sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун БНСУ, Японд мягмар гаргаас айлчлахаар төлөвлөж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч С.Бигуныг айлчлалынхаа үеэр БНСУ-ын эсрэг хатуу байр суурийг баримтлах болсон Пёньяны талаар санал бодлоо солилцоно гэж үзэж байгаа ажээ.
АНУ, БНСУ-ын Засгийн газартай ойр эх сурвалжуудын мэдээлснээр, С.Бигун Сөүл хотын захад байрладаг “Osan” агаарын цэргийн баазад мягмар гаргийн үдэд ирэх төлөвтэй байна.
 
С.Бигун Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Ли Ду Хун болон бусад өндөр түвшний төлөөлөгчтэй уулзах төлөвтэй байгаа ажээ.
 
БНСУ-д айлчилсныхаа дараа тэрбээр пүрэв гаргийн үдэд Япон улсыг зорихоор төлөвлөсөн байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг шүүмжилсэн ухуулах хуудсыг БНСУ дахь БНАСАУ-ын дүрвэгчид хилийн дагуу тараасантай холбогдуулан БНАСАУ хилийн Кэсон хот дахь хоёр Солонгосын холбоо тогтоох байрыг энэ сарын эхээр дэлбэлсэн юм.
Гэсэн хэдий ч Пёньян БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө түр хойшлуулжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг