sonin.mn

 

Урин цагийг угтсан монголчуудын баяр Цагаан сарыг махгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс эрэлт ихтэй байдаг. Үүнийг дагасан махны үнэ энэ жил буух нь байтугай өндөр хэвээр үргэлжилсээр, энэ дээшээгээ бүр магнаг болж магадгүй байгааг “анзаарсан” төр аргагүйн эрхэнд саяхан албан журмаар махны нийлүүлэлт хийв. Мэдээж, нөгөө жаахан нөөцөлсөн махнаасаа.
 
 
Энэ жил нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төв суурин газруудыг оролцуулаад арав гаруй мянган тонн мах нөөцөлсөн. Цагаан сарын өмнөх өндөр үнийг дарах гэж нөөцийн махаа ийнхүү эрт гаргаж үүцээ яаран задалсан нь хавар идэх махыг тэр хэмжээгээр дундалж байна гэсэн үг.
 
 
Уг нь энэ жил төр нөөцийн махыг жижиглэн савлаж, тусгай шошготой гаргаж иргэдэд ОСГ-ны хороодоор талон өгөх журмаар хүртээмжтэй нийлүүлэхээр болж байгаа. Гэвч гуравдугаар сарын 15-наас өгч эхлэх байсан нөөцийн махаа хоёр сарын өмнөөс худалдаанд гаргалаа. Ард үлдэж буйхаврын тарчиг цагаар юм үлдэх л байгаа даа.