Төрийн ордонд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ.
Хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг тус тус 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Маргааш буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт товлогдсон НИТХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно.
НИТХ-ын хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад хүргүүлэх юм. Ерөнхий сайд захирамж гаргаснаар хотын дарга томилогдоно.
Харин НИТХ-ын даргыг сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно хэмээн хуульд заажээ.
Сэтгэгдэл0
100 жилийн настай байжээ хөөрхий
МАН-ын боловсролгүй өмхий махнууд бүтэхгүй ээ.Хамгийн мангар улсыг шилж сонгодог болж..Бөх хүний идэж баахыг МАН дийлэх болов уу даа. Сумьяабазарынхаа баах бүрийд Үхэрсүг очиж бөгсийг нь арчиж өгөх хэрэг гарна даа.
Сумьяабазар засаг даргад орсолдож байгаа учир нь нэгд шунал, хоерт намын даалгавараар Мя.Энхболд, Бадамжунайн хун болох Батбаясгаланг монгоний уурхай болсон хотын даргын суудлаас зайлуулах алсын бодолтой еронхий сайдын даалгавараар яваа энэ яах аргагуй зов!!!
Элбэгдоржид гишүүны суудалаа зарчихсан гэж үнэнүү элбэг гишүүн болно гэвүү
Хүрэлсүх аврага Сумьяабазартай барилдах ажилтай болж дээ.Түүний үгийг тоохгүй бол яах вэ? Гэдэг асуудал байна.Гэхдээ хотыг зангарагатай, хүн айлгах хүн удирдах нь зөв .
Оюуны хомсолтой хүмүүс Монголыг удирдаж бхад юу яасан хөгжил ярих мантай.
Улаанбаатар хот ингээд зам нь шулуудлаа даа хөөрхий
Одоо сонгуулийн хороо Хуурамч Дамбийжаа оруулж санал хуваасан нүглээ наминчилж оронд нь олон улсын тоймч Ш.Гантулга гуайг элдэв сонгуульгүйгээр шууд дэвшүүлэх хэрэгтэй.