Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн долоон блок, найман давхартай юм. Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийт 681 эм, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, 22 тасагтайгаар иргэд, олон нийтэд үйлчлэх аж. Тус эмнэлэгт дэлхийн банкны санхүүжилтээр 205 нэр төрлийн нийт 17 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.
10 гаруй жил зогсонги байдалтай байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2018 онд эхлүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд ийнхүү барьж ашиглалтад оруулж байна.
Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар 2018 онд шийдвэр гаргаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахаар зорьж ажилласан. 30 гаруй жилийн дараа хоёр дахь том эмнэлгээ ийнхүү хүлээн авч байна. Нийт 39 тэрбумын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн энэхүү барилга баригдлаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж байна. Монголын эрүүл мэндийн салбар болон нийслэл хотод хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажил боллоо” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарын түвшинг эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр авч үздэг. Иймдээ ч бид өнгөрсөн хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Засгийн газар хоёр дахь эх, хүүхдийн эмнэлгийг хоёрхон жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадлаа” гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Хотын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг стандартын шаардлагад нийцүүлэн ашиглалтад оруулах асуудалд ихээхэн анхаарч ажилласан. Өнөөдөр энэхүү эмнэлэг маань нээлтээ хийж байгаад баяртай байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийслэлийн удирдлагууд гар нийлж хамтарч ажилласны үр дүнд эх, хүүхдэд зориулсан эмнэлгийг ашиглалтад орууллаа. Цаашид арчилгаа, ашиглалт үйлчилгээ, шаардлагатай боловсон хүчнээр хангах гээд олон асуудал байгаа учир яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар анхаарч ажиллах ёстой” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Иргэдийн эрүүл, аюулгүй амьдралыг цогцлоохын тулд хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн салбарын хүчин чадлын асуудлыг шийдвэрлэх юм. Эх, хүүхдийн эмнэлэг 10 гаруй жилийн хугацаанд царцсан байсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэхүү эмнэлгийг өнөөдөр ашиглалтад оруулж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баяртай байна” гэлээ.

Сэтгэгдэл0
Төсөвийн мөнгөө идэж уудаг ЖДҮЧИН гишүүд, улстөрчидтэй учраас эмнэлэг хүртэл нээгдэхгүй удах юм. Уг нь эмнэлэг нээгдэх, барих нтр бол ердийн байдаг л зүйл.
холооо очиж хуц
Ene Walt Disney iin oroltsoo orson uu gui iy haalga n Mickey mouse tai. Ene manaihan zohiogchiin erh geed orlildood bdg bj, ochij ochij ulsiin emnelegt iimerhuu iym hiigeed yavaad bdg n ymar uchir bnaa. Odoo Walt Disney shuuhedj mongo nehej bolhoor bnashdee.
Manaihan Tom tom emneleg surguuli bari geed l shaardah iym. Barih neg hereg uund chin ajillah mergejiliin turshlagtai bolovson huchin hangalttai bna uu eren manaid. Emneleg genguut l 1han emch l dotor n bj bdg gej oilgodog iym bolov uu esvel.
Монголын тер тэтгэврийн эмээ Сараад ямар ертэй вэ? Энэ нь еерийгее би хvчирхэг эмэгтэй, хэн уруудаж, хэн дэвшихийг би мэднэ, яагаад гэвэл би хэвлэлийг атгадаг гээл солиороол явдаг юм билээ. Хэвлэлийнхэн хаалтын гэрээгээр амаа vдvvлсэн ч улс орны телее дугарах цаг болсон л баймаар. Наад авгай сайд байх хугацаанд эхийн эндэгдэл хэд дахин нэмэгдсэн, ДОХ ихэссэн, тэмбvv утгаа алдсан, бvхэл бvтэн сургуулийн хvvхдvvд сvрьеэгээр евдснийг 2 жил нуусан, аян нэрээр хууль зерчиж менге гаргасан.
МАН төр барихаар (хуучнаар МАХН) Монгол улс эзэнтэй, чадварлаг удирдагчтай, хөгжүүлэгч, чиглүүлэгчтэй, үнэн сэтгэлээсээ халамжлагчтай, итгэлтэй сайхан байдаг шүү. Амжилт хүсье
Гэтэл АН олигтой байсан бол 2012-2016 онд энэ объектыг ашиглалтанд оруулаагүй, мөнгийг нь өөрсдөө хувааж идсэнээс болоод маш их удсан байх юм даа, АН нээрээ арай, арай чааваас
Дүр эсгэгч махан толгой Хүрэлсүх эхлээд өөрөө яаж тэрбумтан болсон нууцаасаа дэлгээч..
10 jil gatsaasan nuutsiig batuul hulgaichaas asuu
Баяр хүргэе. Нилээд багтаамж сайтай орчин үеийн эмнэлэг баригдсан байлгүй.
Ямар их завтай хүмүүс вэ? Эмнэлэг ч нээсэн хайч, жорлон ч нээсэн хайч!!!!
1 эмнэлэг барих ашиглалтанд хүлээлгэн өгөх нтр бдаг зүйл шт..Эрүүл мэндийн яамны орлогч сайд юм уу ? Хэлтсийн дарга ирлээ хүлээж авах зүйл шт.. бирма ; мозамбек 3 гэж балайрцан завхарцан 3-н улс бнаа..Энэг шаамий сэтгүүлч чавганц сарангэрэл өөрийн хөрөнгөөр бариад өгцөн юм шиг солиорох юм аа.. балай чавганц..
Байдаггүй зүйл болоод ингэж байна. Түүхэндээ ЗГ ийм эмнэлэг 2 дохоо барьж ашиглалтанд оруулж байна. Өмнөх засагууд АН зам тавиад, цэцэг тариад, гялгар уут тараагаад, эрх чөлөө яриад байсан мөртлөө энэ эмнэлэгийн гүйцэтгээгүй.
Баярлалаа
Зөв шүү дээ
Баяр хүргэе. МАН-ын төр барьсан өнгөрсөн 4 жилд маш ихийг бүтээсэн шүү. ирэх 4 жилд улам сайн ажиллахыг ерөөе.