Ли Куан Ю гэх эрхмийн талаар одоо ч хүртэл шагшин ярьж яваа хүн нэг бус удаа гадаад дотоодгүй тааралддаг. Тэр хүн бурхан болоход дуулиантай хөдөөлүүлж, бараг дэлхий даяараа гашуудах шахсан даа. Bloomberg ТВ-ээр энэ хүний тухай цуврал нэвтрүүлэг цацагдсаныг шимтэн үзсэн хүн олон буй. Чухам яагаад тэр нэг хятад өвгөн тийм их дуулиан тарьчихсан, юугаараа алдаршаад домог болчихов гэдэгт хариулт хайж, хариулт олж ядан яваа уншигчдад зориулан хэдэн тайлбар хэлье гэж шийдлээ.
XX, XXI зууны түүхэнд нэрээ мөнхөлсөн, мөнхөлж яваа удирдагч олон байна. Гэхдээ тийм их биш. Түүх бичилцэх гэдэг утгаар ярьж байгаа бол бүр цөөхөн. Алба хашсан он цагийн уртаар бол нам-төрийн толгойд суусан хүн олон ч тэд яагаад бүгд энэ Ли Куан Ю шиг хэлэгддэггүй юм бэ гэдэгт л хамгийн гол учир оршиж байх шиг.
СССР-т Лениний үйл хэргийг шууд залгамжлагч, намжмал байдлын уран барилгач, “Победа” одонт, маршал Л.И.Брежнев гэж буянтай буурал байлаа. Дэлхийгээрээ нэг шуугиж мандуулж явсан даа. СССР, Монгол хоёрт бол дооз нь хэтэрсэн дээ. Гэтэл одоо тэр хүний нэр Оросын түүхэнд бараг байхгүй. Бараг арчигдсан. Байлгая гэвэл Млечиний “Брежнев” гэх хөрөг нийтлэлийн ном, “Брежнев” гэж 4 ангит уран сайхны кино бий. Агуулга нь нуль егөөдөл, шоглол, инээдэм, зөнөглөсөн орос өвгөний паян. Яагаад ийм болчихов оо, Зөвлөлт Холбоот Улсын 4 удаагийн Баатар, Социалист хөдөлмөрийн Баатар маань?
Гарц ганц л байна. Тэр хүн дэлхийн энх тайвны төлөө цуцалтгүй тэмцсэн, АНУ-тай намжмал байдлыг дархалсан, цөмийн зэвсгийг хорогдуулан устгах лут лут гэрээ байгуулсан, коммунист хөдөлгөөнийг бэхжүүлсэн, марксизм-ленинизмийг хөгжүүлсэн зэрэг нь юу ч биш юм байна, бүр юу ч биш юм байна. Дэлхий ч үнэлдэггүй юм байна. Хүн төрөлхтөний ой тойноос энэ үйлс чинь арилж алга болдог юм байна.
Тэгвэл юу үлддэг юм бэ? Юу бүтээсэн нь тэр бурхан болоочийг алдаршуулдаг юм бэ гэдэгт Сингапурын тэр хятад өвөө хариулт өгчихсөн, өгсөөр ч байна. Юу бүтээсэн юм бэ – хариулт нэн тодорхой. Ердөө гадаадад, олон улсад бүү алдарш, бараг гадаад бодлого бүү явуул, ердөө л наад ард түмнээ л хөгжүүлж, босго, зовхийг нь өөд нь тат, монгол ойлголтоор бол ямагт босоо явуул!
(51).jpg)
“Хүйтэн дайн”-ы жилүүдэд Ли Куан Ю гэдэг хүнийг манай коммунист суртал нэвтрүүлэг хараадаг байсан. Тэрээр АНУ-ын тал баримтлагч, коммунизмыг эсэргүүцэх бодлого явуулагч, Вьетнамын дайныг өөгшүүлэгч, ер нь тун базаахгүй нэр түүнд хаяглаж байлаа. Гэтэл коммунизмыг эсэргүүцэгч Ли Куан Ю-гийн удирдлага дор Сингапур нь гурав дахь ертөнцийн ядуу орны статусаа үүрд халан, шинэчлэгдэхийн үлгэр үзүүлэн дэлхийн хамгийн баян орны нэг болчихсныг 1990 онд коммунист орнууд (манай Монгол ч ялгаагүй) гэнэт олж хараад шагширч гарав аа. “Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэх хөгжлийн тусгай загвар, “Сингапурын стандарт” гэгчийг буй болгож дэлхийн түүхнээ мөнхөрчихснийг гэнэт олж мэддэг юм байна.
Ардчиллын буянаар тэр Сингапур гэдэг улсаар монголчууд холхиж гарав аа. Одоо ч холхиж байна. Шагшраад байх нь тэр, цаад учрыг нь ойлгодоггүй ээ. Амарч зугаалах аяллын нэг газар гээд хавтгайдаа ойлгочихсон.
Үнэндээ ч намган дээрхи арлын хэсэгхэн газар, загасчдын жижигхэн тосгон, барилга барих ширхэг элс хайрга байхгүй, уух хэрэглэх усаа Малайз, Индонезоос зөөвөрлөдөг, турж үхмээр газар санж. Жишвээс манай нэг аймгийн дундаж нэг сумын нутгаас ч жижигхэн буйд нутагт (640 ам дөрвөлжин км) манай хойд хөрш Оросоос 5 дахин их ДНБ үйлдвэрлэж буй орныг хэрхэн бүтээгээ вэ? Ёстой гайхалтай!
Ли Куан Ю-гийн түүх, Сингапурын түүх бол тэр чигтээ төр улс, улс гэрээ бүтээн байгуулж босгосон түүх бол: Шийдэмгий бай, ухаалаг, дасан зохицох чадвартай бай! Хөгжлийн арслан загвар нь товчоор хэлбэл энэ л юм шиг.
Английн Кембрижийн их сургуулийн хуулийн боловсрол эзэмшсэн, английн цэргийн офицер явсан, өрнөжсөн Харри Ли гэх энэ хятад хүн анх нутагтаа эргэж ирээд Ли Куан Ю нэрээ сэргээгээд колонийн колони улс үндэстнээ тусгаар тогтнуулах, удирдан жолоодохын тулд үндэсний үзлээ дээдлэн, төрийн жолоог атгамагцаа өвөг дээдсийнхээ соёл, зан заншилд эргэн орж, аажмаар хувь хүний чанар, овог нэр, хувцаслалт, ёс суртахуун, заншлын тухай ойлголтоо өөрчилжээ. Ийн хувьсан хувьссаар английн хууль цаазны мэргэжилтэн Харри Ли маань мандарин хэл эзэмшээд күнзийн суртлыг шийдвэртэй хамгаалагч болж төрөл арилжсанаар удирдагчийн имиж, улсынх нь хөгжлийн гол гогцоо гарт баригдсан гэнэ.
Тэрээр үндэсний соёлоо дээдлэх үзэлтэн, өрнөдийн соёлд хамгийн ихээр нэвтрэгч, секуляр үзлийг баримтлагч, Азийн “өрнөджилт”-ийг үндэслэгч, Азийн универсализмыг номлогч болж төлөвшжээ. 1950 оноос нутагтаа өмгөөлөгч, үйлдвэрчний хөдөлгөөний идэвхтэн явсан Ли Куан Ю нь мөдхөн Ард түмний үйл ажиллагаа намаа байгуулж Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 1959 онд засгийн эрхэнд 35 настайдаа гарсан ба тасралтгүй 31 жил тэр албыг хашсан үзүүлэлтээрээ бол дэлхийн Ерөнхий сайд нарын дотор толгой цохино. 1990-2004 онд өөрийн шавь, залгамжлагч Го Чок Тонгийн Засгийн газарт ахлах сайд, 2004 оноос хүү Ли Сянь Лунгийн Засгийн газарт халамжлагч сайдын алба хашиж яваад түүхээ өндөрлөжээ.
ZURag
Ли Куан Ю-гийн намтарт сонин содон баримтууд чамгүй бий. 1959-2015 онд ямагт сайд, “ахлах сайд”, “халамжлагч сайд” гэсэн албан тушаалыг зөвхөн түүнд зориулан бий болгосон. Анх коммунистуудтай эвсэн Нэгдмэл фронт байгуулан сонгуульд ялж байсан, мөдхөн зам салсан. Бараг тэдэнтэйгээ иргэний дайн хийхээ шахсан. Сингапурын ирээдүйг Малайзын холбооны улсын хүрээнд шийдэхээр 1963 онд Малайзад нэгдээд жил бололгүй холбооноос буцааж улсаа гаргасан. Энэ явдлаа занганд орсон үе хэмээн өөрөө үздэг. Үндэстэн–арьсан, шашинтан хоорондын мөргөлдөөнөөс зайлж чадсан. Ингэсгээд улс төрийн түүх нь өндөрлөнө.
Чамгүй өөр намтар гэвэл эдийн засаг-бизнес рүү нь орж ярих болдог. 1973 оны олон улсын нефтийн хямралыг Сингапурт ашигтайгаар эргүүлж чадсан. Яаж? Нефть, байгалийн хий байхгүй атлаа тус оронд нефть боловсруулах болон нефть–химийн цогцолборуудыг өрсөж байгуулсан. Учир нь тэр 1973 онд арабын орнууд нефтийн эмбарго тавьмагц дэлхий эрчим хүчний томхон хямралд нэрвэгдсэн, барууны орнуудад нефть хадгалах агуулахууд хэрэг болмогц далайд гарцтай Сингапур хаалгаа тэдэнд нээсэн. Энэчлэн дэлхийд санхүү хямарвал Сингапурын бирж, банкууд нөөцөнд байж байна. Нийгмийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг зөв шингээх чадавхи, үр ашиг, итгэл найдварын хүчээр дэлхийн томхон бараг бүх компаниудыг Сингапур руу даллан дуудаж чадсан тэр овсгоо авьяасыг тайлбарлах хүн олдохгүй дээ.
“Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэдгээ хэрэг дээрээ Азийн хөгжлийн загвар хэмээн тэрээр үзсээр, тэр үзэлтэйгээ хорвоог орхисон. Түүнийхээр бол “Азийн универсализм” гэдэг нь үндсэндээ энэ болох аж. Сингапурчууд эдийн засгийн үсрэнгүй ололт амжилтаараа бахархан, амжилтад хүрсэн нууцаа соёлынхоо онцлогтой холбож үздэг.
1990-ээд оны эх гэхэд Зүүн Азийн “бар улсууд” эрчээ авч, “Сингапурын соёлын давшилт” гэгчээр хүч сэлбэсэн юм. Ли Куан Ю өөрөө улсынхаа хөгжил дэвшлийг өрнөдийнхтэй харьцуулан үзээд, чухамдаа күнзийн соёл, хятад иргэншлийн давуу тал, түүний ачаар л азийнхан амжилтад хүрсэн, хүрнэ чиг хэмээн бараг тунхагладаг.
Күнзийн сургаалийн үнэт зүйлс болох тэр дэг журам, тэр сахилга бат, гэр бүлээ дээдлэх үзэл, тэр хөдөлмөрч зан чанар, хамт олонч үзэл нь Сингапурын амжилтын үндэс байсаар ирсэн бол өрнөдийнхний хөгжлийг сааруулсан шалтгаан нь хэт эрх чөлөөтэй байдал, бие хүнийг хэт шүтэх, дэглэмээ үл хүндэтгэх үзэл, гэмт хэрэг, толгой эргүүлэм задгай боловсрол, оюун санааны ядуурал гэж тэрээр үздэг байв. Үүгээрээ Азийн соёл нь өрнөдийн соёл, түүний үеэ өнгөрөөж байгаа нийгмийн тогтолцооноос хавьгүй дээр гэнэ.
Зүүн Азийн амжилтын үндэс нь Зүүн Азийн соёлын онцлогт тулгуурласан хамт олонч үзлийг бие хүний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж ажилладагт оршино. Япон, солонгос, тайвань, хонконг, сингапурчууд ийнхүү хамтын үнэ цэнэ, хамтач ажиллагаагаа хөгжлийнхөө үндэс гэж үзэж бахархах хэрэгтэй хэмээн Ли Куан Ю дүгнэж байв.
Соёлын онцлогт тулгуурласан үнэт зүйлсийн гол мөн чанар нь бүлгийн ашиг сонирхлыг ганц хүний ашиг сонирхлоос дээгүүр тавьж, ингэснээрээ эдийн засгийн эрс өсөлтийг хангахад шаардлагатай хүчин чармайлтыг тийм бүлгүүдээс дайчлан гаргуулж чадсанд орших аж. Тиймдээ ч сингапурчуудын ажлын ёс зүй нь дэг журам, тэсвэр тэвчээр, хөдөлмөрч зан чанарт нь шингэсэн байдаг бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд нь тэр ёс зүй түлхэх хүч болж өгсөн ажгуу.
Тэрээр Японыг хөгжлийн загвар яг биш гэж мэтгэдэг байв. Японы нийгэм цагаачдад таагүй ханддаг, ганц өөрийн шашнаа дээдэлдэг зэрэг нь Сингапурт зөв үлгэр биш гээд цагаачдын талаар үнэмлэхүй гэмээр босго жишиг тогтоожээ. Цагаачдын хөлд дарагдаад, лалын цагаачид нь тэсрэх бөмбөг болж хувирсан европчууд одоо Сингапурын туршлагыг ярих дээрээ тулж байна. Юу гэвэл, гадаадаас ажиллах хүч, цагаачдыг хүлээн авахдаа авьяас мэдлэгийг нь чухалчлах, тэд орж ирсэнээрээ сингапурын оршин суугчдад ямар тустай зүйл хийх вэ гэдгээр хэмжих хэрэгтэй хэмээн Ли өвгөн ярьдаг байсан нь юу нь буруу байгаа юм бэ?
“Хөгжлийн гайхамшиг” гэдэгтээ Ли Куан Ю хөгжлийн хурдыг ямагт чухалчилж байв. Хөгжил удааширвал ажлын байр хумигдах, цалин буурах гэхчлэн хасах үзүүлэлт нэмэгдэнэ. Байгалийн нөөц баялаг байхгүйг хурдаар, оюун ухаанаар, мэдлэгээр, сахилга батаар нөхнө гэж Ли Куан Ю зөвлөж байв. Хурд, оюун ухаан, мэдлэг, сахилга бат бол өөрөө баялаг юм.
“Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэдэгт нь хүний хөгжил тэргүүн байр эзэлнэ. Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн Банк, ОУВС-ийн хэмжүүрээр тус улс маш өндөр үзүүлэлттэй. Ардчилал гэдгийг улс төрийн сонгуулийн ил тод өрсөлдөөн, чөлөөт хэвлэл гэдгээр хязгаарлах ба хүн амын 50-иас доошгүй хувьд нь дундаж ангийг барьж байх хэрэгтэй гэж үздэг.
Хэрэв Freedom House, Amnesty International-ын рейтингээр энэ орны нэр хүнд ямагт тааруухан. Учир нь цаазаар авах ялтай. Олон улсын томхон төв атлаа энэ жижигхэн хот–улс Сингапур нь олон улсын хар тамхины сүлжээний төв болчихоос сэргийлж цаазаар авах ялаа мөрдөж буй хэмээн Ли Куан Ю мэтгэдэг байв.
Дахин хэлье. Чи олон улсад найрамдал нөхөрлөлийн эсрэг байж болно. Зэвсэг хураахын эсрэг зогсож болно. Даян дэлхийд ардчилал хүний эрхийг дээдлэхийн эсрэг байж болно. Олон улсын терроризмыг өөгшүүлэгч байж болохгүй. Тэгээд л боллоо. Бусдаар ард түмнээрээ зөв юмыг нь хийлгэ, тэднийг баян тансаг болго, тэгээд ард түмнээ дэлхийд алдаршуул, өөрийгөө бус, тэгвэл аяндаа дэлхий ба түүх Таны талд орчихдог юм байна.
Уриа, мөрийн хөтөлбөр нь ердөө маш товчхоноор үндэсний аюулгүй байдлаа, баялгаа, хөдөлмөрөө, хүн ардынхаа аз жаргалыг хамгаалах! Үүнийг л Ли Куан Ю харуулчихсан хэмээн дүгнэж байна. Үүнийг би орчин үеийн Монголын улс төрчдөд хандуулан чин сэтгэлэсээ бичиж байна.
Дахин хэлье. Намган дээрхи арлын өчүүхэн хэсэгхэн газар, загасчдын жижигхэн тосгон, барилга барих ширхэг элс хайрга байхгүй, уух ус ч байхгүй, турж үхмээр газар зөвхөн хүмүүний (Та бидэнтэй адилхан л хүн, илүү юм тэдэнд огт байхгүй!) хөдөлмөрөөр бүтсэн боссон тэр увидасыг нь л бид одоо яг судалж суралцмаарсан.
Дэлхийн томхон компаниудыг энэ жижиг Монгол руугаа даллан дуудаад, хөрөнгө оруулалтыг нь зөв шингээе! Хөдөлмөрийн сахилга бат, томхон бүтээн байгуулалт, мега төслүүдээр иргэдээ, залуусаа дайчлан (эрс тэс) хямралаас гаргая! Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар нь хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчиддаа уриалан дуудъя!
(1).jpg)
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Ли Куан Ю шиг хүн ойрын 1000 жил Монголд төрөхгүй.
Tanii huuhed chini ym biluu hen medlee!!!
Сингапурын хөгжлийн гайхамшиг,Ли Куан Ю- ийн талаар манай улс төрчид аль эртнээс уншсан,судалсан,зарим нь ганзага хийж эхэлж байхдаа л Сингапурын хятад найзтайгаа тэдний хөгжлийн томьёололыг судалсан. Энэ судалгаагаа харин эсрэгээр нь ашиглавал асар их баялаг,эрх мэдлийг өөртөө авчирж болох юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд тэр зорилгодоо хүрэхээр өөрийн хамтрагч нартайгаа зүтгэсэн. Үр дүнд нь Сингапурын яг эсрэг Монгол улсыг 30 жилийн дотор бий болгосон. Ард түмэн нь харанхуй,залхуу,ядуу,улс орон нь өртэй,хөгжилгүй,харин төрд гарсан цөөнх,тэдний хам бизнесүүд нь хагартлаа баяжсан..... Тэд Сингаг сайн судалсан,Ли Куан Ю- гийн сургаалийг ширээний ном болгосон,харин эсрэгээр нь ашигласан... Яагаад гэвэл тэдний дотор бичкээн Брежневүүд байдаг учраас !!!???
Баярхүү чи олон юм хуцалгүй Лионид Ильичийн "бага газар"-ыг олж унш
Тахрирын хувьсгалын дууч , Даян дэлхийн Ардчилалын телее гал цогтой тэмцэгч маань яагаад дарангуйлагч гээд vздэггvй байсан Хитад евгенийг, Дэлхийг залгина гээд айлгаад байдаг Хитад соелыг, Кунзын сургаалыг шагшираад унав аа??!! Хvний заяагдмал эрх, Ардчилал гэдэг хошгоруулалт хэрэггvй болж байгаам уу??
Naad nohor chini odoo l zov yarij bn. Ardchilal gj hooson hutzaad hereggui. Singa -g huulah heregtei.
ooroo bolohgvi yu yadargaa l bna
Баярхүү багшдаа баярлалаа. Ямагт хүн ардаа соён гэгээрүүлэх гэж шинэ сайн сайхан санаа агуулсан өөдрөг мэдлэг мэдээллээ үзэл бодлоо хуваалцаж явдаг тэрээр.Даан ч суут Р.Чойномын бичсэнээр тэнэгүүдийн дунд цэцэн явахад тэрнээс илүү зовлон алга гэдэг шиг Баярхүү багшийн бичсэнийг ойлгож ухаарахаасаа илүү мушгин гуйвуулж гутаахыг урьтал болгосон оркууд авлигач МАН-ынхныхаа хатгаас түлхээсээр муулахаа урьтал болгох юм.
М. Энхсайхан бол Монголын Ли Кван Юу! Тэр Монголын бараг цорын ганц гео-эдийн засагч, хэдхэн байдаг стратэгч, тэхнократ улс төрчдийн нэг. Гэхдээ түүний эдийн засгийн ойлголт хэрэгжүүлсэн арга хэмжээ хандлагаараа бусдаасаа эрс ялгагддаг. Ялангуяа түүний Монголын эдийн засгийг гүйцэд ойлгох ойлголт төсөөлөл нь хамгийн зөв нь. Түүний бичсэн “ Социализмаас Капитализм руу “ номыг уншихад түүний ЕС байхдаа авч хэрэгжүүлсэн бүх арга хэмжээ нь гео- эдийн засагийн бодлого дээр үндэслэсэн гэж дүгнэсэн. Сингапурын эдийн засаг бол гео- эдийн засаг. Газарзүйн байрлал шийдвэрлэх хүчин зүйл. Монголынх ч ялгаагүй. Гэхдээ арга хэмжээнүүд нь өөр. Даан ч Энхсайхан удаагүй. Тэр бүх л байдлаараа яг ЕС байхаар бэлтгэгдсэн хүн. Төрмөл ЕС. Даан ч нийгэм нь ойлгоогүй олж хараагүй. Хэрэв тэр Монголын ЕС- р 4Х4=16 жил ажиллахад Сингапур цаашаа болтол хөгжүүлэх бодлого гаргаж хэрэгжүүлж чадна!
Singapore udirdagch bol Ard Tumenee l "HUN" bolgoj daraa ni tseneglej chadsan hun. Manai tomchuud harin "HUN "- ee l ehleed "MAL" bolgoe gdg.Odoo harin uurchlugduj bui ch bas l todorhoi hiisen um ugui l b.Tsag yavaad l b. Huduu oron nutagt l ter ireedui,hunii hugjil, bur saihan amidral b gedgiig harj chadkui, zuvhun songuulid sanal ugdug bagvaahainuud gj haraad bgaa.
Harin manai buriaaduud l huduu oron nutagt shn amidarch b. Zagasaar shprot hiij,esvel davslaj hataaj,tom zagasaar konserv hiij tomatnii shuus,tos,usand umbuulj esun shideer hiij b. Buriad talhaa buriad piishindee eoz eoziin amttai hiij, ter l buriad piishindee PIZZA hiij,mozzarella parmesan biaslagnaas iluu amttai uursdiin hiisen CHEESE- bas uursdiin hiisen UTSAN saliyami hiam-iig pepperoni bolgoj b.
Moiltoi tos, smetana, tejeever bolon zerleg gahian salo, buriad maygaar hiisen American pancakes, oros korzinkon nariin boov,suhari hiij minii holboj ugsun niislel geh gadniihand borluulj b.Zugiin bal ni gaihaltai.
Hotiin 3 buuztai tentseh 1 buuzniihaa mahiig buriad modon tevshin deer suheer tsavchij beldeed broccoli-oos ehleed tumsnii ulaan tsetsgiin bultsuu, zerleg mangir,mongol gonid holij ideh ni French Cousine,Italian Gourmet-ees hamaagui iluu gj bicheed b bi. Bitgii ene comments-g min arilgaarai,guiya. Export yarih geed bgaa bol ter buhen chin huduu l bgaa shuu.Tsag uur bolj bgaa um chin EXPORT EXPORT EXPORT gj 30 jil aria uy ch hiilgui hooson hongio yarihgui baih gj l naidnam.
Iim l udirdagch manaid dutagdaj b. Er ni Hulk yaamdiin said, agency head-- nartaa barag huvid ni bas davhar 4 jiliin daalgavar ugchih.Baigal Orchinii Saidad "Tsuljiltiig 80% buuruul", Uul uurhaid Nuhun sergeltiig 100% hii, orlogchid ni gazriin hovor elementiin uildver 1-iig BUREN ashiglaltad ug, olon shaltag OGT hereggui, Tuv Bankiig gonshignolgui OU-n tuvshind uuruu ch och, commercial- uudiig chadval ajilla,ugui bol erhiig ni has, bolovsrol tun taaruu baigaag chadval uurchil,es chadval zail...geh meteer ajillaval uls Mongol min doroo sehne.Singapore boloh beltgel ajil hangagdna daa
Uls oron bur amia bodoj ehellee.US-aas ehleed l. Dotroo baigaa shashin, soeliin doroitol, aris ungunii uzel, uzen yadalt,amia horlolt, ataa jutuu, eliirel,bolovsrolguin gamshig, uyynaas bolj hagaral taltsal uuseed baigaagaa hurtel sudlaj, deerh zuils ni uls oron suirel, balairal, orshih uu,es orshih uu gedgee todorhoiloh bolov. Minii jijighen Mongoloos holuur l unguruusei, bitgii l usurhileesei gej zalbirdag. Halbaga davirhai torh duuren baliig (honey) buzarladag gj b.Gehdee bid Mongoldoo eruul saruul ireeduig bui bolgoj chadna. Itgeltei b. Zuulun zuulun alhalsaar zambuulind ch hurne gdg.
This is actually pathetic to diss Bayrhuu in the true meaning of that word. I assume again n again that you only associate with fellow ugly as well as nasty deplorables.What the heck is happening with your brains always to smear n malign people like Bayrhuu who tries to enlighten the society at any cost no matter what...These are the words of my husband who worships Bayrhuu. Can't you really n simply read his articles n digest in yourselves without any smear attitudes,without deadliest hatred n so on. Nowadays,according to my husband,Bayrhuu is the only enlightener of our time plus Baabar. Of course I'm the same opinion as my hubby.
"Европ Оросуудын" үзэн яддаг Будда Күнз сургаальтай "нармай Азийн үзэл" үргэлж байсан. Эртний ард түмнүүд үүнд өөр өөрийн үүргийг гүйцэтгэснийг нармай Ази мэддэг. Хятад бүх талаар нармай Азийн төв.Иймээс ч Хятадын хүчирхэгжил нармай Азийг дагуулах учраас бусад соёлууд айдаг. Япон Солонгос Вьетнам гэлтгүй Монголчууд ч Күнзийн ард түмэн! Харин Наран улс цагтаа Англид эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалыг авчирсан. Хамгийн гол нь нармай Азид хэнээс ч дутахгүй гэдэг итгэлийг эргүүлж авчирсан. Солонгос Вьетнамын адил Энэтхэг Хятад,Солонгосын хойгуудад эртний төрт улсууд байж ирсэн. Нэн шинэ түүхэнд гарсан дайнууд нь гэхэд бид ялагдашгүй гэдгийг Дэлхийд зарласан. Харьцангуй хожуу Төв Азийн өндөрлөгт үүссэн ч Хүннүгээс эхлээд төрт улсын уламжлалтай их Монголоор католик,үнэн алдартны Европ нармай Азитай анх танилцсан,арьсны өнгийг нь хүртэл Монголойд гэж тодорхойлж,Азийнзэрлэг талаас хойд дорнод хэсгийг Тартария гэж нэрлэсэн.Нүүдэлчин Манголы малнууд маленький үндэстэн гэдэг Орос буриад мунхруулга.
Ли Куан шиг сэтгэлгээтэй монголын удирдагч одоо ч монголд байгаа харин одоо бол монголын малчид тийм хүнийг дээдлэн хүндлэхгүй харин 100 жилийн дараа бол соёлжоод ойлгож магадгүй юм
Hyatadiin bugs doloogchid
chi ehleed unshaad uz. Bitgii soliorood bai.
MONGOLIIN UCAN MAL ULC TORCHID ENE LI-KUAN-JU SHIG OI UXAAN BODOJ CETGEX CHAGAL TENXEE DAAN CH BAIXGYI XUDLAA XUTSAX,XULGAI XIIX,ABILGAL,XYN TAMLAX ZEREG AJLIIG L CAIN XIIJ CHADNA OOR ZYIL DAANCH BYTEEJ CHADAXGYI UCAN TOGOITNUUD
Путин шиг удирдагчтай больё.
MONGOLIIN UCAN MAL ULC TORCHID ENE LI-KUAN-JU SHIG OI UXAAN BODOJ CETGEX CHAGAL TENXEE DAAN CH BAIXGYI XUDLAA XUTSAX,XULGAI XIIX,ABILGAL,XYN TAMLAX ZEREG AJLIIG L CAIN XIIJ CHADNA OOR ZYIL DAANCH BYTEEJ CHADAXGYI UCAN TOGOITNUUD
Uurtuu itgelgui nomiin tsagaan soliotuud mongoloo horloj bna.erdemten huniig erguu gar duu gargantuas
Mongol hun ser
Mongol nutgaas hujaa chamaig zailuulsan tsagt mongol hunii suns amrana.
Yarmagiin huu uhaantai baigaarai
ли мундаг. И.Сталин гэж туунээс том, модон анжистай аварга том Оросыг атомын зэвсэгтэй дэлхийн том гурэн болгосон гарамгай удирдагч байсан юмшуу шуд ээ.
Гүрж осетин Джугашвили эхлээд иргэний дайны дараа Цагаан хаанд зүтгэлээ гэж, дараа нь 2-р дайны үед Германчуудад урвалаа гэж шалтаглан цөөхөн Халимаг Монголчуудыг хоёр удаа аймаглан устгаж газар нутгийг нь дээрэмдсэн. Кавказыг Оросын хаанд Халимагууд тохинуулж зүтгэн Гүржануудыг(жинхэнэ Перс нэр нь) дарамталж байснаас тэр. Халимагуудыг иргэний дайны дараа аймаглан устгаж байсан Оросуудад Герман довтлоход нь Халимагууд зүтгэх албагүй. Алтайчуудыг ч бараг үндсээр нь гуталчны хүү устгасан.
Чингис хааны музей байгуулах нь зов юм байнаа Тэнд бас Монголын нуудлийн соел иргэншлийн хурээлэн ч байгуулах хэрэгтэй Аль 60 аас 70 аад онд Кунзийн узэл санаанд тулгуурласан суурин соел иргэншлээс Тэс оор Монголын нуудлийн соел иргэншлийн узэл оноолыг боловсруулчихсан юмаа Харин тодорхой судалгаанууд дутагдаж байгаа МОНГОЛЫН НУУДЛИЙН СОЕЛ ИРГЭНШИЛД кунзийн сургаалиас дутахгуй нуудэлчдийн ходолморийн хуваарь бие биендээ тус дэм болдог зан заншил гэр бул ур хуухдээ эрхэмлэдэг зарчмууд ихэд хогжсон юмаа Орчин уед зарим зан заншил будгэрсэниболовч бурэн устчихаагуй байна Орчин уеийн нэг онигоонд хотынхон хайраа зайраа гэсээр эцэстээ салдаг ходоонийхон хуурээ хуурээ гэдэг насаараа хамтдаа гэдэг юм
малчдын нийгэм муугүй шүү ккк
Күнзийн сургаалийн эсрэг нүүдэлчдийн соёлыг тавих нь анхнаасаа утгагүй.Хоёр өөр юмыг тулгаж харьцуулах нь тэнэглэл.Түүхийн турш хөрш зэргэлдээ ард түмнүүд үргэлж бие биендээ бүх талаар нөлөөлж ирсэн нь хүн төрөлхтөний түүх.Одоо л Негр Арабуудын найз хямдхан Оросуудын хүчин зүтгэлээр Монголчууд өөрсдийгөө хэн гэдгийг мартсан болхоос сэтгэлгээний хувьд Төр нэгд үзэлтэй Монголчууд яах аргагүй Күнзийн сургаалийг олон талаар авсан үндэстэн. Багш нэгд (шууд утгаараа төдий биш), эцэг эх хоёрт би зөвхөн гуравт үзэл яах аргагүй Күнзийн сургаалиас эхтэй. Үнэнийг нь хэлчих юм бол Монгол үгнүүдээс Орос,Төвд,Түрэг үгсүүдийг хасвал 20% нь Хань Монгол үндэстэнд хоёуланд нь ямар нэг байдлаар адилхан хэрэглэгддэг үгнүүд байдаг.Бусдыг нь орхив.
103.229.121.93 Хятад соёл Монголчуудыг үхэр гэж нэрэлдэггүй. Нүүдэлчин Манжууд харин Батмөнх даян ханы шинээр үүсгэсэн Халхуудыг үхэр, Баруун Монголчуудыг нохой толгойт гэж ялгаатай нэрэлдэг байсан.Тэгэхээр энэ нэр нь нарийн яривал Монгол үндэстэнд хамааралгүй.
Энэ өөрөө фейсбукаа "хакердуулсан" гэж худлаа дүйвүүлж байгаад хүнээс мөнгө луйвардаад сурчихсан их осолтой гар байна. Цагдаагийн кибер гэмт хэргийн тасгийнхан өөрийг нь сайн шалгах хэрэгтэй юм. Хулгайч л "хулгайчийг бариарай" гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг..
navaan emee uu pandaajaa ugaa arhi bitgi uu
Би Элбэгээг Ли Куан Ю болчих байх гэж их горьдож билээ. Одоо бодохоор өрийгөө яасан гэнэн байсан юм гэж инээд хүрдэг.
li bayarhuu bas chadna shuu
Delhiid hytad, enetheg, grek roomiin, inkuudiin, tav dahi ni nuudeliin gesen augaa soyol b.a daa. Nuudeliig ni bid nar bii bolgoson yumdaa. Tiim bolohoor ailaas ereheer avdaraa uudal. Tegvel jinhene udirdagch turnee. Busadiig duuraisaar yvaad unuudur hurlee. Heden shavar beton baishin l b.a daa
Хужаа хужаагаа магтжээ
Уучлаарай, Ганц хамгийн чухал зүйлийг нь орхигдуулсан тул энэ нийтлэлийг хэн нэг луйварчний талд бичжээ гэж ойлголоо Баярхүү гуай. Хэнийг хамгаалав, яагаад цаазаар авахыг бүрхэгдүүлэв ?! Баярхүү гуай. Энэ хүн хахууль авсан найзыгаа шийтгэснээр энэ их үйлс нь эхэлсэн байдаг. Бид шударга шүүхгүйгээр цаазын ялгүйгээр явахгүй ээ үлгэр !!!
хэрвээ хэн нэгнийг ялангуяа чиний хамгийн ойр дотны хүнийг хилсээр цаазалчихвал чи буцаагаад амилуулж чадах уу?
Өлссөн хүмүүсийг зөв удирдавал юм хийдэгийн илэрэл.Манайхан нэг өдөр ч өлсөж үзээгүй болохоор ажил хийж ам тостохыг огт мэдэхгүй .Мал дагвал ам тосдох болов ч ажил хийхийг огт мэдэхгүй мал болчихсон нь харамсалтай.
Ази одоо бизнес мөнгөний төв болно.монгол тиймийн мөнгө хэрэглэхгүй хариуцлага алдагсадтай хатуу ялаар авилагачид цаазаар тооцоо хийхэд өөрөө хөгжинө.хүрэлсүх женко 2 авилагачидтай зууралдсан чадахгүй.буусан хойноо бөгсөө ухуулж ялаа эдлэнэ.
айл орх бvр vр хvvхдээ худлаа ярьдгvй хулгай хийдгvй ариг гамтай ходолморийг дээдэлдэг дэг журамтай ес суртахуунтай /хvмvvжилтэй/ болгоход маний дундаас удирдагч торно эсэргээрээ одоогийнх шигээ байгаад байвал худалч хулгайч удардагч л торно
Mongol humuus bayjihad amarhan, utgagui or zeel avahaa bolih heregtei zov zuild horongo oruulah heregtei, halamj nereer 20.000 ogch ard tumnee doromjlohoo bolih heregtei
ЯГ.
Demjij bn
Сайхан нийтлэл бичсэн танд их баярлалаа.
Byarhyy ta Oros ah nariigaa arai baga mullah arga baihgyi yu.ta zaluu yedee tyyhee zuvuur oilguulah yyregtei shyyy.yum yamand yscheed uhaantai bish teneg gedgee olond zarlaad hereggyi
Ли Куан Ю шиг больё гэвэл найздаа 30 жилийн хорих ял өгч ажлаа эхэлсэн хүндээ. Тэгж л авилгалыг тас цохисон хүн.
Миний ойлгосноор уг нь нийгмийн хөгжил их энгийн: эрх тэгш өрсөлдөөн, шударга байдлыг бүх шатанд хангаад өгчихсөн байхад нийгэм өөрөө хөгжөөд явчихна. Манайд болохоор шудрага байдлыг тунхаглаж байгаа нөхдүүд өөрсдөө бузар булайд хүзүүгээ хүртэл зоогдчихсон байхад хөгжлийн талаар яриад ч хэрэггүй.
авилгал албан туушаалын хэрэгт нэр холбогдсон бол өөрийн сайн найз хамтран зүтгэгч хэнийг ч бай төрийн албанаас холдуулдаг чадалтай байж энэ хүн шиг болно, харамсалтай нь манайд асуудалд холбогдоогүй хүн байхгүй аалзны торонд гүн орооцолдсон
Энэ хүний гол амжилт..ердөө л төрийн өмчинд тулгууралсан эдийн засаг бсан..БАЧИРХҮҮ чи юм уншаа бүү худлаа шаа..