Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны ТЗУГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан нар болон бусад албаны хүмүүс ажиллалаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран амжилттай хийж гүйцэтгэснээс гадна өртөө болон зөрлөгийн ажлыг хариуцаж эхнээс ашиглалтад оруулаад байгаа юм. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг байгуулахдаа халуун хүйтэн ус, халаалттай байхаар шийдсэн байна. Энэ нь дараа, дараагийн өртөө зөрлөгт жишиг болохоор аж.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарыг төмөр замтай трассын дагуу танилцах үеэр тус бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, хошууч генерал П.Доржсүрэн болон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй дотоодын аж ахуй нэгжүүдийн алба хаагчид Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтран түүхэнд үлдэх том бүтээн байгуулалтад гар нийлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн долоо хоногт ЗХЖШ, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилласан бол амралтын өдрүүдэд ийнхүү төмөр замын бүтээн байгуулалттай танилцаад байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Дарханы замтай манай дарга нар хэзээ очиж танилцах вэ?
Женко энэ замаа хаанаас санхүүжилт авж хийгээд байнаа ? Хэлэх хүн байна уу,таминээ
Таван толгойн ашигаар барьж байгаа шд.
Оросын хүргэн Женкогийн хямдхан орилоо орос хийцийн шоуны туслах дүр бүтээх хэрэг Сайханбаярт байгаагүй.
ene zamaar yamar achaa haashaa yavah umbee?
ЖОНКУУ АЦ НААД ТӨМӨР ЗАМААРАА ОРОСЛУУ ЮУ ЗӨӨХ БАЙГАМ БЭЭ?! ОВООЛСОН ШОРООГОО ЮУ?
Чиний шүтээд байдаг Хятад руу зөөнө. Илжиг ээ.
Том бүтээн байгуулалтанд гар бие оролцож буй бүх хүнд баярлалаа.Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.Та бүхнээр бүх монголын өөдрөг бадрангуй иргэд бахархаж байгаа. Монголд муу муухайг хүсч харааж явдаг сэжгийн жингэрүүдийн гаслах хуцах дууг нам дараарай . Бидний монголчууд ялахдаа л ялна.Бүх бүтээн байгуулагчдад эрүүл энх,сайн сайхныг хүсч ерөөе.
галт тэрэг доод тал нь 800 биш 400 метр зайд зогсдог ч байж магадгүй. Яаг онохыг онол гэнэ.
Hurd jingeesee hamaardag yum
галт тэрэг доод тал нь 800 биш 400 метр зайд зогсдог ч байж магадгүй. Яаг онохыг онол гэнэ.
Төмөр замыг барихад биечлэн оролцож байгаа инженер, техникийн ажилтан, ажилчид, төмөр замчид, ялангуяа цэргийн албаа хаахын зэрэгцээ энэ том бүтээн байгуулалтад оролцож байгаа цэрэг залуустаа талархлаа илэрхийлж, эх орныхоо төлөө тангарагтаа үнэнч байдаг та нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Setgel hangaluun gedeg yum setgegdel hangaluun gedeg holboo ug Mongol helend baihgui malaa
Setgel hangaluun gedeg yum setgegdel hangaluun gedeg holboo ug Mongol helend baihgui malaa
Setgel hangaluun gedeg yum setgegdel hangaluun gedeg holboo ug Mongol helend baihgui malaa
Тавантолгойн нүүрсийг овоотын нүүрстэй холихоор сайн чанарын коксжсон нүүрс болдог. Тиймээс тавантолгой-зүүнбаянгын төмөр зам цагаа олсон.
Ус халаагч хоолойтой
Энэ сэтгүүлчид хэл найруулга гэж авах юмгүй мэдээлэл нэртэй юм эрээчих юм.
Энэ сэтгүүлчид хэл найруулга гэж авах юмгүй мэдээлэл нэртэй юм эрээчих юм.
Элбэгдоржийн үед илрүүлсэн бондын зээлийн 280 сая долларыг шороо овоолж идсэн хэрэг юу болсон бэ???
Бүх ард түмний бүтээн байгуулалтын ажил болгохыг залуучуудын байгуулага санаачлан уриалах хэрэгтэй байна.Ер нь нийтийг хамарсан бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж энэ олон ажилгүй хүмсийг ажилтай болгон олон түмэн хүчээ нэгтгэвэл юу хийж болдогийг харуулахад залуучууд хушуучлан орж үзүүлэх нь үр хүүхдүүдийн чинь бахархал болно шүүдээ!