sonin.mn
СУКРЕ. /CNN/. Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньесийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тул өөрийгөө хоёр долоо хоног тусгаарлахаар болжээ.
 
Боливийн Засгийн газар Эрүүл мэндийн сайд тэргүүтэй долоон сайд коронавирусээр халдварласан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тэд бүгд эмчилгээ хийлгэх юм уу гэртээ тэнхэрч байгаа ажээ.
 
Боливид 42 мянга гаруй хүн халдвар авч, 1500 гаруй хүн нас баржээ. Түүнчлэн тус улс нь халдвараар нас барсан хүний тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр дээгүүр бичигдэж байгаа юм байна.
Ж.Аньес нь “COVID-19”-өөр халдварласан Өмнөд Америкийн орнуудын гурав дахь удирдагч болжээ. Өмнө нь Хондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Хернандес, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару нар халдвар авсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэн юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг