sonin.mn
ТОКИО. /TASS/. 2021 оны намар гэхэд Японы Засгийн газрын бүрэлдэхүүнп дижитал шинэчлэлийн асуудал эрхэлсэн шинэ яам байгуулагдана гэж “Nikkei” сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, шинэ яамны гол үүрэг нь Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулах юм. Коронавирусний цар тахлын улмаас Засгийн газрын үйл ажиллагаанд зарим доголдол гарсантай холбоотойгоор Японы эрх баригчид ийм алхам хийсэн байна.
 
 
 
Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газраа бүрэлдүүлэхдээ Дижитал шинэчлэлийн сайдын шинэ албан тушаалд Хараи Такуяаг хэдийнэ баталсан байна. Тэрбээр Абэ Шинзогийн Засгийн газарт шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хариуцаж байжээ.  
 
 
 
Наймдугаар сарын 16-ны өдөр Японы парламент хоёр хоногийн өмнө эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдсон Сүга Ёшихидэг тус улсын шинэ Ерөнхий сайдаар баталсан билээ. Эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон Абэ Шинзогийн өмнөх Засгийн газарт тэрбээр сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг