sonin.mn

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр өнгөрсөн нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монгол хэлний сургалтын төвөөс сурагчдынхаа дунд “Миний эх орон” сэдэвт зургийн уралдаан, “Цэвэр сайхан бичигтэн”, “Уншлагын аварга”, “Шилдэг сурагч”-ийг шалгаруулах уралдааныг тус тус зохион байгууллаа.

Төвийн багш Я.Болортуяа, Ж.Алтантуяа нарын идэвх зүтгэлийн үр дүнд Британид оршин суудаг Монголчуудын бага насны олон хүүхэд монголоор ярьж, бичиж сурч байна.

Уралдаанд тэргүүлсэн сурагчдад энэ сарын 5-ны өдөр Элчин сайд Н.Тулга өргөмжлөл гардуулав. Шилдэг сурагчаар тодорсон Б.Энэрэл, З.Дорждэрэм нарыг Монгол хэлний сургалтын төвийн дараагийн шатны сургалтанд урилгаар суралцах эрхийг олгосон тухайгаа Монгол хэлний сургалтын төвийн багш Я.Болортуяа илэрхийллээ.