sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирусний шинжилгээний хариу сүүлийн хэдэн өдөр дарааллан сөрөг гарсан тухай түүний эмч Шон Колли мэдэгджээ.
 
 
 
Энэ талаар мэдэгдэхдээ Шон Колли хэдний өдрүүдэд шинжилгээ авсан тухай дурдаагүй байна. Ерөнхийлөгчид халдвар илэрсэн тухай мэдээлснээс хойш Д.Трамп анх удаа сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа хүрээнд дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхээр даваа гарагт Флорида муж улсыг зорьсон юм.
 
 
 
Өөрт нь болон гэргийд нь халдвар илэрсэн тухай Д.Трамп долоо хоногийн өмнө “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Аравдугаар сарын 2-нд түүнийг Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт хүргэсэн бол 5-нд нь Д.Трамп эмнэлгээс гарч, Цагаан ордондоо эргэн ирсэн юм. 
 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг