sonin.mn
- Өөрийг нь аварсан ачтаныг шүүхэд өгөөд заргалдаж л байдаг -
 
Тиймээ, хууль дүрэм журам нь яс хэрэгждэг, хэрэгжүүлдэг улс оронд өөр юм аа. Манайх шиг хууль гараад гурван хоноод хэрэгждэггүй юм уу эсвэл сар болоод мартчихдаг биш улсад. Юу гэвэл жишээ нь, АНУ-д таны дуртай хүнсний бүтээгдэхүүнийг чинь үйлдвэрлэгч дутуу савласан бол та тухайн компаниас торгууль гаргуулж авч чадна.
 
Өөрийн сэтгэл санаа болон таагүй байдалд оруулсны төлөөх хохирлоо барагдуулж болно гэсэн үг. Ийм явдал Америкийн Оклахома мужийн нэгэн гэр бүлд гарчээ. Эхнэр, нөхөр хоёр өөрсдийн тогтмол хэрэглэдэг, дуртай кетчупнийхээ савлагааг нэг өдөр нарийвчлан "шалгаж үзтэл" савандаа 42 граммаар дутуу байсныг илрүүлжээ.
 
Тэгээд шүүхэд хандаж заргалдсаны эцэст нөгөө кетчуп үйлдвэрлэгч компаниас 180 мяиган ам.долларын нөхөн төлбөр авч чадсан байна. Шударга нийгэмтэй, хууль дүрмээ сахидаг улс орон гэж ийм л байдаг аж. Гэхдээ америкчууд энэ байдлыг арай ч хэтрүүлэн ашиглаад байна уу гэмээр хэрэг явдлууд шил даран гарахыг яана.
 
Хэрэв та гэртээ шарагч шүүгэндээ юм уу богино долгионы зуухандаа сайн дураараа эрдэнэшиш хийж идэхдээ түүний уураар зориуд амьсгалж, түүнээсээ болж толгой эргэн бие муудсанаа нотолж чадвал зуух үйлдвэрлэгч компаниас долоон сая ам.долларыг бараг зүгээр сууж байгаад "салгаж" чадна. Ийм явдал Америкийн Колорадо мужид үнэхээр гарсан юм шүү...
 
Мөн баар, ресторан, цэнгээний газрынханд сануулж хэлэхэд та бүхэн шар, айрагны хоосорсон шил, лонхнуудаа тэр даруй үтэр түргэн хаях юм уу тэр дор нь "тушааж" зайлуулж байхгүй бол согтууруулах ундаанд халсан сайн гарын нөхдүүд зодолдохдоо хоосон лонх шил "ашиглаж", нэг нэгнийхээ толгойг цохиж хагалахад хүрвэл үйлчилгээний та бүхнийг хүйтэн зэвсэг болж болох хоосон лонх хадгалж байсан гэдгээр шүүх дээр дуудан буруутгаж нөхөн төлбөр хэмээн таван сая ам.доллар салгаж магадгүй. Учир нь яг ийм хэрэг Америкийн нэг бааранд гарсан юм. Хохирсон эмэгтэй баарыг шүүхэд өгснөөр дээрх хэмжээний нөхөн төлбөрийг авч чадсан байна.
 
Бас нэг мэдүүштэй хэрэг гэвэл Мичиган хотын нэгэн хатагтай машинаа шүүхийн шийдвэрээр хураалгах болж. Иигэхдээ зүгээр байсангүй. Заргалдах дуртай америкчуудын нэгэн адилаар тэрээр шүүхийи шийдвэрт машины шатахууны саванд байсан бензиний үлдэгдлийи талаар дурдаагүй байна гээд шатахуунаа хулгайд алдсан хэмээн зэрэгцэн шүүхцэлдэж нөхөн төлбөр таван сая ам.доллар нэхэмжилсэн зарга үүсгэжээ.
 
Ийнхүү ямар ч хамаагүй шалтгаанаар хуулийнханд хандан шүүхэд гомдол мэдүүлдэг хоббитой америкчууд инээдтэйгээс гадна бүр тэнэг гэмээр зарга өдүүлэхийг яана. Жишээ нь, Америк хөлбөмбөгийи "Dalls Cowboys" багийн нэгэн тоглолтыг үзсэн үзэгчид цэнгэлдэх хүрээлэнгийн суудал наранд хэтэрхий халснаас тоглолт тухтай үзэж чадаагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгч сэтгэл санааны хохирол төлөхийг шаардсан байна.
 
Кентукки мужийн Ричард Овертон гэгч залуу шар айраг үйлдвэрлэгч компанийг худлаа сурталчилгаа явуулсан гэж шүүхэд өгч ихээхэн хэмжээний мөнгө нэхжээ. Сурталчилгаа нь пиво ууж байгаа хүн илүү азтай, жаргалтай байгаагаар гарч байсан болохоор мань эр байнга тэр шар айргийг авч уусан ч азтай, жаргалтай болоогүй гэж нөхөн төлбөр нэхсэн аж.
 
Бэлгэвчийг зориулалтын бус аргаар хэрэглэсэн нэгэн эмэгтэй үйлдвэрлэгчээс хоёр сая ам.доллар нэхэмжилжээ. Учир нь анхилуун үнэр шингээсэн энэ эдлэл нь хоол идэх дурыг хөдөлгөж байсан тул тэсэлгүй идэж орхисон байна. Үүнээс болж ходоод гэдэс нь хямран хэсэг хүнд байдалд орсон тул ийнхүү мөнгө нэхэх шалтгаан болжээ.
 
Энэ мэт санаанд багтамгүй хэрэг олон гардаг ч зарим тохиолдолд шүүхээс ёсоор болгосноор заргач хүн баяждаг. Магадгүй ингэж юу ч хийлгүй шүүхээр заргалдсаар баяжих боломжтой байдаг болохоор Америкт энэ мэт инээдэмтэй шүүх ажиллагаа олон болдог байх.
 
Амжилтанд хүрсэн тэнэг заргуудын заримаас сонирхуулахад "Макдональдс"-ын түргэн хоолны газраар үйлчлүүлж байхдаа өөр дээрээ кофе татаж асгаад 300 мянган ам.долларын нөхөн төлбөр" авсан эмээ ч байна. Цаашилбал, машины круиз-контролийг асаасан үедээ жолоогоо мушгиж байхыг анхааруулаагүй гэж заргалдаад багагүй мөнгө салгасан хүн байна.
 
Хамгийн инээдтэй, сонгодог жишээ гэвэл түймрийн үеэр амийг нь аварсан гал сөнөөгч болон гал унтраах багийг өөрөөс нь асуулгүйгээр нүцгэн байхад нь өргөн гаргаж олны өмнө эвгүй байдалд оруулсан гээд багагүй мөнгө салгасан эмэгтэй юм. Үүнээс хойш энэ таагүй хэрэг гарсан хотод түймрийн үеэр нүцгэн байгаа эмэгтэй аврахыг хориглосон хууль хүртэл баталсан гэдэг.
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин