Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дотооддоо Ковид-19 гарснаас хойш хоёр сарын хугацаанд гарсан голомтуудыг хэрхэн хяналтандаа авсан, цаашид таван үзүүлэлтийг тогтмол харгалзан эрсдэлийн үнэлгээ хийж байх болон ард иргэдээ вакцинжуулах талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулъя.
Монгол Улс дотооддоо Ковид-19 халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд нэг сая 200 мянга гаруй хүнд хүнд шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Энэ хугацаанд халдвар голомтлон гарсан зургаан аймагт ЭМЯ-аас бодлого, мэргэжил, арга зүй, эмнэлгийн тусламжаар ханган 10 багийг томилон ажиллууллаа. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, 500 гаруй сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангасан байна. Үүний үр дүнд халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Тухайлбал Орхон 34 хоног, Архангай 40 хоног, Говьсүмбэр 40 хоног,Дархан-Уул аймаг 34 хоног, Сэлэнгэ болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна. Цаашид халдвар гарахгүй 10 хонох юм бол бүх аймаг халдваргүй эрүүл бүс болно.
“Улаанбаатар хотод гарсан 4 том голомтыг хяналтандаа авлаа”
Улаанбаатар хотод нийт 603 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн том голомт гарсныг хяналтандаа авсан учраас өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэм суларч байна.
Хамгийн эхний голомт болох Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-нд халдвар гарч өргөн хүрээг хамарсан. Тус голомт нь Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдлын 54 хувь буюу 324 батлагдсан тохиолдол илэрсэн. Хөл хорионы үед тус голомтыг хяналтад авах ажлууд хийгдсэнээр тохиолдлын тоо эрс цөөрсөн. Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 5-нд Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт гарсан.Тандалтаар тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрээнд халдвар явах нь тодорхой болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулахад халдвар авсан тохиолдол гараагүй. Тус голомттой холбогдуулан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нийт 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдлээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад зургаан батлагдсан тохиолдол илэрлээ. Гэхдээ эдгээр зургаан тохиолдол халдварын хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, эхний шинжилгээгээ өмнө нь өгсөн байсан. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд илэрч байгаа тохиолдлууд нь хяналтад тусгаарлах байранд байгаа тохиолдлууд юм.Тус голомтоос өдөрт илрэх тохиолдлын тоо 10-аа доош байна.Гуравдугаарт, Тэнүүн-Огоо автобус баазтай холбоотой голомт гарсан. Тус голомтоос батлагдсан тохиолдол 5-аас доош илэрч байгаа учраас бид бүхэн үүнийг хязгаарлаж хяналтдаа авсан гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт, Мөнххада ХХК-тай холбоотой голомт. Тус голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо багассан.
Сүүлийн гурван халдварын голомт нь шинэ жилийн үеэр арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан учраас хатуу хөл хорионы дэглэмийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-аас энэ оны нэгдүгээр сарын 10-г дуустал тогтоосон. Өнгөрсөн хугацаанд бид зорилтот бүлэг, голомт гарсан дүүрэг, хороо, эрсдэлтэй бүлгүүдийг шинжилгээнд хамруулан тогтмол тандалт хийж ажиллалаа. Тандалтын шугамаар эрсдэлтэй байгаа эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, зах худалдааны төвийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.
Цаашид бид 5 үзүүлэлт дээр тулгуурлан эрсдэлээ үнэлнэ
Цаашид бид Ковидтой амьдралын шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэж харж байгаа. Тиймээс ард иргэд цаашид хөл хорионы дэглэм, авч хэрэгжүүлэх арга хэмжээ ямар үзүүлэлтээс шалтгаалах ёстой вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд дараах таван үзүүлэлтийг харгалзан үзнэ.
НЭГ. Өдөрт илэрч буй тохиолдлын тоо. Өмнө нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой өдөрт илрэх тохиолдлын тоо 50 хүрч байсан бол өнөөдөр шинэ илрэх тохиолдлын тоо 20 болж буурсан.
ХОЁР. Шинээр бүртгэгдсэн голомтын тоо. Өдөрт бүртгэгдэж буй шинэ голомтын тоо цаашид авч хэрэгжүүлэх ажилд чухал нөлөөтэй.
ГУРАВ. Халдварын түвшин буюу дайралтын хүч (AR). Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдварын тохиолдол гарч байхад халдварлуулах магадлал 14 хувь хүрч байсан. Энэ үзүүлэлт өнөөдөр 1.1 хувь болтлоо буурсан.
ДӨРӨВ. 10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо.
ТАВ. Лабораторийн шинжилгээний эерэг хувь. Өнөөдрийн хувьд манай улс 0.042 байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид эдгээр үзүүлэлтийг харж, эрсдэлийн үнэлгээг хийн салбар дундын зөвлөгөөнөөр цаашид авах арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулж авч хэрэгжүүлж ирсэн.
Монгол Улсын эмийн бүртгэлд Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг бүртгэлээ
Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-нд Pfaizer вакциныг бүртгэсэн.
Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталлаа. Үүний дагуу Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнууд дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Одоо вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ гэсэн үг.
Мөн тэрбээр “Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гээд ухамсар, хариуцлагаар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.
Сэтгэгдэл0
Ядаж хөрш орон чинь яаж вирусыг хумих ажил зохион байгуулж байгааг харж суралцаач
Хөрш оронд чинь хэдэн хүн халдаад хэдэн хүн нас барсан байна. Нэг харчаад заамаар юм уу
Цөөнхөн хүн амтай Монголд асар аймшиг эрсдлийг чи оруулж ирсэн. хяналтандаа оруулсан, коронатай амьдрана гэж нтр солиорохгүй шүү. Хөрш Хятад ямар арга хэмээ авч байгааг хар. Дайны байдалд шилжиж байж коронаг дарсан ч одоо алаг цоог гарсаар байна. ОГЦОРЧ ЗАЙЛ ЧИ
Энэ хүүр үхээсэй. Энэ хүүр үхээсэй. Энэ хүүр үхээсэй. Мөнхсайхан үхээсэй. Мөнхсайхан хурдан үхээсэй.
Tiim bol haaj horiod yaah ve . Ard olon chin mah talhnii mungugui bolood zovjiinee. Biznes ch baihgui, covidoos hamgaalsan ch yumgui . Bai ch ugui bandan ch ugui bolloo. Munginuuinee
Tegeed yah gej horio tseer togtoogood boon iym bolood bgan bol doo negent l virus teigee zeregtsej amidrah iym bol.
Энэ мэдлэг муутай монгоор сургууль тогссон Юм шин байна. Хун ардынхаа эруул мэндийг хамгаалахын оронд вирустэй зэрэгцэж амьдар гээд ярих Юм. Цоохон Хун амттай байж вакцин аваад хийж чадахгуй сайдын сайд гэхуу огцор
batlgdsn waktsin hna bgd bgn.Joohn yum unshj medeelltei bolchood hvn shvvmjil
Энэ залуу вакцин авахад мэдэл яаж хүрэх вээ. Цаана нь ЕС сангийн сайд гээд байнаа
Энэ удирдлагуудын ухаан арай л бишээ ард түмэн минь бослого гарах нь байна голомт гарчихаад байхад бэлэн байдлаа сулруулдаг нь маш том алдаа арга хэмжээ авах олон арга бий
Зайлаачээ хөл хорио гээд гадуух хүүхдүүдтэйгээ зугааоахыг хэлэх үүү. Зайлдааа чи махан толгойт
Yamar huur ee hutsaad bgaan bee? Zuun azid taviad tuusan oron alga. Iim ert ingeh bsiim uu?
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ хэв маягт дасах ёстой
Яандаа ийм дарга түшээдтэй бид хашаа харж хаашаа явж юунд тэмүүлэх юу биднийг хүлээж буйг ч мэдэх юм алга!!
Бид хэдүүлээ билээ? бодооч арчаагүй төр
Хүн болгоны санаанд таарсан шийдвэр гаргана гэж юу байхав. Эрүүл мэндээ мэдээж анхаарна эдийн засгаа ч анхаарах нь зөв байхаа. Ёр нь бол хувь хүний хариуцлагагүй байдал их бна даа
Тийм ээ Хөл хорионд орохоор хорьлоо, хорихгүй болохоор тавьлаа гээд засаг төрийг эсэргүүцэж байвал болдог харалган үзэл бодолтой баян айлын эрх тэнэг хүүхэд шиг байж болохгүй Өөрсдийн хариуцлагыг аль ч үед нь нэмэгдүүлж дэлхий ертөнцийн хэв маягт дасан зохиц
Шоу хийж байна даа
Ямөр муухөй хүнийг хэлдэг байна .Хараал хар толгойд гэдэг дээ !
Халдвар эвсан болгоныг эмнэлэг рүү чирж мөнгө идэхээ больчих эхлээд 21хоногоо больсон яинь.зөв Зайлшгүй шаардлагатай өвчинхүндэрсжн хүмүүс ахмад архагөвчтэй хүмүүсд анхаар Хоригоо ч гэсэн үүнийг тооцож тогтоо
Чадваргүй, ярихаас цаашгүй, зо.байгуулалт муу, удирдах чадвар удаан учраас өвчнийг хумьж чадахгүй бна
энэ ч ойлгомжтой боллоо. өвчлөх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь хамааралтай тул сэрэмж хэзээд илүүдэхгүй нь дээ. манай ЭМЯ, эмч нар удаан хугацаанд биднийг хамгаалдаг, хамгаалж бна, хамгаалсан ч бх бно. Баярлалаа. Харин вакцин яагаад заавал ДЭМБ ийн заавраар авах гээд бгаа юм бэ Оросын вакцин сайн шүү дээ, ядаж л чип бхгүй
Бүх асуудлыг ЭМЯ шийдэхгүй. Маргаашнаас хорио тавигдах асуудлыг УОК ярьсан. Өөрсдөө ухамсартай бай.
За одоо та нар ту гэж байна тээ
Эхнээсээ ажилаагүй сарын түрээсийн 50% төлөхийг шаардаад эхэллээ
Гар нийлэх хүн биш бна
Мэдлэг чадвар зохион байгуулалт ажлын арга туршлага нь ийм орон гаран мэлрэн юмнууд өвчинг дийлэхгүйгээ одоо л мэдэрч эхлэлээ дээ....эцэст нь ард иргэд та нарт ЗГазар ЭМЯ-с СОВИД-н шинэ хэв маягт зохицон амьдар гэж хэлсэн гэх юм байна л даа.
вирус19 ийг арилгахын тулд эхлээд шонхор хэмээх аймаар захыг эмхлэж цэгцэлж эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаг болгохоос эхлэнэ.Мөнхсайханы мөнгө хардаг амийц яг одоо Монголын ард түмэнийг зовлонд унагаж байна эрүүл мэндийн салбар бол ашиг хардаг бизнесийн салбар биш шүү .
удаан хорихгүй эрт зохицуулж амьдруулахгүй яасан юм бэ?
Нусаак чацга аа, наадхыг чинь 1-р ангийн хүүхэд ч мэднэ. Чиний ажлын туршлагын золиосонд хичнээн хүн хохирч хэлмэгдэх ёстой юм бэ? Мөнгөөр сайд болсон новшийн банди сайн дураараа огцор.
Huuyee Hujaa yum bishuu ene nuhur chine Mongolchuudiig duusgah daalgavar avchee
erunhiilugch n 1sayiig ugii gd bain bain sanal devshvvlheer irgeddee mngu uguhgvi gsen Hvrelsvhiin l esergvvtsel yum shig sanagdav!!!
жанхуу худлаа хошгируулж байгаа, жанхуу яг өгч харагдаач.
Za aldaagaa irged uruu chiheh ajildaa orj de
ene ugee erthen helehgui yasiin we.irgedee ediin zasgaar unagaaj, ulsgulund hurgej baij heldeg n yamar uchirtai yum.
энэ одоо яаж бна юу гэж ойлгохуу
Чихрийн шижин өвчиний талаар сүүлийн үеийн зөвлөгөөг вебсайт руу орж аваарай: www.EruulAY.com
Goe. Goe. te ? Odoo engeed l Uls hayaj baigaa yum bna te ? Hogchin gej baigaa yum bnaaa
Зов зов Манайх ковидын эсрэг амжилттай тэмцэж байна Дэлхийн олон улстай харьцуулахад нас баралт бараг байхгуй тохиолдлууд ч цоон байна Одоо иргэдийнхээ амьжиргааг бодож тэмцлийн тактикаа оорчлох нь зов Хун бур оороо хариуцлагатай байх чухал болж байна Цаашдаа хэсэгчилсэн хол хорио тавиад явахад гайгуй байхаа Ходоо халдваргуй болсон нь гол ололт
Энэ зөвөө бид ямарваа нэгэн эрсдэлтэй үед өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй ийм муу засгийн газар, их хурал , ерөнхийлөгч байгаа үед бид маш ухаалаг байх нь зөв шүү . Одоо төр засгийн гар харах хэрэггүй тэд муу ажиллаж байгаагаа маш сайн үзүүлсэн хэдэн эмч, сувилагч, цагдаа нар маань эд нараас илүү ажиллаж байна даа
ashgui de. erthen ingeh baisiim
Ene nuhur yaj chadhav dee mungunii batsaan
Дасах гэсэн үгийг ямар утгаар, ямар хэмжээнд ойлгох вэ, таминь ээ
КОРОНОВИРУСТАЙГАА ХАМТРААД АМЬДАР. ОДОО БИДЭНД ХАМААГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙНА. ШУУД МЕССЕЖЕР. НӨГӨӨ ЭМҮЖИНЫ ХЭЛДГЭЭР.
Ард иргэд гэж өөрсдөөсөө хамаарах юмаа л хиыцгээ Засагруу хангалттай бурууг чихлээ. Үүнээс илүүг чадахгүй ямарч засаг байсан. Орк царайлж мал шиг байхаа больцгооё. Өвчин хувь хүнд л тусна хэнийг ч ялгахгүй
Тэр нь дээр! Бусад орнуудын жишигээр дасан, зохицох хэрэгтэй
Энэ хүүр үхээсэй. Энэ хүүр үхээсэй. Энэ хүүр үхээсэй. Мөнхсайхан үхээсэй. Мөнхсайхан хурдан үхээсэй.
Арай ч дээ. Ингэж болохгүй ш дээ. Ард иргэдээ бодооч. Европын орнуудад байдал ямар бгааг мэдсээр байж энэ өвчнийг сул орхих гэжүү. Харин ч эсрэгээрээ маш сайн хяналт тавьж, өндөр түвшинд анхаарч ажиллах ёстой байх гэж хувь хүнийхээ талаас үзэл бодлоо илэрхийлж бн
эргүү дарга нарыг л онилоосой короно
Ямар Ухаан муутай юм бэ Ийм айх тар тахалыг буруу л
Цагаандаа гарчээ.. .
Цагаандаа гарчээ.. .
Ovoo muu mal uu?
энэ сайд зөв л ярьж байна ш дээ, харин энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс чинь ямар муухай хар, хорон санаатай хүмүүс б айдаг юм бэ.
Дотооддоо алдаагүй явж ирсэн Энэ сайдын үед алдсан ямарч тайлбаргүй ажлаа өг чаддаг нь хийх хэрэгтэй ер нь сэтгүүлч хүнийг ЭМЯ нд тавьж хамаг ажил унасан шүү дээ энийг монгол түмэн бүгд хэлнэ