Хэлэлцээрийг урагшлуулахгүй бол Монгол улс хохирно
Өнөөдөр Оюутолгойн хэлэлцээрийг яаралтай урагшлуулж, үүссэн нөхцөл байдлаас түргэн гарах асуудал Засгийн газрын өмнө тулгараад байна. Хэрэв энэ хэлэлцээрийг олигтой урагшлуулж чадахгүй цаг алдвал эцсийн эцсдээ Монгол Улс хохирно. Нөгөөтэйгүүр Рио Тинто ч хүнд байдалд орно.
Одоогийн байдлаар "Оюутолгой"-н Улаанбаатар дахь хэлэлцээр үргэлжилсээр байна. Хэлэлцээрийг Монголын талаас "Эрдэнэс МГЛ"-ийг дэд захирал Г.Тэмүүлэн, "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгончулуу нар ахалж байна.
Хэлэлцээрээр өмнө нь Лондонд шийдэж чадаагүй асуудлын талаар ярилцах юм. Монголд хийж буй хэлэлцээрнйн эхэнд Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэл болон геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий байгууллагад танилцуулж бүртгэх, хоёр талын зардлын хэтрэлтийг нягтлах зэрэг асуудлыг авч үзсэн байна.
"Оюутолгой"-н Монголын талын төлөөлөн удирдах зөвлөлийнхөн өнгөрсөн сард Лондон хотноо хэлэлцэхдээ нийт 30 асуудлын талыг нь нааштайгаар шийдвэрлэжээ.
Зардал өссөн шалтгааныг тодруулна
Мөн Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд хувь нийлүүлэгчдийн хамтран байгуулсан ажлын хэсгийнхэн саяханаас ажилдаа оржээ. Талууд чиг үүрэг тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна.
Эдгээр хэсгийнхэн Оюутолгойн уурхай дээр очиж тус уурхайн үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулах юм байна.
Дээрх ажлын хэсгүүдэд Монголын талаас "Эрдэн-эс МГЛ", "Эрдэнэс Оюутолгой"-н мэргэжилтнүүд оржээ харин хөрөнгө оруулагчдын талаас Лондонгоос мэргэжилтнүүд ирж Монголд ажиллаж байгаа дуулдана. Тэд эхний ээлжинд "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын зардлын тайланг, аудитын шалгалттай харьцуулан нягтлах юм байна.
Үүний дараа далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтын асуудлаар ярилцах гэнэ. Мөн ирэх арванхоёрдугаар сард далд уурхайн санхүүжилтыг "Рио Тинто"-гийн тавьсан хүсэлтийн дагуу шийдэх үү, эсвэл өөр аргаар шийдвэрлэх үү гэдгийг шийднэ хэмээн албаныхан мэдээлсээр байна.
Хятад улс дэлхийн нийт зэсийн 82 хувийг хэрэглэнэ
Одоо тус уурхай нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр Оюутолгой 170 мянган тонн зэсийн байжмал үйлдвэрлэсний 40 гаруй мянган тонныг Хятад улсад экспортолжээ.
Өнөөдөр Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч тээвэр, дэд бүтцийн салбараа шинэчлэхэд анхаарсаар байна. Одоо үүнд тус улсын зэсийн нийт хэрэглээний 62 хувь нь зарцуулагдахаар байна. Ирэх 2014 онд Хятад улс дэлхийн нийт зэсийн 82 хувийг хэрэглэхээр байгаа нь томоохон үзүүлэлт юм.
Энэ бол Монгол Улс, "Рио Тинто"-гийн хувьд асар том боломж. Өнгөрсөн онд Хятад улс зэсийнхээ нийт хэрэглээний долоохон хувийг манай улсаас авч байсан. Харин энэхүү хувь хэмжээ ирэх жилээс эрс нэмэгдэх нь тодорхой. Үүнтэй уялдан тус улсын Латин Америк буюу Чили улсаас авдаг зэсийн хамаарал эрс багасах юм.
Одоо Оюутолгойн зэсийн баяжмалыг Хятад руу тээвэрлэсээр байна. Энэ нь "Рио Тинто"-гийн үйлдвэрлэж буй зэсийн жилийн хэмжээг арван хувиар нэмэгдүүлж байгаа юм.
Оюутолгойн бүтээн байгуулалтын хувьд, гурван жилийн хугацаанд 6.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар тус уурхай нь жилд 450 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь спот ханшаар 1.4 тэрбум ам.долларын үнэтэй юм.
Одоо "Рио Тинто" нь "Оюутолгой"-н 46 хувийг эзэмшиж байгаа. Хэрэв тус уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг дангаараа бүрдүүлэх боломжтой гэх таамаглал бий.
Мөн манай урд хөршийн эдийн засаг сэргэж, зэсийн эрэлт энэ байдлаасаа буухгүй бол 2021 оноос эхлэн Оюутолгой ашигтай ажиллана хэмээн шинжээчид үзсээр байна. Иймд Оюутолгойн хэлэлцээрийг түргэтгэн, тус уурхайг үр ашигтай ажиллахад нь Засгийн газар туслах л үлддээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Сэтгэгдэл0
Өрнөдийн гол үйлдвэрлэл Хятадад явагдаж байгаа гэдгийг бүү март. Тиймээс Өрнөд , Хятад гэдэг 2 мангас хүссэн ч, эс хүссэн ч Монголыг залгих бодлого дээр хамтран ажиллахаас өөр аргагүй . Оюу Толгойд Хятад Өрнөдийнхний ашиг сонирхлын зөрчил, маргаан байгаа болохоос бус харийнхны утсан хүүхэлдэй ардчилсан хужаа луйварчид урвагчдын шинэчилсэн хэмээх нэртэй бүгдийг устгах ерөнхий хулгайч Алтанхуягийн засаг Монголчуудын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй зөвхөн өөрсдийн хармаанд орох $ хичнээн тэгтэй байх вэ гэдгийг л сонирхоно. Таван Толгой, Оюу Толгой гээд бүх баялгийг харийнхан ховх сорно. Харин Монголчууд өөр хоорондоо толхилцсон арван таван толгойтой ардчилсан засаглал, телевиз сонин болон бусад хэрэгслээр дамжуулах худалч хуурамч мдээллийг бал бурмын мэт үгсээр хачирлан ардчилалд хордсон бяцхан тархийг чинь угаах болно. Гэнэн тэнэг нэгэн байж улс эх орныхоо эсрэг дайсан болж үлдэхгүйн тулд хөх тамгат Монголчуудынхаа үгийг сайн сонс , чамайг хамгаалах тэдний чин сэтгэлийн үгэнд итгэ. Монгол эх орноо хайрлаж , монголчуудын төлөө зүтгэ. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Бүх зүйл дээр дээрэмчдэд 75-аар бууж өгч, бүү орхиод явчихаач гэж гуйж гуншиж байгаа хэлэлцээрийг ширүүснэ гэж юугаа яриад тархи угаагаад байна. Энэ засгийн үед тийм юм болохгүй. Гэрээг уг үндсээр нь шинэчилж улс орныхоо эрх ашгийг хамгаалж чадах шинэ төр засаг хэрэгтэй байна. Гуйж гувшихын оронд даварсан дээрэмчдийг хөөгөөд гаргачих ухаалаг эх орончид засгийн эрхийг авах хэрэгтэй байна.
Үүнийг бичсэн этгээд хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгадаг болчихоод дур чинь хүрээд байгаа бол дараа нь юм сараач. Лондонд хэлэлцээ хийсэн болохоос хэлэлцээр байгуулаагүй, улаанбаатарт Лондонд эхэлсэн хэлэлцээ үргжилж байгаа юм шүү дээ. Хэлэлцээ, хэлэлцээр хоёр хоорондоо их ялгаатай шүү!
2 nohoi hereldhed 3 dahi ni zavishdeg gedeg ug baidagdaa!
grvdh ni trnte nilj chm uru drna
Oyutolgoid hurungu olj uguhiin tuld Mongoliin gazar nutagiig baritsaand tavij zeel huutsulduhuur avilagchid ugsen huivaldaj bna.Ed nariig ingej davaruulj baisanaas Oyutolgoin uurhaig zugeer l haagaad gadaadiin shulaachidiig 24-tsagiin dotor huuj gargaad boloo biz dee.
Манай улсын өмнөөс харьцах нөхдүүд монголдоо л томд орох хулгайч луувирчид болхоос хужаанууд эх орныхоо төлөө Английн том том дээрэмчдийг эх орон нь ашиг ахиухан хүртхийн тулд ивээж байгаа болхоор асуудал таарахгүй бол урьдын адилаар худлаа хуцалгүй үүнийг ав бусдыг нь бид шийдэнэ гээд хэдэн ногоон дунд нь хаяаад л гүйцээ.Багабандитангууд иймэрхүү маягаар л гэрээ гээч нэрээр эх орноо худалдсан урвагчид бэлэн цаана чинь жаргаад л сууж байх.Тэр гэрээшүү юмаа нуль ашиг алдагдалтай байсан ч ашигтай байхаар хэдэн мянган өгөгдхүүн ч билээ онигоотой хүүхэлдэй ард түмний өөдөөс худлаа хуцаж хунхууздаад бас төрийн ордонд ажлаа,тагнуулаа хийгээд жаргаж явна.Дээр нь энэ дотоодын дайсан нь газар нутаг,баялгтай нь хамт зарсан хулгайн мөнгөө гадаадын банканд хужаагийн монголын иргэн Баярцогт гээд хадаглуулж байгаад баригдаж байхад монгол төр засаг хунхуузын өмнө сөхөрч унасан.Үнэхээр ой гутам.
Nogoo 3 n googii ih um buteegeed barag l bolchihson um yariad baigaagui biluu
Davaa guai ta naad heden ugee zov bichdeg bolchihoor commentorhuu umaa saraach
хэлэлцээнд үндэснийхээ тэргүүлэх мэргэжилтнүүдийг оруулалгүй хэдэн нусгай баньд тавиад байгаа нь нэг л бишдээ
mongoliin tor gej unen orovdmoor, ias goridson nohoin golog, altaa uhaad ch guilgachin heveer, mongol hund ashgaa ogson ogoojtei ium iu ch algaa, nam nereer taltssan tord garsan luivarchid hahuuliin mongoo l bodno, hahuuliin mongoo gadaadad avaachij nuuna, nugel chini neg odor nudeer chini tsuvna
Гэрээг уг үндсээр нь шинэчилж улс орныхоо эрх ашгийг хамгаалж чадах шинэ төр засаг хэрэгтэй байна. Гуйж гувшихын оронд даварсан дээрэмчдийг хөөгөөд гаргачих ухаалаг эх орончид засгийн эрхийг авах хэрэгтэй байна.
Энд нэг эрх мэдлээ алдсан МАН-ын бололтой нөхөр дахин дахин харааж ерөөгөөд байх юм. Хичнээн хуцаад ч саранд хүрэх биш, чам шиг юм эх орон гэж аллагаа зөвтгөх гэж Сталингийн зохиосон үгээр яаж ч цээжээ цөм балбаад нэмэргүй үйл явдал явдагараа л явна. Сонгуульд ганц чам шиг юмны санал нэмэргүй. Газар доор байдаг шороог гаргаж ирээд хятадад зарж мөнгө олоход ийм их хөрөнгө үйлдвэр байгуулсан газартай аятайхан тохиролцоод ашгиа хуваагаад явах нь бидэнд хэрэгтэй .Бид эднийг гаргаавал өөрсөө ийм үйлдвэр барьж чадах уу. Консервинийроо лааз хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэж 70 жил солиорсон, уул уурхайгаа 3-дахь орохтой хуваахгүй гэж 23 жил солиорсон . Өөрсдөө юу чаддагтаа ингэж гуцна вэ. Хятадад үнэгүйдүүлж өх гээд харийн гар хөл болоод яваа Ганбаатар пяздуугийн үгэнд үнэмшээд яваа хар мал уу, эсвэл хамсаатан уу, эсвэл муу байвал сайн гэсэн МАН-ын атаархагч уу
за даа, ТУЗ-ийн гишүүн шинээр болсон 3 ч жулдрайдана даа. Урьд нь байсан 3 хүн арай л догь байсан байх.
Даваагийн зөв л дөө. Хэлэлцээ бол яриа хэлэлцээнийх, Хэлэлцээр бол гэрээ хэлэлцээрийнх. Ялгаагий нь сэтгүүлчид, бусад хүмүүс ойлгодоггүй юм.Хэлэлцээр бол яриа хэлэлцээнийхээ үр дүн юм шүү дээ
Долларын ханш өсөхөд Оюутолгойн зардал өснө..
Er ni manaih gulug bolood baih hereggyi arabin ornuud gereeg tegej tolgoi ergesen yum hiideggyi manaih ted tanaih ted ingeel boloo zuvshuuruhgyi bol hereggyi l gedeg gej baigaan heterhii gulug tsarailaad baihiin archaagyi baasnuud
Zardal osson shaltgaaniig todruulna gene shuu. Zugeerl Oyutolgoig shuuhed og. Gereegeeree ajilaagui