sonin.mn

Германы Канцлер Фридрих Мерц арваннэгдүгээр сарын 25-нд Холбооны парламентад үг хэлэхдээ Украиныг дэмжих нь Германы өөрийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг хэмээн мэдэгдэв. Тэрбээр Герман улс иргэний болон батлан хамгаалах технологийн салбарт Украины туршлагаас суралцаж байгааг мөн онцолжээ.


Харин Германы сөрөг хүчний “Германы төлөөх альтернатив” (AfD) намын хамтарсан дарга Алис Вайдель Канцлерын байр суурийг эрс шүүмжилсэн байна.


Тэрбээр Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн зардал жил бүр Германы татвар төлөгчдөд асар их дарамт учруулж байгааг онцлоод, уг хөрөнгийг эх орныхоо нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах боломжтой байсан гэж мэдэгджээ.


Түүнчлэн Алис Вайдель Украинд үзүүлж буй санхүүгийн дэмжлэг нь дайныг зогсооход хувь нэмэр оруулахгүй байгаагаар зогсохгүй, энх тайванд хүрэхэд саад болж байна хэмээн байр сууриа илэрхийлэв.


Г.Бямба