөх энэ их утаа униар, үнэр танар, гэр хорооллын тамын амьдрал, эмнэлгүүдийн ачаалал, замын түгжрэл бэлхнээнүднээ ил байна. Хот байгуулалтын гашуун муу сургамжийн дэлхийн томхон жишээ болон Улаанбаатар маань олон улсад мөнхрөв өө.
Ардчиллын жилүүдэд хэт их тунгаар нүүдэллэжээ. Ганцхан чигтэй, нийслэл рүүгээ. Их нүүдлийг зогсоодог ид шидтэй эрх баригч, улс төрч ганц ч заяасангүй. Хөдөө нь эзгүйрсэн, хөдөө хүн тогтохоо больсон, уламжлалт малчид нь хөгширсөн, ингээд Монголын хөдөө хаягдсан үр дүнтэйгээр 28 дахь жилээ үдэж байна. Гадаадынхан гайхаад л, учрыг нь тайлж үл чадна. Төвлөрлийг сааруулах нэртэй хэдэн төсөл сургалт хэлбэрээр явагдсан, нэг чихээр ороод нөгөө чихээр нь гараад явчихсан. Төв суурингаас усан тэнэг л биш бол буцаж нүүнэ гэж гонж.
Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг нэвтрүүлээд ардчилсан төр засгаа сонгоод, чөлөөт сонгуулиараа гялалзаж байна уу гэтэл тэр бас байдаггүй. Монголчуудыг тэгж ингэж сонго гэсэн гадны ямар ч зааваргүйгээр сонгуулиа явуулаад адагт нь ард түмэн нь улс төрөөсөө баахан залхаж, зүрхшээж, улс төрчдөө үзэн ядсан үр дүнтэй. Гол нь тэр олон ардчилсан сонгуулиуд монголчуудад өгсөн үр дүнгээр тун бага, ард түмнийхээ ядуурал ажилгүйдлийг шийддэггүй учраас ард түмний залхалтыг хүлээн зөвшөөрч байна.
Зах зээл рүү чөлөөтэй шилжих эрхийг нь өгчихсөн, дураар нь дургиулсаар өнөөг хүргэжээ. Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг нь эцсийг нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ. Тэгэхээс тэгэх гэж ёстой дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, юу дуртай есөн хүслийг нь биелүүлж зоргоор нь байлгалаа. Өмнөд хөршөөсөө барагдахгүй их бараа, бүтээгдэхүүн авчраад нийслэлийнхээ зар дэлгүүрүүдийг чигжтэл дүүргэлээ. Араас нь зөөсөөр л байна. Ийм цикл 28 жил үргэлжилжээ. Худалдан авагч байдаггүй, гол нь тэдэнд ньмөнгө байдаггүй, гэтэл зөөгөөд байдаг, зөөгөөд байдаг. Заавал зөөнө, заавал бараагаа зарна гэж зүтгээд, тэмцээд байдаг. Нийслэл маань дэлгүүр лангууны хот болж хувирав аа. Бараа сахисан, худалдан авагч хүсэн хүлээсэн хэдэн түмэн худалдагчтай болоод авлаа. Орлого ашиг гэхээсээ дан гарлага, зарлага, улсад бол ямар ч хэрэггүй, ийм нэг лангуун хоттой болчихоод байж байна. Дураараа дургисаар хүрсэн нэг үр дүн нь энэ.
Хийж бүтээгээд, экспортлоно гэдэг ойлголт ихэнхи монгол тархинаас арчигдчих шиг боллоо. Үйлдвэрлэж, боловсруулж, нэмүү өртөг шингээж байж ашиг өгнө, тэгээд цалин нэмнэ гэдгийн эсрэгээр явцгаалаа, дуу нэгтэйгээр.Ерөөсөө бэлэн байгаа “юм”-аа л тэр “бэлэн”-ээр нь хөршүүд рүүгээ зөөчихье. Одоо бол урд хөрш рүү “урсаж” байна. Тэр “бэлэн юм” нь Тавантолгойгоос ухаад гаргаад ирсэн нүүрс байна. Ямар азаар Хятадтай залгаа хилийн бүсээс тэр нь олдсон юм, бурхандаа л залбирахаас.
Албаны мэдээ: Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. БНХАУ-д нүүрсээ хүргэх урт цуваа хэдэн арван км үргэлжилнэ. Үүнээс болж жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд орно. Хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэлт хийж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ гэжээ.
Зах зээл хөгжүүлж байна гэж дураараа дургисаар хүрсэн үр дүн нь энэ л дээ. Хөөрхий 13 мянган эрчүүдээ зольчихжээ. Гэхдээ нэг логик байна. Тэднийг тэгж зов гэж, элсэн дунд харангадаж үх гэж хэн ч албадаагүй, хэн ч хөөж явуулаагүй, хэн ч дарамтлаагүй, буу тулгаж жолооны ард суулгасан нэг ч тохиолдол байхгүй юм билээ. Өөрсдөө өөрсдийгөө тамлаж байгаа хэлбэр нь тэр юм. Монголчуудын ингэж зовохыг дэлхий харахыг хүсээгүй нь л лав. Гэхдээ дураар нь хаясны гор нь энэ болов уу?
Хатуухан хэлбэл Монгол-Хятадын албан ёсны худалдааны дүр төрх байж байгаа нь энэ. Tөсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбарын экспортоор (90 хувь) бүрдүүлдэг манай улсын тэр экспортын тал нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваагаар очдог тэр түүхий нүүрс юм.Ажил хэрэгчээр хамтран ажиллахын оронд бэлэн байгаа “юм”-аа зараад солиод, түр зуурын ашиг олохчоон болоод дуусгана, юун чөлөөт өрсөлдөөн, илүү ашиг?
Нүүрс гэлтгүй бусад түүхий эд, өөр юу ч юм бүгдээрээ л нэг иймэрхүү байгаа. Эмээлтийн ойролцоо малын бойн дээр мах овоорч, тэр нь өмхийрч, монголын махны үнийг тэндхийн хятад эзэд тогтоодог тухай зурагтаар бишгүй ярина лээ. Зах зээлд шилжсэн монголчууд өөрсдөө эрх мэдлээ өгчихсөн хэрэг болохоос хятадууд дураараа дайрч орж ирээд эзэн суучихсан юм ерөөсөө байхгүй. Дураараа дургисаар нэг мэдэхнээ өөрсдийгөө, эх орноо, ядаж махны зах зээлээ тийм байдалд оруулчихсан. Арьс, ноос үсний зах зээл ч мөн иймэрхүү байгаа гэж сонссон. Монголын авилгачдын зах зээлд орж байгаа байдал нь энэ. Ингээд эцэс төгсгөлгүй байнгын алдагдалтай эдийн засаг, алдагдалтай худалдаа урсана.
Монголчуудад ардчилал амлуулж өгчихөөд тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн нэг том салбар бол боловсрол байна. Унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа уу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. Энэ салбарт ямагт хэтрүүлэг туйлшрал нүүрлээстэй. Их дээд сургуулийн тоо 200 руу дөхөж, тэр үед гурван сая хүрээгүй байсан хүн амдаа хуваавал дэлхийд цойлсон.
Улсаараа нэг ажилгүй, ажилд тэнцэхгүй ромботонгуудтай болж авлаа. Гуравхан сая хүн амтай улс оронд хэдэн арван жилдээ бэлтгэхгүй байхад болохоор “мэргэжилтэн”-гүүдтэй болж авсан, араас нь конвейроор үйлдвэрлэсээр л байна. Социализмын үед гадаад хэлтэн байтугай, орос хэлтэнийг төрийн хатуу бодлогоор бэлтгэж, тэтгэж, тэд нь үнэ хүндтэй байсан чинь одоо гадаад хэлтэнээрээ Монгол Улс дүүрсэн, үр дүн нь улс орныхоо хөгжилд очиж огт наалддаггүй. Ядуурал ажилгүйдэл нь байж л байдаг, гадаад хэлний сургалт зэрэгцэн цэцэглээд л. Зарууд дүүрэн.

Нөгөө жүжгийн тайлал төгсгөл гэж байдаггүй. Дургиулаад л, алга ташаад л. Дургиж дургиж гол үр дүн нь ажилгүйдэл, ядууралдаа дарлуулаад улс эх орон маань босч өндийж чаддаггүй ээ. Хамгийн аймшигтай нь дундаж давхарга нь устгагдчихаж. Дундаж давхарга нь баян ядуу давхаргадаа хамаг “юм”-аа хулгайлуулаад дууссан. 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даан ч удаан.
Социализмын үед зөвлөлтийн зээл тусламж, мөнгөний гачаалын яриа тасардаггүй байсан чинь өр тавиулдаг тэр СССР нь нураад уначихаад байхад дахиад л зээл тусламж, мөнгөний гачаал, нэг хүнд ногдох асар их өрийн тухай яриа 28 дахь жил дээрээ тасралтгүй ярьсаар. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амны уншлага, тархины өвчин, хойшдоо ч байнга ярих төлөвтэй. Улс орныхоо доройтол ядууралд улс төрчид нь харилцан хэдэн биенээ яллана. Тэгэхлээр улс төрчид л буруутай, цаад ядуурсан хүнд өчүүхэн ч буруу байхгүй.
Бүр сүүлдээ ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг. Ядууст хайртайн дүрд 28 жил тоглоцгоолоо. Тоглоцгоох ч болно. Харин ядуурал нь арилахгүй, ойрын хэдэн жилдээ. Төр буруутай гэдэг дээр би маргадаггүй, харин 100 хувийн бурууг тохох гэдгийн эсрэг дуугардаг. Хувь хүн, монгол хүн Та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ.
Лойх, лоймол, лойно гэж нэг хорон үгс дээхнэ яригддаг байсан. Одоогийн залуус бол мэдэхгүй. Арчаагаа алдах, тартагтаа тулахыг нь тэгж хэлдэг байсан даа. Өнгөрсөн 28 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм үзье гэж хандсаны гайгаар ард түмэн маань бүхэлдээ лойчихоод байна. Бүтээдэг баялаг байдаггүй, байдаг бол тэр нь ард түмэндээ огт нялздаггүй. Мөнгө байдаггүй, мөнгө тогтоодоггүй, юу ч хүлээн авахад бэлэн нээлттэй гэнэн ард түмэн байж байдаг. Өөрөө өөрийгөө устгахад ч бэлэн юм шиг. Хүн бол 50 хувь биологийн амьтан, 50 хувь нийгмийн амьтан. Монголчуудын биологийн амьтны шинж хэт их тунгаар хөгжөөд улс орон маань годройтож унасаар, бид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ёроол руугаа нэг очих байх даа?
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Түвд Манж Хятад гэх мэт улсууд монголчуудыг олон жил худлаа хошгируулаад мөхөөх технолги хэрэглээд бид бүр эргүү гэдгээ мэдэхгүй болчихлоо. Тэнгэр заяатай босоо заяатай хийморьтой дэлхийд байхгүй ухаант ард түмэнтэй гэх мэт аюултай 169 арга мэх суртал ухуулга явж байна. Улс төрчид лам хуврага уяч нар үүнийг тулгын гурван чулуу шиг хөөрөгдөж байна.
Za tegeedl buruugn Tuvd Manj Hyatad gesen ulsuudruu tohoodl ... Deereesn odoo suuliin ued bolson boloogui buh buruug AH bolon Elbegdorj , Erdene , Bat-Uul gesen hedhen hund bugdiign tohdog tiim moda bii bolj ! Hezee hediid bolsonn ogt hamaagui Hurelsuhiig zasaglaj baihadn bolsonuu Enhboldiinuednuu gedegnch ogt hamaagui bolson boloogui buh buruug Elbegee terguutei hedhen AH-iin garaltai humuust tohood , trolluudaaraa eostoi myanga tumen udaa sevuulne ! Hamgiin emgeneltein hezeech hersuu suudag Mongoliin aguu MAH-guu ard tumen neeg ih ergetsuulj bodolguigeer olnoo baraadan tuundn itgene ! Ternii hoiguur arduurn Hurelsuh terguutei MAH-chid estoi hahaj gahtalaa idej uuna ! JDU , kontcess , tender , abilga , allaga eh zahaa aldaad baihad Aguu MAH-guu ard tumen demjseer ogshsoorl.. yanadaa Mongol uls !
Түвд Манж Хятад гэх мэт улсууд монголчуудыг олон жил худлаа хошгируулаад мөхөөх технолги хэрэглээд бид бүр эргүү гэдгээ мэдэхгүй болчихлоо. Тэнгэр заяатай босоо заяатай хийморьтой дэлхийд байхгүй ухаант ард түмэнтэй гэх мэт аюултай 169 арга мэх суртал ухуулга явж байна. Улс төрчид лам хуврага уяч нар үүнийг тулгын гурван чулуу шиг хөөрөгдөж байна.
Түвд Манж Хятад гэх мэт улсууд монголчуудыг олон жил худлаа хошгируулаад мөхөөх технолги хэрэглээд бид бүр эргүү гэдгээ мэдэхгүй болчихлоо. Тэнгэр заяатай босоо заяатай хийморьтой дэлхийд байхгүй ухаант ард түмэнтэй гэх мэт аюултай 169 арга мэх суртал ухуулга явж байна. Улс төрчид лам хуврага уяч нар үүнийг тулгын гурван чулуу шиг хөөрөгдөж байна.
Түвд Манж Хятад гэх мэт улсууд монголчуудыг олон жил худлаа хошгируулаад мөхөөх технолги хэрэглээд бид бүр эргүү гэдгээ мэдэхгүй болчихлоо. Тэнгэр заяатай босоо заяатай хийморьтой дэлхийд байхгүй ухаант ард түмэнтэй гэх мэт аюултай 169 арга мэх суртал ухуулга явж байна. Улс төрчид лам хуврага уяч нар үүнийг тулгын гурван чулуу шиг хөөрөгдөж байна.
Түвд Манж Хятад гэх мэт улсууд монголчуудыг олон жил худлаа хошгируулаад мөхөөх технолги хэрэглээд бид бүр эргүү гэдгээ мэдэхгүй болчихлоо. Тэнгэр заяатай босоо заяатай хийморьтой дэлхийд байхгүй ухаант ард түмэнтэй гэх мэт аюултай 169 арга мэх суртал ухуулга явж байна. Улс төрчид лам хуврага уяч нар үүнийг тулгын гурван чулуу шиг хөөрөгдөж байна.
... Хөдөө хотгүй суугаад л, хөгшин залуугүй уугаад л ... Улс орон минь нэг л уруудсан шинжтэй байх нь юу вэ? Р. Чойном. Аль ч нийгэмд байсан Монгол ер нь өөдлөх улсуу? Эсвэл нөгөө Гумилевийн онолоор Чингисээс хойшхи уналтаасаа эргэж сэхэхгүйгээр мөхөлрүүгээ мөлхөж яваа улс уу? Эмгэнэлтэй!
Баярхуу монголын хогжлийн бус ойрын ирээдуйн зургийг гярхай харж дээ. Манай Шинжлэх ухааны академи бухэлдээ ийм зураг гаргаж чадахгуй, чадалгуй, боловсролгуй байх аа. Урд болоод одоо уеээ танихгуйгээр ирээдуйн зураг л зурж явдаг мэргэд маань улсын хогжлийг эдийн засаг биш, иргэд хун ам бутээдэг, хун амын маань байгаа дур торх ийм байна гэдгийг эндээс баримжаалж хар даа
Мах гурил гэх хоёрхон төрлийн хоолны бүтэцтэй ард түмэн хоёр зүйлийг л бодож чадна өөр олон юм ч хэрэггүй. 1-рт идэх уух. 2-рт унтаж амрах ГҮЙЦЭЭ !!!!
Ene bayarhuu metiin sugsulzuuruud l Mongolyg shn alj bga yum daa ...
Bayarhuu bol zugeer niitlegch. Ooriin uzel bodlo ilerhiilj baina. Toriin alba hashij, said drag, IH iin gishuun baigagui hun yahaaraa buruutai gej. Harin ooriigoo, oorsdiigoo tanig medeh chadalgui, busdiin bodloos heregteig n tusgaj chaddaggui oor shig chine humuus/humuus ch gej dee/ oorsdiigoo todiigui Mongoliig sonooj baina.
Сvvлийн 28 жил vнэхээр дураараа дургиж, эмх замбараагvй байдал хавтгайрсаны улмаас ард иргэд ядуурч, амин хувийн эрх ашгаа бодсон хэсэг бvлэг албан тушаалтан эрх мэдэлтнvvд л тvмний омч хоронгийг хуйвалдан луйвардаж, хулгайлж хагартлаа баяжсан шдээ. Одоо хууль бусаар баяжсан эдгээр этгээдvvдийн хоронгийг хураах, хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй.
Коммунизмд итгэдэг, оросын тоглоомын улсын хүний хувьд зөв.
Энэ кужаа ман ялсан чинь бүүр галзуурч даварч бнаа ман хүрэл бандийн ард кужаа өвгөчүүл байдаг нь тодорхой бна
Гадаад зөвлөхтэй, гадны санхүүжилттай АН, МАН 2-ын 28 жил хийсэн ажил, эдэнд ядуу, ажилгүй иргэд байх нь саналы нь худалдаж аваад төрд гарч дураараа дургихад нэн тааламжтай. Баялаг, түүхий эдээ түшиглээд ганц олигтой үйлдвэр баихгүй байгаа нь гадныхны бодлого, явуулга. Түүхийэд зөөх нь МАН, АН-д тэдний ивээн тэтгэгчдэд ашигтай. Иймээс үргэлж ядуу, боловсролтой нэртэй боловсролгүй байх нь жам бололтой.
Гадаад зөвлөхтэй, гадны санхүүжилттай АН, МАН 2-ын 28 жил хийсэн ажил, эдэнд ядуу, ажилгүй иргэд байх нь саналы нь худалдаж аваад төрд гарч дураараа дургихад нэн тааламжтай. Баялаг, түүхий эдээ түшиглээд ганц олигтой үйлдвэр баихгүй байгаа нь гадныхны бодлого, явуулга. Түүхийэд зөөх нь МАН, АН-д тэдний ивээн тэтгэгчдэд ашигтай. Иймээс үргэлж ядуу, боловсролтой нэртэй боловсролгүй байх нь жам бололтой.
тэгээд ийм байхад яагаад ард түмэн дахин дахин сонгоод байна вэ ? ард түмэн ойлгохгүй бна уу ?
Гадаад зөвлөхтэй, гадны санхүүжилттай АН, МАН 2-ын 28 жил хийсэн ажил, эдэнд ядуу, ажилгүй иргэд байх нь саналы нь худалдаж аваад төрд гарч дураараа дургихад нэн тааламжтай. Баялаг, түүхий эдээ түшиглээд ганц олигтой үйлдвэр баихгүй байгаа нь гадныхны бодлого, явуулга. Түүхийэд зөөх нь МАН, АН-д тэдний ивээн тэтгэгчдэд ашигтай. Иймээс үргэлж ядуу, боловсролтой нэртэй боловсролгүй байх нь жам бололтой.
Nariin yag uneniig n heleh yum bol Mongol oron orsuudad ogt өр baihgui harin manaih orsuudaas avlagatai, Surenjav guain nomon deer зөвлөлт орос улс монгол орныг яаж шулж луйвардаж байсаныг нарийн тооцоотой судалгаагаар гаргаж бичсэн байгаа тэр тухайгаа оросын элчинд улаан нүүрэн дээр нь тайлагнан тайлбарлаж байсан байгаа
Их зуралд ядаж ингэж сэтгэдэг ганцчиг хvн сонгогдсонгvй
МАН бол угаасаа сэтгэдэг хүнийг нэр дэвшүүлэхгүйшд, удирдлагынхаа үгэнд сайн ороод, олон юм ярилгүй за одоо кнопоо дарна шүү гэхэд нь кноп дарчихаад сууж байдаг хүмүүсийг л хүснэ.
МАН бол угаасаа сэтгэдэг хүнийг нэр дэвшүүлэхгүйшд, удирдлагынхаа үгэнд сайн ороод, олон юм ярилгүй за одоо кнопоо дарна шүү гэхэд нь кноп дарчихаад сууж байдаг хүмүүсийг л хүснэ.
чи л сайн мэднэ дээ
ӨНДИЙЖ ИДЭЖ ТОНГОЙЖ БААХААС ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ГИШҮҮДЭЭС АВХУУЛААД ӨӨРТӨӨ БУРУУ ӨГӨХ ХҮН НЭГ Ч ҮГҮЙ. ХООЛЫГ НЬ ЦУСЛАЖ, ХУВЦАСЫГ НЬ ӨМЁӨЖ, ЦАЛИНГАА ХАНГУУЛЖ БАЙГАА ХЯТАДАА БАЙНГА МУУЛНА. ӨӨРСДӨӨ ХЯТАДААС ДОР ӨМХИЙ САНААТАЙ.
Монголд хамгийн их нөлөөтэй улс Орос, Хятад. Сайнаар ч, муугаарч нөлөөлж байгаа. Энэ бол факт!!!
Soc setgehuigeer buruu dugnej bichsen bna. Odoo uur niigem Mongol sergej baigaa. Buruu dugnej bichsen bna. Udahgui 15 jiliin daraa Saihan bolno!!! Chadaltai zaluuchuud bna.
Гадны хараа нөлөөг санагалзаж урайлсан өнгө аястай юм бичжээ. Сонины редакц энэ тэр гэж байхаа больсон юм уу
Д.Баярхүү бодит байдлыг зөв мэдэрч бичиж буй нь сайшаалтай. Харамсалтай нь их хожуу хөдөлж б-а. Ядахнаа 10-20 жилийн өмнө ингэж дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байсан юм. Одоо бол ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж б-а. Тиймээс бидэнд үлдсэн цөөн гарц,шийдлийн талаар санаа оноо байдаг бол нэмэрлэхийн сацуу улс орныг ийм эмгэнэлд хүргэсэн МАН, АН-ын найз нөхдүүддээ шүүмжлэлтэй хандвал ямар вэ? Жишээ нь, Оюутолгойн гэрээг байгуулахад гадны гар хөл болж ажилласан Ц.Гомбосүрэн, Баабар мэтийн цөөнгүй этгээд бий."Дэлхийн өсөлт" хэмээх (эдийн засгийн алуурч) ТББ-ын эдгээр гар хөл бологчдыг шүүхэд өгч хариуцлага тооцуулна гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн олны өмнө амлаж байсныг санаж б-а.
10,20n jiliin umnu duu hooloigoo urguj bsn hun tsuungui bsan tedgeer humuusiig alahiig ni alj darahiig ni darj ard irgediig ni oyun sanaagii ni mungujih hurungujihd chigluulj, esvel yduuruulj munguur hudaldaj avdag bolson harin suuliin 2, barag 3 n songuuli shuud l luivriin argaa hereglej bgaa Uul ni Mgl chuud bidend huvisgal l htei bnadaa
орсгой хужаа тэр уед чинь Анус царайлсан долдого баагий байсан Одоо тэгээд хэнийг буруутгаж хуцаад байна аа
Mongol maani dahin ergej sergehgyigeer horlogdchihson bna.Hyatadiin nogoo jims tergyyteng ikhe hurtsen eneech hyrtseer baina.tiimees chusand seb syyjee.tarhi tolgoi ni habdartai bolj dee.eneeder feeseer Hyatad heltei hyn Mongoliin gazar soroog Hyatadiin mengetei nehedyyd bas mongolchuud maani hydaldaaldag baij medne.zar syrtalchilgaa bisgyi garsan baib.minii bye hagas haraad l chaas ni yzeh hysel tersengui ee.yaj baigaa ni ene yum boloo?ene tyhai tagnuul tir ni meddeg bolob uu?hemeeh setgel tereb.togloomtoi ch chag ye degee.sayhan ch biluu?olon hyatad compiutorchid Mongoliig ezlej bilee.hereb Hyatadad iim uil yabdal bolson bol yah bol?gedeg bodol terj l baib.bidnii gazar nytagiig hyatadiin nytagt hydaldaj baina gedeg heterhii doromjlol bis uu?uuniig erenhii saiddaa alban yosoor medegdeh ylas toriin hyreend Mongol ulasiig toohoon baigaagui bol?ene zar syrtalchilgaag ni zogsooh yostou.erenhiilegch 30000 honi barisan ni ch byryy yildel ta nar tysgaar Mongoliin telee ajillaj chadah ylas m
tysgaar Mongol yladiin telee ajillaj chadah ylas toriin huchin ene ydaa men uu?hen be?ylas oron maani yryydaj ygaadas sabhryyn deeree zodoldoj bna daa.ernees ikhe ym ygyi iim heden hyn ylas bolj togloj syyna yah yostoi be?ardyyd aa.......
Бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэжээ.Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөх хүмүүс тун цөөн байгаа нь сэтгэгдэлээс харагдаж байна.Монголчууд ерөнхийдөө БИ өвчөнөөр өвчилсөн тул бурууг бусдад тохохоос өөрөөр сэтгэхээ больчихсон нь ардчилал нэрийн дор анархизмыг хөгжүүлсэн нь ийм байдалд хүргэжээ. Ер нь бүх хүмүүс сэтгэглээний өөрчлөлтөд орохгүй бол энэ байдлаас гарч чадахгүй байсаар мөхөлрүү л хүрэх болно.Ажил хийдэг хүнгүй, архи уудаг нь улам олширч байгаа нь үүний баталгаа болж байна.
2xon xooltoi xumuus corona-gaar obdoxgyi baunaa daa yagaad gevel jinxene max organic max iddegtei l daxlalaa mash sain baunaa olon xoolt guau
Эмгэнэлтэй жүжиг тоглож байгаа юм шиг болчихсон маань үнэн. 1990 он гарч байх үеэс эхлээд дэврүү хөөргөн залуучууд эрх чөлөөтэй болгоно, хүн бүхэн дураараа дургиж, "Зөвлөлтийн дарлалыг" устгана гэж гарч ирээд тэр "дарлалын" жилүүдэд босгосон хэдэн үйлдвэрээ зад татаж хаяад хүнс тэжээл түүхий эдийн эх үүсвэр нэгдэл сангийн аж ахуйнуудыг тараан жалгын нэг цацаад ийм болгочихсон билээ. Зах зээлд орно, төлөвлөгөөт эдийн засгийг хална гэх мэт учир мэдэхгүй бурсаар бүхнийг анархи урсгалд оруулснаар үй түмэн ромботй ажилгүйчүүд, дураараа дургигчид дүүрчихээд байналдаа. Диваажин босгоно гэсэн хэд маань тоног төхөөрөмж, юу байгаа бүхнийг хаягдал гэж урагш нь зараад, газрын дорхи баялагаа гаднынханд хэлсний зоргоор нь тавьж өгч олз биш өрөнд оруулаад , хулгайлсан, хахуульд авсан хөрөнгөөрөө гадаадад орд харш босгуулж обшорт хүртэл нууж байгаад ийм болгочихлоо. Эрх чөлөө, анарх, "дарлалаас" чөлөөлөх үзлийг номлогчдын нэг Баярхүү та үүнийг мэдэхийн сайнаар мэдэж байгаа хэдиий ч урт соёогоо гарган
Ардчилалын буянаар 30 жил жаргаж бн оо!! Vvнээс Илvv юм огт хэрэггvй ээ!! Коминист нийгэм шиг удирдан чиглvvлж, засаж залж, татаж чангаах ямарч хэрэггvй ээ!!!
Сорос: тер,улсгуй болгое гэвэл иргэдийг нь оюун санааны хувьд хордуул.Аднуус шиг болсон тэд еерсдее терек устгана!!? Манайхан Соросын Сан гэж яаж далдагнав даа хэдэн жил ?!
Gadaadad hevleh 3 niitlelee yavuullaa.1 ni Mongold maani CORONA-g aldaagui tuhai.Iim olon oron bgaa. Eruuliig hamgaalah IINFRASTRUCTURE manaid baidaggui uchraas gadaadad bichihed hetsuu blaa.Aldag onog ch, ereever huraavar ch olon naashtai TURSHLAGAASAA bichlee. Corona bol sanaatai uduusun dain. Infrastructure-tai ornuud turgen sehej b.Manaid iim huchtei orj irsen bol bid sunuh blaa.4 jil said hiisen Sarangereliin orond bi baisan bol suuri ded butetsee udiid bii bolgochihson bh blaa daa.Hort havdaraar yaagaad maniuus adgiin geh Venezuela-iin daraa bichigddeg umb...geh meteer yarihaa bolie doo.Huurhii.
МАН ыг 1990 онд татан буулгаагүйн хор уршиг энэ л дээ. Үндсэн хуулийн бус аргаар төрд гарч болдгийг МАН олон удаа харууллаа. Хэн ч тэмцсэнгүй нөгөө АН ын лидерүүд хаана нуугдана вэ. Амаржаргал, З. Энхболд, Тэмүжин, Бат-Үүл ч яахав хар амиа бодоод зугтаачихлаа, Н. Алтанхуяг, Баярцогтоо С.Эрдэнэ та нарын нүдэн дээр төрийн эрхийг Топор хууль бусаар авчихлаа. Ядаж дуу гаргах хүн байна уу. Аль эсвэл АН ыг албан ёсоор татан буулга,
Хүн.хэлэхээс нааш ухаардаггүй,цаас.чичэхээс нааш цоордоггүй гэдэгчлэн бичээд л байгаарай ах минь
БОДИТ БОЛООД БОЛОХ ҮНЭНИЙГ Л БИЧЖЭЭ.
1hun utasdaj asuuj b. Hariu: 1)Bi Mongoloosoo usnii amitan boloh MINJ-iig avaagui. Eruul mendiin pasporttoi,vaccine hiilgesen,huruu humsiig ni ch yanzalsan,baingiin archilgaatai MINJ -g gadaadaas avch Philippines tunshdee tursun udruur ni beleglesen.Ene hun harin "chuluu" bolgoj urjuulj,zulzagluulj,hairlaj, business bolgood eheljee.Manaihan bas gadaadaas minj avchirch urjuulj baigaad hayasan,uhuulsen gj duulsan. 2) Mongoliinhoo gazriig ulam horloj,tsuljuulehgui gsn uudnees Philippines-iin urgun uudam nutag deer organic, undur une hurdeg gegdeh ZUVHUN tansag zeregt bagtdag nariin nogoo tarij exportlodog.Japanuud tusladag,tednii chuluut hudaldaanii taalamjit gereegeer yavdag.Manai zuslangiin hashaand urgadag Mongol gonid hurtel tend asar tansag gegddeg.Mash ih hemjeegeer taridag.Tend ajliin huch asar hiamdhanaas gadna ih ajilsag chanariig ni hardag.Teevriin zardal jaahan ih ch shuud achih zaaltiig chardaij,temtsej baij Gereendee oruulj chadsan.2) Bangladesh-d bas ajilchid ni hiamd,asar ajilsag uchraas MASS-iin oemol hiij exportldg. Gantshan tansag huvtsasnii jijig tasagtai ch zahialga diilddeggui. Export Export Export Export...gej bi end ih bichsen.Manai Euk Huuk nar ch unuudur Export Export Export gdg bolson b. Dahin bichij b. Hiatadaas baruuniihan uildveruudee ih gargaj baigaa.Euk Huuk nar oruulj ireech ee.Singapore uugeer aldarshij b.chadahgui bol daraa ni bas zardag,busadtai niiluuldeg,yadahdaa huvitsaag ni huvaaltsah zereg delhiin deg juramd orooch ee.Hudaldaanii Tanhimiig ter untaagaas salgaj avaach ee. Corona-iin hamgaalaltiin huvtsasandaa Sanhuu,Huch, buhniigee hayach ee.2 jiliin tursh gants uund l anhaarchih.Amnii Haaltnii business odoo butslaj b. Holland uls 1 heseg 7 honog l amid bdg Sarnai Tsetsegeeree tusuviinhuu ihenhiig burduulj bsn belen jishee b.
Manai zusland hus mod dandaa uhej baigaag hani bid 2 ajiglasan. Buruutan daisang "uildel" deer ni barisan.10 literiin saviig hus mod burt ulguj shuusiig ni avah gj uhuuldeg,urumtei (drills) 1 nuhur bsn. Buduursen ch jaahan salhind l hus mod maani gantsaaraa l unadag,tegeed uhdeg bv. Hezee ch uul usaaraa yavdaggui baigal hamgaalagchidiig yaah ve. Hunees hol,huruunii duu sonsogdohgui gazart MOD beldej,ter jildee avahgui hataaj bj avch b. Tom hurgugchnii hemjeetei 100 garui gialgar uut tend b. Minii hani bugdiig ni avchirch hayasan.Hen hariutsah ve ene oi mod oo? Manai geriinhen Nars Modtoi gazriig l jinhene oi gj uzdeg.Sanzaigaa tsaashid yaaj hamgaalah ve?Tuslamj guij b. Selbe amraltiin etsest muhart ni utgun saihan oi baivch shorgoolj,nars,uner baihgui bn lee.Sanzaigaa tiim bolgomoorgui b. Hoishoogoo niislel maani amralt zugaalgiin gazar baiguulsan ni baigal orchin suitgeh gazar bolson b. Bas orkuud baishin ih barij,nuuj ochij b.Ed nar ih suitgeh umaa.Uyyg ch yaasan ch hairlahgui b.
Hotod hamaardag nogoon busee hamgaalj chaddaggui Tserenbat said dahih geed guij yavaa geh.Hulhi Tuuniig turgen zailuul. End avchraad hus modnoos ulguchih umsan.Tsovdlood.
Тиймээ энэ бол өнгөрсөн нийгмийн хийсэн бүтээл Монгол хүнийг , хүний гар харж амьдардаг болгосон коминтерний бодлого Монгол хүнийг хөрөнгийг нь хурааж амьдрах ухаанаас нь , аж ахуй эрхлэх чадвараас нь , хэдэн мянган жил хадгалагдаж ирсэн ёс заншил , өв уламжлалаас нь , түүх соёлоос нь , тэр ч бүү хэл 9 үе дотороо ураг барилдаагүй байсан үнэт төвөөс нь салгаж ойд төөрсөн сармагчин луугаа яс , цус нь холилдсон дорой буурай болгох харгис бодлого хэрэгжүүлж ирсэн үүнийг зөвхөн дайнд хөөрсөн зүйлгүй ядуу үе удам нь бүрхэг коммунистууд хийсэн гэвч тэд одоо бид хэлмэгдсэн гэж попорсоор л байгаа тэдэнд ард түмэн итгэсээр л байна даанч харамсмаар.......
Гадаадыхан гэдэг л дугнэлттэй, тэд чинь еерсдее беен асуудалтай!!! Тэгээд гарц, арга зам юу байнаа? Судлаач профессор гуай минээ!!!
Үнэн үгийг сонсож хүлээн авдаг төр засаг ард түмэн байхгүй болжээ.Бүгдээрээ өөрийгөө зовоохгүйгээр хэдэн төг олж хялбар амьдрал хайсан залуучууд Монголоор дүүрэн байна .Дээр сургууль төгсөөд цэвэрлэгчээ олигтой хийж чадахгүй ийм л залчуудаар дүүрчээ.....
Jenko-гоос асуу
Oorigoo hichee.Ataarhuu.Baij yadaad gadaadiinhnii amanaas yu zuhuihiig tesen yadaad ulben hujaa
Монго хар ухааны заадаг аав,ээж бүр сургууль ч алга, төрд сайд хийчих их ухааны бэлтгэгдсэн хүн алга ийм байхад бид унахаас өөрч хаачих вэ дээ
Сайн ажиглах юм бол оросууд Монголд систэмтэй мэдээлэлийн гибрид дайн хийж байна. Үүний үр дүнд гол өрсөлдөх салбар нь хэрүүлийн талбар болж улс төрийн голлох лидэрүүдийг нь улс төрөөс гутаан зайлуулах замаар манлайлалын хомсдолд оруулах замаар попуудыг Засгийн эрхэнд гаргах замыг нь зассан. Үр дүн нь Жонхуу Хүрэлсүх нар юм. Одоо Монголоор дайруулах хийн хоолойн аюулгүй байдлыг хангахын тулд ШХАБ-д элсүүлэхийг зорьж байна.
alivaa hogjil suurin soeliin ur dun mongolshuud suurin soeltoi undesnii udirdagchtai bolmoor baina
Энэ бичээч хүн тувт Ард түмэн МАН ыг муулагч бв. АН ыг магтан дуулагч бв. Одоо гөхшрөөд овоо юм ойлгожээ ккк
Дэндүү үнэн шүү. Лойсон ард түмэн болжээ
hezeenii uguulel ve?
яаг л таны хэлдэг үнэн юмаа хэчүү үе ирээд байна даа ирээдүй үе минь яанадаа мэдэхгүй иргэдч иргэд юм мѳнгѳѳр саналаа худалдаад ѳнѳѳ үе ээл бодохоос ирээдүй ээ ухаарахаа болждээ иргэд дахин ѳѳрчилѳж жагсаал хийх сэтгэл байсан ч ман атгасан шоронгоор айлгаж суудаг боллоо хятадын муж болчих вийдээ гэж эмээж суух боллоо эрдэмтэн та бүгд минь л нэг бодох цаг ирж дээ бурхан ѳршѳѳ
энэ хэзээ хөгжил ярьдаг болчихсын элбэгдорж хятадтай хамтар гэж ярьдаг байсан биздээ хурдан нүүрсээ хятадуудад өг гээд л одоо яагаад байгаа энэ новш
Я vнээн
үнэн сайхан бичжээ
үнэн сайхан бичжээ
УЛС ОРНЫ ЭНЭ АРЧААГҮЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ 100 ДЭХЬ ЖИЛДЭЭ УДИРДАН ЖОЛООДОЖ БАЙГАА ЭНХРИЙ ХАЙРТ МАН ГЭГЧ БҮЛЭГ ХУЛГАЙЧДААС БОЛЖ БАЙГААГ УХААРЦГАА.. ГАШУУН БОЛОВЧ ҮНЭН ҮГ ШҮҮ. БИДНИЙГ УЛААН ЦАГААТАН ДОТООДЫН ДАЙСАН ГЭЖ МУНХАРЧ ЯВСААР ӨДИЙ ХҮРЧ БАЙНА ОДОО Ч ДАЙСНАА ХАЙЖ ДАРХЫН ХҮСЛЭНГЭЭР АМЬДАРЦГААЖ БАЙНА..БИД ОЮУН САНААНЫ ДОРОЙТОЛД ЖИВЧИХСЭН ..АРД ТҮМЭН. БУРУУГ ДАНДАА БУСДААС ХАЙНА.. НҮДЭН ДЭЭР ЧИНЬ НҮГЭТЭНГҮҮД ДАЙЖИГНАН ДАРАМТЛАН БАЙЖ БАЙХАД ДАХИН ДАХИН СОНГНО АРЧААГҮЙ АЙМХАЙ БҮДҮҮЛЭГ СҮРЭГ БОЛЖ ЭЭ БИД
Ер нь бол үнэн! Бид ардчиллыг “дураараа дургих” гээд ойлгочихсон. Дээо доргүй ийм л хандлагаар явж иржээ! Одоо дүр эсгэсэн. Монгол хөрсөнд сууж хэрэгжихгүйгээ 30 жил харуулсан зөөврийн хуулмал ардчиллаам татгалзаж. Үндэсний үнэт зүйлдээ суурилсан, эрх үүргийн тэнцэлтэй, хариуцлагын мэдрэмжтэй Монгол ардчиллаа сэргээн хөгжүүлэх болсон байна!
Яагаад одоо дуугарч байна вэ Бидний эрдэмтэд хаана байна вэ эсвэл сонсдоггүй юм уу Бид ялангуяа ийм том судлаачид дуугарахгүй байсаар бид өөрсдийгөө л сөнөөж байгаа шүү дээ харамсалтай байна. Жижигхэн бид дуугараад нэмэргүй байна Тун харамсалтай
Бидний үнэн тарх ийм л бн тамир тэнхээ алга судалгаа алга эрүүл хүн бн уу
Одоо энэ улс дууссаан Соёл иргэншлийн хуурамч баг дүр төрх бүхий энэ ард түмэн хөгжил дэвшлийн тухай санаад ч хэрэггүй Харин нүүдлийн иргэншил ахуйгаа хөгжүүлээд явбал хэдэн жил тусгаар явах биз
Д.Баярхүү гуайн энэ өгүүллийг хувилаад сонгуулийн сурталчилгааны материал шиг айлуудад тараахад гэмгүй санагдаж байна.Яг ийм л байгаа шүү дээ.
Монголчууд хүн болж төлөвших хэрэгтэй. Бид зарим талаар их хүүхдэрхэг, нөгөө талаар их адгууслаг байна. Ийм байгаа цагт УХНА, ТАРВАГА, ЖОНХУУ, Намбар ван нар бидний хүзүүн дээрээс буухгүй.
Mongold bolobsrol hereggiu bolood 30 jil bolj baina. Ih deed surgiuluudaa haaj bogs doloogchdiin bolon tsunh barigchdiin damjaa hicheelluuleh ni amidrald ashig tustai bolood udaj baina. Hoer horshoo harahad said hiih humuus jadaj ter salbaraa sain meddeg togoond ni chanagdsan humuusiig debshuulj baidag. manaid toms, liuvan bolon hurga eshigee medehgiu humuus said bolj taniltsaj jadsaar horboo duusdag. Salbart beltgegdsen zaluusiig gudamjind gargaj, tsunh barigchdiin bi chadna gesen armi turemgiilen erj salbariig sonooh ni jiriin uzegdel bolloo. Mongol hogjihgiu baigaagiin nuuts erdoo ene .
30-N JIL AJILGYI,ORLOGGYI,IDEJ UUXAAC OOR ZYILIIG CETEGDEGGYI DURAARAA DURGAAD CURCHIXCAN ENE CAIXAN OLOLTIIG N ZACNA ZALRUULNA GEBEL DAXIAD 30-N JIL XEREGTEI BYX MONGOLCHUDIIN TOLGOI N EREGCHIXCEN UUL N URAGSHAA ALXAAD BAIGAA JUM XARIN TOLGOI BURUU XARCAN BOLOXOOR BURUUTAAD BUDLIAAD BALRAAD BAINA DAA ENIIG ZACNA GEBEL GONJII JOO
мэдсээр байж болохгүй хэдийг цааш харуулж нударчихад л болоо юм биш үү. хамаг олигтой хүмүүсээ урд бээжинд ард москвад алуулдаг байсан. одоо дотороо болохгүй хэдийгээ цааш харуулж болноо доо. эби баярцогт сайханбилэг ..............
Stalnii noloogoor Gene- nii tseberllegeend orson bid Xoid amerikiin uuguul irgediin aldaag dabdaxgui umsan daa! www.wawathe.com vzbel uxaarax bolbuu???