sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод нэг хоногийн дотор коронавирусний халдварын 286 тохиолдол шинээр илэрснийг тус хотын засаг захиргааны төлөөлөгчид албан ёсоор мэдээлэв.
 
Токиод өмнө нь долоодугаар сарын 10-нд халдварын хамгийн олон буюу 243 тохиолдол илэрсэн юм. Тус хотод өнөөдрийн байдлаар 8640 хүн халдвар авчээ.
Хотын засаг захиргаа шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг оршин суугчдад уриалсан бөгөөд үүнд халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс ч мөн хамааралтай ажээ.
 
Мөн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд дүрэм журмуудыг дагаж мөрдөхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг