Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих “Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэх, холбогдох санхүүжилтыг шийдвэрлэхэд талууд анхаарч ажиллахаар санал солилцов.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлалын мөрөөр Энэтхэгийн талтай хамтран Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг англи хэлний сургалтад хамруулах тохиролцоог хийсэн. Энэ хүрээд 2016 онд нийслэл хот болон хөдөө, орон нутгийн 76 багшийг хоёр сарын хугацаатай Энэтхэг Улсад англи хэлний сургалтад хамруулсныг сайд Л.Цэдэвсүрэн дурдаад цаашид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ.
Талууд Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Энэтхэг Улстай боловсролын гэрчилгээ, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах талаар өмнө хэлэлцэгдэж байсан санал, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай асуудлыг дахин хөндөж, харилцан санал солилцов.
Сэтгэгдэл0
Ярваа авгай.. мөн улсаа олов ооо..
Hinglish өөрийн онцлогтой ч Энэтхэг англи хэлтэй орон.Бурятия Орос хэлтэй шиг.
Өмнөх гадны сургуулиудаа яая гэж байхад бас юу вэ? Монголын оюунлаг үрсийг олж авах арга шүү дээ. Хүний наймааны далд хэлбэр. Оюунлагууд нь Энэтхэг явна.
Очоод үз дэ.. хамгийн заваан ; хамгийн үгээгүй ядуу өлсгөлөн зовлон нүүрлэсэн газар .. дуунд л ариун Ганга гэж байх .. ёстой халтар-н эх орон .. чаавоос до .. эхэтхэг яахав ээ 200 жил англичуудад дарлуулсан юм чинь англи хэлний суурь бгаа бгаа.. энэ сайданцар ээ бүтэхгүй ээ..
хамтарсан сургууль нэрээр бөөн шашин орж ирнэ энэтхэгчүүдийн дотоодын нийт хүн амын боловсорл маш муу тийм сайн юм энэтхэгчүүд өөрсдийн ард иргэдээ л сайн сургуультай болгохоо бод .ёстой өөх хайлах газар нохой хэрэггүй гэдэг шиг энэтхэгтэй хамтарсан сургууль байгуулах тухай яриа илүү. өөр хийх юм монголын боловсорлын салбарт алга уу ?
Esgii hiih gazar nohoi hereggui gedeg yum! tanai hujaa nar ooh hailah gazar gedeg yum uu?
Enetheg software taldaa sain hamtarsan surguuli baiguulj programistuud beltgeh heregtei demjij bna
Enetheg software taldaa sain hamtarsan surguuli baiguulj programistuud beltgeh heregtei demjij bna
Enetheg software taldaa sain hamtarsan surguuli baiguulj programistuud beltgeh heregtei demjij bna
Энэ олон сургуулиудаа нэгтгэх, цэгцлэх, чанаржуулах нэн чухал.