Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.
Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.
Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.
Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.
Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.
Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.
Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.
Сэтгэгдэл0
зөв
Ноднин тэглэлээ гээд л ярьсан, 1 саяыг ваучер олгоно л гэсэн. Үндсэндээ 2 жил ярьчих юмаа...
Энэ одоо юу вэ ? Хэнд н зургаан саяыг өгөөд хэнд н нэгхэн саяыг өгөөд байнаа ... ахмадуудыг үнэхээр муухай ялгаварлан дээрэлхэж байнаа ... ман- ыг огцоруулья ...энэ засгийн газар энэ хувиарлалтыг дэмжиж байсан 1.2.3 номер гурвууланг шоронд хийх ёстой ... ман - сөнтүгэй... гарал үүсэл нас хүйс харгалзахгүй гэсэн үндсэн хууль хаана байнаа... фашисизм ... дарангуйлалт төрийг огцоруулья
Ялгаварлан гадуурхах эрх чамд хэн өгсөн юм бэ ??? Муу фашистууд МАН - сөнтүгэй ... 100 - н ой дээрээ сөнтүгэй... ХАХА ...СҮХЭЭР ЭХЭЛСЭН СҮХЭЭР ДУУСАХ онигоо ингэж амилдаг байж .... фашизм фашизм ФАШИСТ -МАН ......СӨНӨ
Зургаан саяыг өгсөн бол бусдад н ба зургаан саяыг өгөх ёстой ... ялгварлан гадуурхах эрх хэнд ч байх ёсгүй тэр тусмаа дон королино топор занданбанди гуравт ... та гурав бол ФАШИСТУУД .....
Burhan bolson ahmaduudad ogoorei
Зээлгуй ахмадууд зайлуул хаана ч хэрэглэгдэхгуй ваучер гэх эрээн цаасаа жаазандаа хийж ханандаа елгеед тэнгэртээ залрах нь дээ
Сэтгэгдэл хаачив?
Зээлгуй ахмадууд зайлуул хаана ч хэрэглэгдэхгуй ваучер нэртэй эрээн цаасаа жаазандаа хийж ханандаа елгеед тэнгэрийн орондоо залрах нь дээ
Зээлгуй ахмадууд зайлуул хаана ч хэрэглэгдэхгуй ваучер нэртэй эрээн цаасаа жаазандаа хийж ханандаа елгеед тэнгэрийн орондоо залрах нь дээ
Зээлгуй ахмадууд зайлуул хаана ч хэрэглэгдэхгуй ваучер нэртэй эрээн цаасаа жаазандаа хийж ханандаа елгеед тэнгэрийн орондоо залрах нь дээ
Бэлнээр огохгуй бололтой Нэг сая хуртэл гэнээ Янз бур байхнээ Ваучер гээд хунс тараах юм уу
ahmaduuddaa yalgahguigeer adilhan ogoh heregtei shdee Zeelgui ahmaduud uneheer bafa tetgevertei zeel avch chadahfui bolomj muutai humuus bgaa shuu dee.Adilhan 6 sayaa ogoochee
Ahmaduud 1 say tugruguus avaad tsаidaa tetegveriin dood hemjeeg 500.000 bologmoop baina
Дандаа эргэж буцсан, дутуу дулимаг боловсруулсан шийдвэрүүд. Заримд нь 6 заримд нь 1 гэсэн хуваарилалт байж болдог юм уу. Бэлнээр гэсэн нь дахиад ваучер болоодцорхов уу. Төр ч гэж төр л юм даа.
Тэнэг шийдвэрийнхээ балгыг амсаж байна даа,засаг минь
Бэлэн өгнө гэж хэлээд 10 хоноогүй үгнээсээ буцаж бухдаг УИХ-н дарга юм битгий амлаж бай,НАСТАЙ-чуудаар битгий даажигнаад байгаарай,АЛДАС болж аминд чинь аюул учруулана шүү,ГЭСГЭЭЛ ЭРДЭГ юмдаа