sonin.mn

Нийслэлийн Засаг даргын “Мэдээллийн ил тод байдлын хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан 2014 оны 02-р сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сингапур, Солонгос улсад ажиллалаа.

Томилолтын Бүгд Найрамдах Сингапур Улсын Орон Сууцны хөгжлийн газраас Хот төлөвлөлт, орон сууцжуулалт, газрын бодлого төлөвлөлтийн чиглэлээр  зохион байгуулж буй сургалт болон БНСУ-ын Сөүл хотын орон сууцны бодлого, төлөвлөлттэй танилцаж туршлага судалсан юм.

Үүний хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Томилолтын багийн зардлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сингапур, Солонгос Улсад ажилласан томилолтын багийн зардлын тайланг хүснэгтээр танилцуулъя.

Д/д Зардлын нэр Тоо Нэг бүрийн
үнэ
Нийт үнэ Тооцоо хийх хэлбэр  
1. Нислэгийн тийз 2 6.484.100 төгрөг 12.968.200
төгрөг
нэхэмжлэх  
2. Нислэгийн тийз 3 2.534.900 төгрөг 7.604.700 төгрөг нэхэмжлэх  
3. Зочид буудал /Сингапур/ 2*6 хоног 279 ам.доллар 3.350 ам.доллар бэлнээр  
4. Зочид буудал /Сингапур/ 3*6 хоног 250 ам.доллар 4.500 ам.доллар бэлнээр  
5. Зам хоног /Сингапур/ 5*6 өдөр 50 ам.доллар 1.500 ам.доллар бэлнээр  
6. Унаа /Сингапур/ 5*6 өдөр 10 ам.доллар 300 ам.доллар бэлнээр  
7. Зочид буудал /Солонгос/ 2*3 хоног 180 ам.доллар 1.080 ам.доллар бэлнээр  
8. Зочид буудал /Солонгос/ 3*3 хоног 150 ам.доллар 1.350 ам.доллар бэлнээр  
9. Зам хоног /Солонгос/ 5*4 өдөр 50 ам.доллар 1.000 ам.доллар бэлнээр  
10. Унаа /Солонгос/ 3 өдөр 300 ам.доллар 900 ам.доллар бэлнээр  
11. Нисэх онгоцны ВИП танхим төлбөр /явах, ирэх/  
3 хүн*2 удаа
 
25.000 төгрөг
 
150.000 төгрөг
 
бэлнээр
 
Гадаад валютыг  Монголбанкны тухайн өдрийн ханшаар тооцно.
Нийт: 20.722.900/Хорин сая долоон зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөг, 13.980 /Арван гурван мянга есөн зуун ная/ ам.доллар