sonin.mn
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын алсын тусгалтай их бууны аюул заналхийллээс дэд бүтцийн гол объектуудаа хамгаалахад зориулагдсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах тактикийн системээ хөгжүүлж байгаа тухай БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
 
 
 
Израилийн “Iron Dome” системтэй шинж чанараараа төстэй системийг БНСУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэлд 2020 оны сүүлчээр эсвэл 2030-аад оны эхээр нэвтрүүлнэ. Түүнчлэн 2021 онд нисэх онгоц тээгч хөнгөн хөлөг онгоцыг бүтээх бол 2025 он гэхэд тав дахь үеийн “KF-X” сөнөөгч онгоцыг үйлдвэрлэхээс гадна “агаар-гадаргуу” болон “агаар-хөлөг онгоц” ангиллын удирдлагатай пуужинг хөгжүүлж эхлэхээ БХЯ мэдэгдсэн байна.
 
 
 
2025 он гэхэд БНСУ Солонгосын хойг дахь нөхцөл байдалд өдөр шөнөгүй хяналт шалгалт хийх сансрын тагнуулын аппараттай болохын зэрэгцээ тагнуулын нисгэгчгүй нисэх онгоцуудаа бүтээнэ гэдгийг мэдэгдэлд мөн цохон дурджээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг