Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргаллаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.
 
НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн.
 
 
Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо.
 
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс