sonin.mn

  Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцууллаа.

  Дээрх санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж түүндээ хариулт авсаны дараа саналаа илэрхийллээ.

  Хэлэлцэж буй асуудлыг тодруулж ярих шаардлага байгаа тул Улсын Их Хурал дахь  МАН- ын бүлэг 5 хоногийн завсарлага авав.

  Одоо Улсын Их Хурлын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

  Энэ асуудлын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нар тус тус танилцууллаа.

  Чуулганы үдээс өмнөх хуралдаан ажлаа үргэлжлүүлж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.